Баярын өдрүүдэд 632 автобус иргэдэд үйлчилнэ

Өглөөний 8.00 цагаас оройн 22.00 хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Хот орчмын буюу Санзай, Налайх, Өлзийт, Шувуун фабрик, Био, Гачуурт, Хонхор хот хооронд 15 том оврын, дөрвөн микроавтобус явах аж. Нийтдээ баярын өдрүүдэд 632 автобус үйлчилгээнд гарах бөгөөд 56 такси компанийн 2500 такси үйлчлэхээс гадна Сити, Экспресс, Миллион доллар компанийн 145 такси 24 цагийн хугацаанд дуудлагаар явах юм байна. Түүнчлэн 50 микроавтобус албан байгууллага, хамт олонд захиалгаар үйлчлэх ажээ.
/Yнэн 2004-12-30/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button