Оргилуун дарс онгойлгох томъёог боловсруулжээ

Смитийн хууль хэмээх нэрийг аль хэдий авсан энэ томъёог Р=Т/4.5+1 гэж илэрхийлж болно. Энд Р-даралт, Т-температур юм. Тасалгааны температурт байгаа ердийн шампанскны шилэн доторхи даралт Английн хоёр давхар алдарт улаан автобусны дугуйн доторхи даралттай тэнцүү гэсэн томъёолол дээр энэ томъёог үндэслэсэн аж.
Шампанскны бөглөөг аюул багатай онгойлгохын тулд доторхи дарс нь 5-7 хэмийн температуртай байх ёстой бөгөөд ийм тохиолдолд даралт нь тасалгааны температурт байснаасаа гуравны нэгээр багасдаг байна.
Доктор Смит Хэрэв температур зөв байх юм бол даралт ч бас зөв байна. Тэгж байж л та оргилуун дарсны жинхэнэ амтыг мэдрэх болно. Шампанскийг зөв задлах гурван шалтгаан бий. Бага температуртай үед бага даралттай, онгойлгоход аюулгүй. Хоёрдугаарт, бага зэрэг хөргөсөн шампанск илүү сайхан амттай байдаг. Гуравдугаарт, шампанск хүйтэн байх тусмаа хөөсрөх нь бага тул амтыг нь сайн мэдэрч болно гэж ярилаа.
Хамгийн сонирхолтой нь, Marks and Spenсer дэлгүүрийн сүлжээний хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 50 хувь нь оргилуун дарс задлахаас, бөглөө нь нүүр лүү юм уу элдэв үнэт зүйлийг нь онох вий гэж ихэд айдаг аж. Тиймээс доктор Смитэд томъёогоо илүү боловсруулах үүргийг өгсөн байна.
Marks and Spenсer дэлгүүрийн шампанск хариуцсан мэргэжилтэн Крис Мерфи Смитийн хуулиар оргилуун дарсыг задалснаар хүүхнүүд айх аюулгүй болно гэж сэтгэл хангалуун мэдэгджээ. Шампанскийг задлахын өмнө гурван цаг хөргөх ёстой байдаг. Шилийг 45 градус өнцөг үүсгэн барьж, бөглөөг аажмаар суллаж, болгоомжтой онгойлгох нь хамгийн зөв арга гэнэ.
Маргааш орой хоёр он солигдох мөчид дэлхий даяар, тэр дундаа Монголд ч хамгийн олон оргилуун дарс задлах нь мэдээж. Хэрэв та оргилуун дарсаа 10 метр өндөрт буудуулж, хөөс болгон хувиргах гээгүй л бол Смитийн хуулийг туршаад үзээрэй.

/Зууны мэдээ 2004-12-30/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button