Р.Гончигдорж Тамгаа аваагүй л байна

Улс төрийн хоёр гол хүчнийг хамтраад ажилла гэсэн даалгаврыг ард түмэн өгсөн. Үүнийг биелүүлэхгүй гэж байгаа бол сонгогчдын сонголтдуусгавар болж байна гэсэн үг.
-МАХН-ын тоглолт энд яваад байна гэж зарим ажиглагч үзэж байгааг та юу г эж тайлбарлах вэ?
-Аль нэг намын тоглолт яваа гэж узэхгүй байна. МАХН-ын тоглоомын гар хэл болсон хүн бидний дунд бий гэдэгтэй би санал нийлэхгүй. Зөв шийдвэр, зөв бодлого, зөв хэрэгжилт гэсэн гурван зүйлийн төлөө л бид хамтарч ажиллаж байгаа. Дөнгөж эхэлж байгаа шинэ үйл ажиллагааг өлгийдөө байхад нь инг эж хандаж болохгүй. Хардаж сэрдэх бол зохистой зүйл биш.
-Намын даргынхаа тамгыг авч амжсан уу?
-Тамгаа аваагүй байна. Би хэлж байсан. Тамга авах бол техникийн асуудал гэж. Тамгагүй гээд үйл ажиллагаагаа явуулахгүй байж болохгүй.
-Маргааш ҮЗХ хуралдах сурагтай. М.Энхсайхан дарга үүнийг зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Би намын дарга учраас гэсэн тайлбарыг хийж байна билээ?
-ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын шаардлагаар хуралдахаар болсон. Хурлаар эвслийн талаарх байр суурь, түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж дүгнэлтээ гаргана. Шаардлагатай бол ҮЗХ өдөр бүр ч хуралдаж болно. Би л дарга гэдгээр ҮЗХ-ны гишүүдийн үзэл бодлыг үл хүндгһтэж болохгүй.
-М.Энхсайхан дарга ҮЗХ ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр хуралдуулахаар бэлтгэл ажлыг хангуулж байгэа гэсэн?
-Болж буй үйл явц нэг сар байтугай нэг өдөр хүлээхэд ч хэцүү болоод байна. Бид даргын засаглалтай нам биш. Дарга нь дуртай үедээ хурал зарладаг, дуртай үедээ болиулдаг байж болохгүй байх. Дарга хурал зарлах үүрэгтэи л болохоос биш хурал зарлахгүй байх эрхтэй биш. Зарласан хурлыг зогсоох эрх мэдэл байхгүй. Шинээр сонгогдсон даргын хувьд дотоод ардчилалгүй ийм байдлыг таягдан хаяна гэж бодож байгаа. Дарга бол үүрэг хүлээсэн болохоос биш эрх эдэлсэн том толгойтон биш.
-Танайхан даргыгаа эзгүй хойгуур нь төрийн эргэлт хийчихсэн юм биш үү?
-М.Энхсайханд ямар ч хамаагүй барилга, хот байгуулалтын асуудлаар Турк явах шаардлага байгаагүй. Эзгүй хойгуур маань намайг аваад хаячихлаа гэсэн өрөвдүүлэх сэтгэхүйг олон түмэнд төрүүлэхийн тулд, гуравны хоёроороо хуралдаж байгаа ҮЗХ-ны хурлыг хурал биш гэж хэлэхийн тулд олсон арга нь байж.
-АН одоо хоёр даргатай байгаа биз?
-Би тэгж үзэхгүй байна. Нэг дарга, хоёр дэд дарга, нэг ерөнхий нарийн бичгийн даргатай, Өөрийн Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ-тойгоо байна. Дарга бүгдийг мэднэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Бид хоёрын зөрчил үүнд л байгаа юм. М.Энхсайхан бол дарга бүхнийг шийднэ гэдэг хүн.
-АН-ын шилэн байранд даргын өрөө гэж бий. Тэнд одоо та хоёрын хэн нь сууж байна вэ?
-Тэр чинь намын даргын өрөө. Нөгөө талаараа намын дарга байсан хүний хувийн өмч байгаа газар. Хүний хувийн өмч байгаа газар би хамаагүй орж болохгүй. Даргын өрөө бол өмчлөлийн тухай асуудал биш юм.
(өнөөдөр 2004-12-30 305)