Талийгаачийнхаа өрөөнд суухад сэтгэл өег байдаг

Энэ нь эрхэм гишүүний хуьд 2 дахь өрөө нь бөгөөд талийгаач хань Ш.Отгонбилэг агсных нь ажиллаж байсан гэх утгаараа сэтгэлд нь дотно өөриймсөг байх нь ч аргагүй. Ш.Отгонбилэг агсны засч тохижуулж байсан янзаараа энэ өрөөний үүдэнд туслах нь ажил хэргээ явуулдаг. Хатагтай Д.Туяа өрөөнийхөө хойморьт ханийнхаа зургийг гоёмсог жаазтайгаар байрлуулсан нь юуны өмнө нүдэнд тусч байлаа. Ширээнийхээ бичиг цаасанд бусдын гар хүргэх тун дургүй эрхэм гишүүний өрөөний цонхон дээр нүд булаам чамин цэцэгч байрласан нь тун донжлог харагдсан. Ингээд гишүүн өрөөнийхөө тухай танилцуулахыг сонирхоё.

-Өрөөгөө сэтгэлдээ хүртэл тохижуулж амжсан уу?
-Ажлын өрөө бол ширээнээсээ эхлээд эмх цэгц нь хүртэл бүхий л талаар ажиллах нөхцөл бүрдсэн байх ёстой. Бичгийн ширээндээ аль талд нь ямар бичиг сэлт байрлах вэ? Сонин хэвлэл хаана нь байх вэ? гэдэгт нь хүртэл анхаарч цэгцтэй байхыг илүүд үздэг. Анх энэ өрөөнд талийгаач маань сууж байсан болохоор сэтгэлд өег байдаг. Цонхон дээрээ өрөөнд чимэг гэгээ нэмэх үүднээс цэцэг байрлуулсан. Зочид хүлээн авах, ажлын ширээ нь цонхны хажууд байна. Шинэ жилийн баяр ойртож байгаа болохоор ажлын ширээн дээр маань мэндчилгээ ил захидлууд нэлээд байрыг эзэлж байгаа. Би урьд нь ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж судалгаа хийдэг байсан учраас ширээндээ хүний гар хүргүүлэх дургүй. Ийш тийш нь ганц цаас ч хөдөлгөж хүний гар хүргүүлэхгүйгээр хаана нь юу тавьснаа марталгүй энэ чигт нь орхиж гардаг. Хэрвээ хүн хүрч өөрчилсөн бол сэтгэл дундуур санагддаг юм. Манай туслах надад сайн тусладаг.
-Эмэгтэй гишүүдийн өрөөнд толь чухал байр эзэлсэн байдаг нь танай өрөөнд ч бас орхигдоогүй байна?
-Тийм ээ. Манай үүдний өрөөнд босоо том толь бий. Заавал наашаа оруулъя гэж бодсонгүй. Миний өрөөний хананд өмнөх болон одоогийн парламентын гишүүдийн зураг хүндтэй байр эзэлдэг. Нөхрийн маань парламентын хамт олонтойгоо авахуулсан сайхан зурагнууд бий л дээ. Уг нь өлгөмөөр санагддаг ч бас хана дүүрэн зураг болчих гээд байгаа юм.
-Өрөөгөө дахиж засварлах, өөрчлөх бодол байна уу?
-Одоогоор тийм бодолгүй байна. Саяхан засагдсан өрөө л дөө. Ажил явуулах боломжтой гэж үзэж байгаа.
-Ямар бичгийн хэрэгслийг онцлох дуртай вэ?
-Би сайн үзэг барих дуртай. Та нар ч бичгийн улсууд сайн мэдэх байх. Хэт жижиг биш тэмдэглэлийн дэвтэр, Паркер үзэгээр бичээд дасчихсан.
-Өрөөнийхөө цай, чихэр зэрэгт өөрөө та сонголт хийдэг үү?
-Би хатуу карамель чихэрт дуртай. Цай кофе бол ажлын өрөөнд байгаа. Гэртээ харин байнга ногоон цай уудаг. Буцалсан ус, хааяа ажлын ачааллаас шалтгаалж кофе уух үе байна.

/Монголын нэг өдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button