М.Энхсайхан Шударга ёс гэж байдаг бол намын дарга нь би

-Эвсэл тарсан уу, үгуй юу. АН болохоор тараагүй гэдэг, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат эвсэл задарсан гэх.
-Сонгуульд оролцсон эвслийн субьект тарах шийдвэрээ гаргасан. Эвсэлд багтаж буй намууд шийдвэрээ гаргаагүй учраас энэ асуудал нээлттэй байгаа гэсэн уг. Зөвхөн МАШСН-ын шийдвэрээр эвсэл задарсан болчихгуй. АН бол эвслийг тараахгүй гэсэн байр суурьтай байгаа.
-МАШСН эвслээс гарснаа албан ёсоор зарлачихсан шуу дээ?
-Тайлбарлахад их ярвигтай асуудал юм. Хүмүусийн амьдрал дээр тайлбарлая л даа. Нэг гишуүн нь саллаа гэсний зоргоор тэр гэр бүлийг салсан гэж ойлгоход хэцүү. Зовлонтой асуудал байгаа биз.
-Баталгаатай бол шүүхдэх байх л даа?
-Сонгуульд оролцох гэж бүртгүүлсэн. Гэр бүлээр бол баталгаатай гэсэн үг.
-АН-д юу болоод байна. Учраа ололцсон уу?
-АН ороо бусгаа байдалтай байна.
-Маргааш ҮЗХ хуралдана гэсэн зар тарсан байна лээ?
-Ш.Түвдэндорж л тиим зар тараалгаад байна гэсэн. Тэр хунд ҮЗХ хуралдуулах эрх байхгүй. Хурлыг зөвхөн намын дарга л зарлах учиртай.
-Намын дарга нь хэн юм бэ?
-Хүмүүсийн толгойг эргүүлчихсэн учраас хоёр даргатай юм шиг ойлгоод байгаа байх. Шударга ёс, дүрэм журам байдаг бол намын дарга нь би. ҮЗХ-г нэгдүгээр сарын сүүлээр хуралдуулахаар бэлтгэлээ хангаж байгаа. Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Цолмонг томилсон. Өнөөх будилж мунгинасан хүмүүс яарч даарсан ажлаа хийж л байгаа. Маргааш ҮЗХ-г хуралдуулна гэдэг худлаа. Манай намд бүтэлгүй хүмүүс байгааг би нуухгүй.
-Хэзээ тэгээд нэг даргатай болох юм бэ?
-Нэг толгойг нь хяргаж л таарах байх даа.
-Эвсэл, АН-д болоод байгаа энэ тоглолтыг МАХН зохион байгуулсан гэсэн хардлага яваад байна?
-Н.Энхбаяр даргатай сая уулзлаа. Манай намыг буруутгалаа, энэ тэр гээд бид хоёр үг зөрөөд авсан. Өөр хоорондоо уялдаагүй үйл явдал гэж энэ ертөнцөд байдаггүй байх.
-Гаднаас зохион байгуулаагүй биш гэдэгт итгэлтэй байна уу?
-Байгаа биз дээ.
-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байж л нэг юм учраа олох байх гэсэн яриа сонссон?
-АН санаачилгаа алдаад байгаад харамсаж байна. Засгийн газар байх уу, үгүй юү гэдгийг МАХН шийдэх болчихоод байна. Бид өөрийн байгуулсан Засгийн газрыг урт хугацаанд, тогтвортой ажиллуулахын төлөө байгаа.
(өнөөдөр 2004-12-30 305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button