Эвлэрэл, эвдрэлцээнтэй, бас яргуй, ямаатай 2004 он

Мөнгөн хонх жингэнэн, мөс цасан оч хаялаад, шинэ санаа, итгэл хүч тээсэн 2005 он хаяанд ирлээ.
Энэ эрхэм мөчид Өнөөдөр-ийг уншигч Танд, танай гэр бүлийнханд халуун мэндчилгээ илгээж, хорвоогийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр сонины редакцийн хамт олон бид 2004 онд өрнөсөн түмэн үйл явдлын амьсгаа чимээг тэр янзаар нь Танд хүргэж, хамт баярлаж, харуусч догдолжээ. Угтан эолгож буй онд ч өглөө бүр харуулдан хүлээх анд тань байя.
2004 он улс төрийн хувьд нэг талаас сонирхолтой, нөгөө талаас ихээхэн доргион бужигнаантай жил байсан гэж хэлж болно. Шинэ он гарангуут УИХ-ын айсуй сонгуулийн хормой тоссон дуулиан шуугиан Монголын улс төрийн амьдралыг чимсэн.
Саланги тусдаа байгаад амжилтад хүрдэггүйг олон удаагийн ялагдал, уналтаасаа ойлгосон Ардчилсан намынхан Эх орон- МАШСН-тай нэгдэн сонгуульд орох тухайгаа зарлаж, Эх орон-Ардчилал эвсэл байгуулав. Нэг намын тугийн дор нэгдээд байсан ИЗ-БНН-ын нэгдэл хэврэгхэн байсан бололтой хэрүүл уруултай салж, Иргэний зоригийнхон Эх орон- Ардчилал эвсэлтэй нэгдсэнээр 2004 оны УИХ-ын сонгуулийн тулаан үндсэндээ хоёр нам, хүчний хооронд болох нь тодорхой болсон билээ.
Сонгуулийн сурталчилгааны явцаас ажиглахад МАХН-ынхан нэлээд эрдүү, бардам байдалтай, их хэмжээний хөрөнгө хүчээр түрж байлаа. Эвслийнхэн тэдний сүүдэрт, бараг л гэлдрэх төдий хурдаар урагшилж байвч Монголын бяцхан үре болгонд сар бүр 10.000 төгрөг өгнө гэсэн хэдийгээр үнэмшил баталгаа муутай ч сонгогчдын дийлэнхэд таалагдаж болох хатан хөзөр-ийг гол түлхүүрээ болгож байлаа.
Сонгуулийн дүн санаанд оромгүй байдлаар гарч, бие даагч гурвын болон БНН-ын Б.Жаргалсайханыхаас бусад суудлыг хоёр гол хүчин бараг л эн тэнцүү хуваалаа. Парламент дахь хүчний харьцаа ийм ойр болсныг өерт ашигтай байдалд шилжүүлэх гэсэн санаархал элдэв хэлбэрээр газар авч, ялагдсан нь гоморхож, ялсан нь эрдэх завсар нэр дэвшигчид бие биенээ шүүхэд өгөх явдал сонгуулийн моод болсноор одоо хүртэл хоёр тойргийн будлиан шийдэгдээгүй л байна.
Өдгөө УИХ-д МАХН-ын 36, Эх орон-Ардчилал эвслийн 34 гишүүн байгаа. Бие дааж нэрээ дэвшүүлж, намын бодлогыг сөрсен гэдэг ялд унаж, намаасаа хөөгдөх шахсан Ардчилсан намын Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү, гандан бууршгүй ганцаарчлан тэмцэгч Буян Жагаа нар хоёр бух-ын тулааны тоосон дунд бүртэлзэж байгаа.
УИХ-ын сонгуулийн дараа ялсан нь Засгийн газраа бүрдүүлдэг нь хууль ёсных. Гэтэл аль ч нам, хүчин ердийн олонх болох суудал авч чадаагүй тул хэн нь Засгийн эрхийг авах вэ гэдэг асуудал маргааны бай болж, нэг хэсэгтээ Монголын төр бараг л эзэн гүйдэхэд хүреэн. Гэвч Монгол Улсын Ерөнхийлегч хуулиар өөрт нь оногдсон бүрэн эрхийнхээ дагуу санаачилгыг гартаа авч, хоёр хүчнийг эвлэрлийн буюу эвсэхийн ширээний ард суулгаж чадсан юм.
Парламент дахь хүчний харьцаа бараг л 5050 хувьтай болсон энэ нөхцөл байдал Монголын ард түмний эвлэлдэн нэгдэх хүсэл сонирхлын илэрхийлэл байсан гэж үзэж болох талтай. Тэгээд ч түмний хүслийн баталгаа болгож Их эвлэрлийн Засгийн газрыг байгуулаад байна.
Харамсалтай нь засгаа төвхнүүлэх, төрийн хийгээд түмэн олны эрх ашгийн төлөө хичээн зүтгэх үйл ажлаа жаахан цалгардуулах нь үү дээ гэмээр байдал эвеэж, дараа нь зөвшилцөж эхэлеэн цагаас өдгөөг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайдаа, яамаа, яамдын тэргүүнээ томилох гэж баахан дуншив. Дэд сайдыг тодруулах гэж бас багагүй унжив.
Хамгийн сүүлд Монголын төр, заегийг Их эвелийн хүрээнд, зөвшилцлийн жур-маар хамтран жолоодох үүрэг амлалт авсан нэг хүчин буюу Эх орон-Ардчилал эвсэл тарж бутарч магадгүй болчихоод байна. Яргуйн хэмээн Өнөөдөр-ийн нэрлэсэн хувьегал хаана хүрч, хэзээ дуусахыг таамаглаж хэлэх эрт байна. Хангайн царам, халуун элс, голын хөвөө гээд хаана ч нүдэлж ургах дуртай, өнгэ зүс гоёмсог яргуй дэлбээлеэн шигээ хагдрахдаа бас амархан бөлгөө. Яргуй хөөсөн ямаа харин амархан сэнсэрч, сульддаг билээ.
(өнөөдөр 2004-12-30 305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button