Шилэн оймсны нууц

Түүний нээлтийг нөхөд нь дэмжиж хамтран ажилласнаар 1938 оны аравдугаар сарын 27-нд дэлхий дахинд нейлон буюу нийлэг эдийн нээлтийг зарлажээ. Нейлон нь хямд үнэтэйгээс гадна богино хугацаанд анхныхаа байрлалд эргэж ордгоороо гайхалтай байлаа. Нийлэг эдээр эмэгтэй хүний шилэн оймсийг бүтээснээр гайхамшгийг нь дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн юм.
Дэлхийн II дайны үед эмэгтэй хүнд зориулсан хамгийн шилдэг бэлэг нь шилэн оймс байлаа. Удалгүй хүн төрөлхтөн нийлэг эдээр шүхэр, дугуйны хаймар хийсэн байна. Одоо бол хивс, аюулгүйн даруулга бүс, гэр ахуйн тавилга, компьютерээс эхлээд хүний эд эрхтэнг хүртэл хийдэг болжээ. Жилд л 36 сая тонн нийлэг эд үйлдвэрлэдэг гээд бод доо.
/Yнэн 2004-12-30/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button