Нам, эвслийн хүрээний асуудлыг засгийн газартай холбон тайлбарлаж хэрэггүй

МN-25 дугаар суваг, МҮТВ, ТҮ-5, ТҮ-9 телевизийнхэн болон Өнөөдөр, Зууны мэдээ тэргүүтэй өдөр тутмын сонинуудын төлөөлөл оролцсон энэхүү ярилцлагыг уншигч Танд товчлон хүргэе.
-Их эвлэрлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Засгийн газрыг аравдугаар сарын 28-нд бүрдэж байгуулагдсан гэж үздэг л дээ. Эмэ 100 хоногт хийсэн ажлаа тоочоод яахав. Олон зүйлийг бид амжуулжээ. Хамгийн чухал нь хамтарсан Засгийн газар байгуулагдаж, өөрийн зүг чиг, мөрийн хөтөлбөр, төсөв, ажиллах зорилгоо тодорхойллоо. Засгийн газрын гишүүдийн хувьд нэг хамт олон болж чадлаа. Хамтраад ажиллаад, зүтгэж үзье гэсэн чин сэтгэл, эрмэлзлэл бодитойгоор бий боллоо. Засгийн газар бол улс орны гал тогоо юм. Өглөө ороод ирэхэд тиим салбарт үнэ өслөө, тэтгэврийнхний нэмэгдэл гэхчлэн олон асуудал өмнөөс угтдаг. Тэр болгоныг шуурхай шийдвэрлэх гэж л бид ажиллаж байгаа. Зарим талаар бэрхшээл бий боловч тэр болгоныг энд яриад байх хэрэггүй болов уу.
-АН-ын даргын асуудал маргаантай байгаа. Араас нь эвсэл татан буугдлаа. Үүнтэй холбогдуулан та най Засгиин газрыг огцрох байх гэсэн таамаглал идэвхжиж байна? Энэ асуудалд та ямар байр сууринаас хандаж байна?
-Намын болон эвслийн хүрээний асуудлуудын талаар тодорхой хэмжээгээр мэ-дээлэл авч байгаа. Төр засгийн үйл ажиллагаанд хариуцлагатай хандвал яасан юм бэ гэж хэлэх байна. Манай улстөрчид сонгогдох хүртлээ нэг өөр өнгөөр дуулаад байдаг, сонгогдсон хойноо өөр өөрийн ноотоор тоглоод яваад байдаг зуршилтай. Ажил хийлгэх гэж л Засгийн газрыг томилсон. Хамтарсан мөрийн хөтөл-бөрөө батлаад бид өнөөдрийг хүртэл нэгдэж ажиллалаа. Нам, эволийн хүрээнд өрнөж байгаа хариуцлагагүй байдалд Засгийн газрыг хутгах гэсэн оролдлогоо зогсоовол яасан юм бэ? Тогтворгүй Засгийн газар бол урагшаа нэг, хойш хоёр алхахын нэр. Үүнийг хүлээж авах уур амьсгал нийгэмд алга.
-Засгийн газрыг хэтэрхий хуйвалдааны аргаар байгуулсан учраас одоо энэ асуудлыг хөндөж байгаа гэж үздэг хүмуус бий?
-Улс төрийн өнөөгийн байдал бол аль нэгэн намын, эсвэл улстөрчийн шийдвэр биш ард түмний сонголт. Тэд ийм УИХ-тай байхыг хүссэн. Хоёр талаасаа хамтран хэлэлцэж байгаа үед хуйвалдах ямар ч боломжгүй. Зөвшлийг ойлгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийн хэрэглэж байгаа нэр томъео нь хуй-валдаан. Нэгэнт ард түмэн сонголтоо хийсэн. Бид хоёр талаасаа хамтран ажиллаж байна. Ийм тохиолдолд бүгдээрээ нэг хөлөөрөө явах гээд, нэг нүдээрээ харах гээд үз дээ. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Зөвшилд оролцож байгаа хүмүүс хангалттай ёс суртахуунтай улс. Ард түмэн-дээ худал хэлэх тиим хүнлэг бусхүн байхгүй. Миний хувьд хоёр дахь удаагаа Засаг тэргүүлж байна. Их өөр юм. Ажлаа таньж мэдэх, сурах гэж оролдоод байх асуудал байхгүй. Хийчих юмсан гэж бодож явсан бүхнээ амжуулахыг хүсч байна. Дараа нь хүмүүс ам асуудагийг би хангалттай мэдэх болсон. Хамтарч ажиллаж байгаагийн давуу тал нь хоёр ухаанаар бодож, хоёр талын шүүлтүүр ажиллаж байгаа учраас усаар бол төрийн бодлого улам л цэвэрших болно.
-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат эвсэл татан буугдсан тухай мэдэгдлийг УИХ-ын даргад гардуулсан. Гэтэл орой нь эвслийн 30 гишүүний гарын үсэгтэй Эх орон-Ардчилал тараагүй гэсэн мэдэгдэл бас гарсан. Үүнийг Засгийн газрын төвшинд юу гэж ойлгож байна?
-Ард түмэн юу хүсч байгааг л би энд ярьмаар байна. Нефть, талхны үнэ, тэтгэвэр тэтгэмж, ажлын байр гээд улс орны, өрх бүлийн эдийн засгийг хөндсөн олон олон асуудал байна. Нэг хэсэг улстөрчид юу хийх нь ард түмэнд төдийлөн чухал буе. Өнгөр-сөн 15 жилийн хугацаанд ард түмэн хангалттай ихийг үзлээ. Нэг алдсан алдаагаа дахиж давтахыг нийгэм хүсэхгүй байна. Засгийн газрын хувьд бид хэвийн байдлаар ажиллаж, өнөөдөр л гэхэд хурал-даж шинэ оныхоо ажлыг ярилцаад тарлаа. Эвсэл тараагүй гэж 30 гишүүн нь гарын үегээ зураад мэдэгдэл өргэн барьсан тухай сонссон. Эвслээрээ бид дөрвөн жил ажиллана гээд УИХ-д өрсөлд-сөн улс, сонгогдсон хойноо юу яриад байгааг ойлгохгүй байна. Энэ бол сонгогчдоо хүндлээгүй хэрэг. Эвсэл 34 гишүүнтэй. Эвслээс дөрвөн хүн нь гараад яваг, 10 нь яваг, ямар ч байсан найман гишүүн үлдтэлээ эвслийн бүлэг хэвээр байж л байх болно гэж үзэж байгаа.
Угаасаа тэгээд улс төрийн чиглэлд хийгдэж байгаа мэдэгдлүүд, өөрчлөлтүүд нь хүмүүсийн амьдралд шууд очиж тусаад байдаг орчинг улстөрчид маань өөрсдөө бий болгочихжээ. Улс төр гэдэг бол байлдаантай кино гэж монголчууд ойлгох болж. Гэтэл тиим биш шүү дээ.
-АН-ын болон эвслийн энэ зөрчлийн гол шалтгаан нь таныхаар юу вэ?
-Энэ бол хувь хүмүүсийн хоорондын хагарал биш, намын талцал ч бас биш, араншингийн, үнэлэмжийн, яаж ажиллаж, хэрхэн шийдэх вэ гэдэг аргачлалын хувааг-дал юм. Монголчууд улстөрждөг үедээ улстөржсөн, жагсдаг үедээ жагссан, одоо боллоо. Ард түмэн эвлэрлийг шаардаж байна.
-Үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгоод байгаа?
-Төлөвлөчихсөн сонгууль болдгоороо болно. Энэ сонгуульд хамтран ажиллаж байгаа намууд нэг байр сууринаас хандаж болно. Одоогийн нөхцөл байдал бидэнд үндсэн механизм, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй болсныг сануулж байна. Би УИХ-ын гишүүдэд хэлдэг юм. Та нар амласнаа биелүүлээч, хуулиа санаачлаад, өөрчлөлт оруулаад, Засгийн газартаа үүрэг өгөөд ажиллаач гэж хэлдэг.
Зүй нь Засгийн газартайгаа хамтраад бөөн завгүй хүмүүс л ажиллаж байх ёстой. Тэгж чадахгүй байгаа учраас ажиллаж байгаагаа ноцож байна.
-Хамтарсан Засгийн газрын дутагдалтай тал юу вэ?
-Сөрөг хүчин байхгүй учраас тайвширсан байдал харагддаг юм байна. Эрх баригчид нь сөрөг хүчиндээ шахагддаг, тэд нь юм хийх гэж оролддог байдал дутагдаж байна. Гэвч сөрөг хүчин байгаа үед аливаа асуудлыг улстөржүүлж хараад байдаг гэмтэй.
-Тэгээд сөрөг хүчнийг юугаар нөхөх вэ?
-Тухайн асуудлыг дор бур нь шийдээд явах. Нэг өгүүлбэртэй хууль ч болсон гаргаад тулгамдеан асуудлыг шийдэж урагшлах нь чухал. Бид хамтарсан Засгийн газартай байж узээгуй, энэ замаар бас л анх удаагаа явж байна. Тиймээс сөрөг, болон давуу тал гэж байгаа. Түүнийг олж харж, мэдрэх нь дараагийн алхмаа хийхэд хэрэгтэй.
-Еренхийлөгчийн засаглалын тухай сүүлийн үед их ярих боллоо. Таны
байр суурийг сонсмоор байна?
-Манай улс төрийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлуудын нэг нь энэ. Бид аливаа нэг юмаа дутуу алсан могой шиг байлгадгаа болъё. Парламентын засаглалаа сонговол, түүнийгээ сонгодог утгаар нь засч чиглүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгчийн засаглалаа сонговол сонгосон шиг сонгох хэрэгтэй.
-Радио телевизийг хувьчлах тухай асуудал яригдаж байна. Хөдөө орон нутагт нэвтрүүлгээ цацахыг телевиз бур эрмэлздэг. Гэтэл тендерийн шалгаруулалт тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа. Монголын телевизүүдийн холбоо ч гэж байгуулагдлаа. Арилжааны телевизийн талаар таны үгийг сонсъё.
-Орон нутагт нэвтрүүлгээ цацах техникийн боломж нь бүрдэж байгаа бол асуудлаа хариуцдаг салбарынхан нь шийдэж, орчинг нь бүрдүүлэг. Ард түмэнд сургалтын шинж-тэй, төр засгийн хуралдаан, чухал асуудлыг шууд дамжуулдаг нэг суваг зайлшгүй байх ёстой. Бусад нь арилжааны чиглэлээрээ хөгжиг.
-Засаг дарга нарын томилгоо гүйцэд хийгдэхгүй саатаад байгаагийн учир юу вэ?
-15 аймаг, хотын Засаг даргыг томилчихоод байгаа. Хуулийн дагуу хурлаа хийж, хоёр тал оролцон шиидвэрээ гаргасан тул баталсан. Зүй нь бүх шатандаа зөвшилцөл явагдах ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Зургаан аймгийн хувьд нэг тал нь дангаараа хуралдаад асуудлаа шийдчихсэн, үүнээсээ болж маргаан үүсч, нэгнийгээ шүүхэд өгсөн зэрэг ойлгомжгүй байдалтай байсан. Засгийн газрын зүгээс шахалт үзүүлсний дүнд Ховд, Баянхонгор аймгийнхан хоёр талаасаа зөвшөөд Засаг даргаа сонгосон. Өчигдөр үлдсэн дөрвөн аймгийн Засаг дарга нарыг түр томиллоо.
-Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар та монгол хүн санал болгосон. Гэтэл орос хүн энэ албыг хаших боллоо. Энэ талаар хэвлэлүүд нэлээн шуугилаа?
-Үүнийг хүндрүүлж ойлгоод, янз бүрээр улстөржүүлж тайлбарлаад байх хэрэггүй юм. Төмөр замын даргыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийддэг, гурав гурван жилээр ээлжилж хүнээ томилох ёстой. Энэ дагуу л болсон. Ийм энгийн юмыг жужиг найруулах хэмжээнд тайлбарлаад байх нь утгагүй.
-Гааль, татвар зэрэг нөлөө бүхий байгууллагын удирдлагын суудлыг хоёр тал 50, 50 хувиар хувааж авсан гэдэг үнэн үү?
-Тиим юм байхгүй.
-Ерөнхий сайдын захирамжин дээр та дангаараа гарын үсгээ зурдаг уу, эсвэл хоёр гарын үсэгтэй гардаг уу?
-Улс төрийн томилгоон дээр шадар сайдтайгаа хоёул гарын үегээ зурдаг. Үүний сул тал нь асуудал хурдан шийдэгдэхгүй уддаг явдал. Ололттой тал нь хоёр талын гарын үсэгтэй аливаа шийдвэр хэрэгжихдээ сайн байдаг. Би ганцаараа үзэг-лэдэг байсан бол илүү хурдтай байж ч болох. Гэвч шаварт хамт унаж, голоор хамт гарсныхаа дараа гүүр барих гэдэг нь бидний зан.
-Зөвшилцел дунд, доод шатандаа явагдахгүй, зөвхөн дээгүүрээ өрнөөд байгаа нь хуйвал-даан мэтээр харагдуулж байж ч болох юм?
-Дунд, доод шатандаа зөвшилцөл хойрго байгаа явдалд орон нутгийн сонгуу-лийн үр дүн нөлөөлж байна.
-АН-ын дотоод асуудал хэрхэн шийдэгдэх бол. Та үүнд сэтгэл зовж байна уу?
-Энэ бол нам дотроо шийдэх асуудал. Би тэр хүмүүсийн чадал, боломжинд итгэж байна. Намын дотор хэлэлцэгдэж байгаа асуудлыг Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх мэтээр хольж хутгаад байх хэрэггүй.
-АН болон эвслийн бужигнаан Засгийн газрын хувь заяанд ямраар ч нөлөөлж болох шүү дээ?
-Сөргөөр нөлөөлнө гэж би огтхон ч бодохгүй байна. Ажиллах итгэл дүүрэн байна. Биднийг ажилла гэж томилсон. Нам, эвслийн хүрээний жижиг асуудлыг төр засагт нялзаах гэж оролдож байгааг ард түмэн лав таатай хүлээж авахгүй.
-Таныг МАХН-ын Ерөнхий сайд гэдэг. АН-ынх гэх нь ч бий. Алиных нь юм бэ?
-Би Монгол Улсын Ерөнхий сайд.
-Магадгүй хамгийн хүнд үеэ танай Засгийн газар туулж байна. Энэ бүхний эцэст та Засгийн газраа авч үлдэж чадах уу?
-Чадна.
(өнөөдөр 2004-12-30 305)