2004 он ямар жил болж өнгөрөв

Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг сэргэж, монголчууд ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж эхэлсэн жил болсон. Улс төрийн амьдралын хувьд гэвэл УИХ, орон нутгийн сонгууль боллоо. Аливаа улс төрийн сонгуулиар эрх баригчид үйл ажиллагаагаа ард түмнээрээ дүгнүүлдэг. Энэхүү сонгуулиудын үнэлгээ бол улс орны ирээдүйг харсан өнгөрсөн, хийснийг нааштай үнэлсэн явдал болсон. Хүмүүсийн амьдрал, ахуйн хүрээнд ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдлээ. Нэг үгээр хэлбэл, хөгжин дэвших ирээдүйгээ сайн сайхнаар харах боломж олгосон жил байлаа.
С.Оюун Ард тyмэн биднийг эвсэж ажилла гэж даалгасан
Эдийн засгийн хувьд 2004 онд нэлээд ахицтай өссөн. Гадаад худалдааны нөхцөл байдал ч таатай байгаа. Энэхүү сонгуулийн жилээр ард түмэн өвөрмөц сонголт хийж хоёр улстөрийн хүчнийг хамтран ажилла гэсэн даалгавар өгсөн. Одоо үүнийг биелүүлэх л үлдсэн. Бид ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр, 2005 оны төсвөө батлаад, Засгийн газар үйл ажиллагаандаа ороод байна. Гэхдээ сүүлийн үед хамтрагч улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг хойш нь татах байдал ажиглагдаж эхэллээ. ИЗБНН-ын маань хувьд ихээхэн амжилттай жил болсон. 2004 оны хоёрдугаар сард Эх орон-Ардчилал эвсэлд нэгдсэн. Цаг хугацааны хувьд намууд ингэж эвсэх шаардлагатай байсан. Тийм учраас ч эвсч, УИХ-ын сонгуульд амжилт гаргасан. ИЗБНН өмнө нь УИХ-д ганц суудалтай байсан бол одоо хоёр болсон. Мөн орон нутгийн сонгуульд 40 гаруй хүн ялалт байгуулж, өмнөх сонгуулиас амжилтаа бараг тав дахин давууллаа.
Улс төрчийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хэт цөөнх болж, асуудалд яаж ч нөлөөлөх боломжгүй байсан бол одоо Засгийн эрхийг барилцаж байна. УИХ-ын дэд даргаар сонгогдсон учир хийе, батлуулъя гэж бодож байсан хуулиуд дээрээ ажлын хэсэг байгуулаад, идэвхтэй ажиллаж байна. Үүнд сэтгэл өөдрөг байгаа.
Ч.Улаан /Монгол Улсын шадар сайд/
-Энэ онд эдийн засгийн өсөлт дор хаяж найман хувиас доошгүй гарах төлөвтэй. Улсын төсвийн орлого давж биелнэ. Магадгүй, төсөв алдагдалгүй гарч ч мэднэ. Монгол Улсын эдийн засаг сайн байгаа. Сайн гэж үнэлэхэд ч багадна. 2004 он бол эдийн засгийн сэрэлтийн он боллоо.
СЭЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар
-АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн санаачилгаар Мянганы сорилтын корпорацаас хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Манай улс тусламж авах шалгаруулалтад тэнцэх 16 үзүүлэлтийн 15-ыг нь хангасан. МСС-гийн Үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж байна. МСК-д хүргүүлэх төслийг боловсруулахад иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор бүсчилсэн хэлэлцүүлэг явуулсан. Эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрийг боловсруулсан. МСК манай улсын боловсруулсан төслийг хүлээн авснаар 252.3 сая ам.долларын тусламж ирүүлэх юм. Үүнийг бизнесийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлнэ. МСК-ын тусламжийн хүрээнд 20 мянган ажлын байр шинээр бий болгох, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн өсөлт нэг хувиар нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гарсан.
Малын тоо ӨсЧ, ургац арвинтай жил
Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанцанхорол
-2004 он бол хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өмнөх оныхоо амжилтыг ба-татгасан жил боллоо. Малын тоо толгой өнгөрсөн жилийн-хээс 2.5 саяар өссөн. Урьд-чилсан дүнгээр улсын хэм-жээгээр 28 сая мал тоолоод байна. Тэмээнээс бусад мал өссөн. 19 аймаг малаа өсгөн үржүүлсэн сайхан мэдээ бий. Газар тариалангийн салбарт га-гаас авах ургацын хэмжээ өмнөх оныхоос нэмэгдсэн. Олон аймаг, сум, аж ахуйн нэгж өмнөх жилүүдээсээ ахуй ургац хурааж авсан. Оны эхний арван сарын байдлаар хүнсний бүтээгдэ-хүүний үйлдвэрлэл 85 тэр-бум төгрөгт хүрч, 8.9 хувиар өссөн. Үүний дотор үр тариа-ны гурилын үйлдвэрлэл 18.7 тэрбум төгрөгт хүрч, 22.1 хувиар өссөн байгаа.
Энэ оны онцлог зүйл гэ-вэл хөдөө аж ахуйг эрчим-жүүлэх эхлэл тавигдсан. Хоршоо, фермер эрхлэгчид олширсон. Эрчимтэй аж ахуйн тоо нэмэгдсэн. Төв суурин газарт гахай, сүү, шувууны аж ахуй бий бол-лоо. Ногоон хувьсгал хөтөл-бөрийн хүрээнд төмс, хүнс-ний ногооны ургац нэмэгдсэн. Энэ нь усалгааны үр дүн юм. 4160 гаруй га талбайг услах чадалтай услалтын систем бүхий байгууламж засварлаж ашиглалтад өглөө. Үүнд улсын төсвөөс 800 гаруй сая төгрөг зарцуулсан. Мал эрүүл байвал хүнс аюулгүй болно гэсэн үг. Монгол Улсыг малын гоц халдварт мялзан өвчингүй орны жагсаалтад оруулсан шийдвэрийг Дэл-хийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан.
Эх нЯлхсын эндэгдэл буурлаа
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил
-Эрүүл мэндийн салбарын-хан саяхан 2004 оны шилдгүү-дээ шалгаруулсан. Үүнд, Хөвсгөл аймгийн Тариалан, Увсын Тэс сумын хоёр эмч шалгарсан нь онцлог явдал. Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөг боловс-руулж дуусах шатандаа орлоо. Үүнийг ойрын 15 жилд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх юм. 2004 онд салбарын хувьд улсын төсвийн хөрөнгө оруу-лалт эрс нэмэгдсэн явдал. Тө-вийн 11 томоохон эмнэлэг, су-мын 37 эмнэлгийн барилгыг засварлаж, аймаг, суманд эмнэлгийн 11 барилгыг чанар-тай бариулж ашиглалтад хү-лээн авлаа. Түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж 80 гаруй машин аймаг, суманд олголоо. Манай салбарын үндсэн үзүүлэлт болсон эх, нялхсын эндэгдэл буурсан. 2003 онтой харьцуулахад эхийн болон нялхсын эндэгдэл буурах төлөвтэй байна. Энэ оны эхний 11 сарын мэдээгээр 100 мянган хүн амд 97.5 хувь болж буурчээ. Монгол Улсын эрүүл мэндийн түүхэнд анх удаа эхийн эндэгдэл хоёр оронтой тоонд шилжлээ. Өмнө нь гурван оронтой тоогоор хэмжигддэг байв. Одоо дэл-хийн ихэнх орны жишгийг дагаж, хоёр оронтой тоонд шилжсэн нь 2004 оны хувьд тэмдэглүүштэй зүйл. Нялхсын эндэгдэл тодорхой хэмжээгээр буурлаа. Энэ онд 1000 амьд төрөлтөд 22.2 хувь болсон. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 22.9 хувьтай байсан.
ӨӨрЧлӨлт, шинэЧлэлтийг олж харлаа
БСШУ-ы сайд П.Цагаан
-Бид ерөнхий боловсро-лын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлэх бэлт-гэлийг амжилттай хангалаа. 11 жилийн сургалтын анхны суралцагчдаа хүлээн авсан нь 2004 оны онцлох үйл явдал. Манай яам зайны сургалтын төвтэй боллоо. Энэ төвөөр дамжуулан ирэх жил багш нарынхаа 60 хувийг сургалтад хамруулж мэргэ-жил дээшлүүлэх бололцоог бий болголоо. Одоогоор манай яам 15 аймгийн төвтэй орон зай, цаг хугацааг үл харгалзан шууд холбогдож байгаа. Энэ бол хүнээ хөг-жүүлэхийн эхлэл юм. Өнгөр-сөн хугацаанд цаашид юуг өөрчлөн шинэчлэхээ мэдэж авсан нь том ололт. Манай салбарын тоон үзүүлэлт өнөө жил их сайн гарч байна. Бичиг үсэгт тайлагдсан хүн, их дээд сургууль, оюутан, сурагчдын тоог хангалттай сонссон. Гэтэл боловсролын салба-рын гаргаж буй бүтээгдэхүү-ний маань чанар тоон үзүү-лэлт хоорондоо уялдахгүй байна. Тиймээс цаашид бо-ловсролын салбарт өрсөлдөх чадварыг бий болгоно. Өө-рөөр хэлбэл, дотооддоо их, дээд сургууль дүүргэчихээд гадаадад сав угаагч хийгээд явахгүй шүү гэсэн үг. Ингэ-хийн тулд боловсрол, соёл, шинжлэх ухааны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Соёл, урлагийнхан гадаа-дад тоглолт хийж, аялал жуулчлалын байгууллагууд-тай түншилмээр байна. 2006 онд Герман, Австрид музей гаргана. Үүнээс 300 орчим мянган ам.долларын орлого олох жишээтэй. Энэ гэрээг бид хийчихсэн.
Насан туршдаа эрдмийн мөр хөөсөн эрдэмтдийн амьдрал тарчиг байна. Тэдний бүтээл үйлдвэрлэл хэрэгцээнд амьдралд нэвтэр-дэггүй. Удахгүй манай яам шинжлэх ухаан, технологийн газрыг шинээр бий болгож, эрдэмтдийн амжилттай, ололттой бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь туслахаар зэхэж байна. Энэ гурван салбарт шинэ уур амьсгал бий болгохын тулд олон шинэ санаа сэдэж, шинэлэг бүтээлч ажил хийж болохыг олж харсан нь 2004 оны онцлох явдал мөн.
Уран бyтээлийн сэргэлтийн жил байлаа
Төрийн шагналт, жүжиг-чин Н.Сувд
-Энэ жил урлаг, соёлын салбарт өсч өндийх жил байсан гэж хэлж болох юм. Улсын драмын театрын хувьд 200 гаруй жилийн өмнө тавьж байсан Саран хөхөө жүжгийг орчин үеийн театрын тайзнаа дахин амилуулж, үзэгчдэдээ хүлээлгэн өгсөн нь томоохон ажлын нэг боллоо. Театрын шилдгүүдийг шалгаруулдаг Гэгээн Муза наадмаас энэ жүжиг ихэнх шагналыг нь авсан. Хоёр дахь жилдээ зохион байгуулсан энэ наадамд хөдөө орон нутгийн театрынхан ирж оролцсон нь илүү өргөн хүрээтэй боллоо. Драмын эрдмийн театрынхан сүүлийн жилүүдэд очиж ам-жаагүй Ховд, Увсад очлоо. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаад харилцаа өр-гөжиж буйн жишээ нь Австрийн дуулаачид Монголд ирж, тус театрын тайзнаа тоглосон явдал. Гадаадын цирк ирж тоглож байна. Ерөнхийдөө энэ жил урлаг, соёлынхны хувьд уран бүтээлийн сэргэлтийн үе байлаа.