Монголбанкны Ерөнхийлөгчийг 10 сая ам.долларын хэргээр шалгах бололтой

10 сая ам.долларыг байршуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл аваагүй хэмээн түүнийг буруутгаж буй аж. Төв банкны тухай хуулинд Гадаадад мөнгө байршуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна хэмээн заасан байдаг юм байна. ОХУ-ын банкинд байршуулсан мөнгөө буцаан авах хугацаа энэ сарын 25-нд дууссан билээ. Харамсалтай нь тэр банк дампуурснаас дээрх мөнгө олдохгүйд хүрээд байгаа гэх юм. Дампуурсан банкны захирал нь О.Чулуунбатын дотны найз нь байсан талаарх яриа ч гарчээ.
(өнөөдөр 2004-12-30 305)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button