Эрчүүдээ аминчхан яриа өрнүүлье

Харин чи юу мэдэж бас мэдэхгүй байх ёстойг мэддэг хүн мөн үү?
1. Бүх он сар өдрийг. Эмэгтэйчүүдийн хувьд тэдний хувьд хайртынхаа төрсөн өдөр, аав ээжийнх нь төрсөн өдөр, анхны үнсэлт гээд энэ бүхнийг мэдэж байх нь чухал зүйл байдаг тул чи ч бас энэ бүгдийг мэддэг байх хэрэгтэй. Yнэндээ охид бүсгүйчүүд энэ бүхнийг чухалаас гадна ач холбогдолтой бэлгэ тэмдэг гэж үздэг. Товчоор хэлбэл тэр чамайг энэ бүх он сар өдрийг хэр мэдэж байгаагаар өөртөө хэр хайртайг ч хэмждэг гэсэн үг. Иймээс чи энэ бүр тоог цээжлэхээс өөр аргагүй. Болохгүй бол ажлын өрөө, халаасны календарь, гар утсан дээрээ хадгалчихад гэмгүй. Yүнээс гадна чи өөрсдийн танилцсан өдөр, үнсэлт, дотноссон өдөр гээд бүгдийг тархиндаа хадгалахаас өөр аргагүй. Yүгээр ч зогсохгүй тэр чамайг өөрийнхөө утасны номертой хэрхэн харьцаж байгаад хүртэл үнэлэлт өгдөг гээд бод доо. Тэр хэрвээ чамайг өөрийнх нь утасны дугаарыг огт тэмдэглээгүй бас хаячихсан байгааг мэдвэл дотроо томоос том гомдол насан туршдаа тээж үлдэх болно. Иймээс хар толгойдоо л бүгдийг хадгалсан нь бүхнээс илүү байдаг юм.
2. Засвар хийх эсэхийг мэдэх албагүй. Мэдээж гэр доторхи ойр зуурын сан техник хадаж тогтоох гээд жижиг сажиг асуудлыг чи хариуцна. Харин их засвар болон урсгал засварыг чи хариуцах албагүй. Харин үүний оронд сайн засварчидтай үнэ хөлсийг нь тохиролцоод барилгын материалд зарцуулах мөнгийг нь авгайдаа атгуулаад өөрийгөө цэвэрхэн аваад гар. Тэгээд гэртээ будаг үнэртэж тухтай ч зурагт үзэж чадахгүйдээ бухимдан сууж байхаар аяга тагш пиво эргүүлээд бааранд сууж байсан нь дээр биш гэж үү. Тэгээд ч шалны чинь өнгө, хананд чинь ямар обой зохимжтой байхыг чамаас илүү эхнэр чинь сайн шийдэж сонгож чадна.
3. Мастер ба Маргарита номыг мэддэг байх ёстой. Шалтгаан нь тодорхой чи мэдээж найз бүсгүй, эхнэрээ урьд нь ямар хүнтэй үерхэж нөхөрлөж байсан гээд хайр сэтгэлийн бүхий л романуудыг нь мэддэг байх ёстой. Гэхдээ мэдлээ гээд түүнийг өнгөрсөнтэй нь хардах хэрэггүй. Харин үүний оронд өөрөөс чинь өмнөх амрагуудынх нь гаргасан алдаа үүгээр ч зогсохгүй найз бүсгүйгээ илүү таних боломж олдож байгаа юм. Мэдээж энэ номон дээр гардаг шиг зүйл амьдралд ялангуяа чиний амьдралд тохиолдсон байх албагүй. Гол нь чи энэ бүгдээс ойлголт, мэдээлэл авах нь чухал юм. Эрчүүд бидний нэг хайхардаггүй зүйл бол эмэгтэйчүүд шиг кино, зохиолд нэг их ач холбогдол өгдөггүй явдал байдаг. Эдгээр бүтээл нь зөвхөн нэг хүний бодол сэтгэмжээс бүтсэн ч гэсэн жаахан хэтрүүлгэтэйгээс биш үнэнг л өчиж байдгийг санахад илүүдэхгүй.
4. Амттай сайхан хоол хэрхэн бэлтгэх талаар мэддэг байх албагүй. Мэдээж тэжээллэг, биед хор нөлөө багатай эрүүл хооллолт бүхнээс илүү чухал ч чи энэ бүгдийг хэрхэн бэлтгэх талаар мэдэх шаардлагагүй. Харин үүний оронд гарын ганц сайхан хоолтой байхад л хангалттай. Түүнийгээ эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрөөс юм уу тэмдэглэлт өдөр, сайхан зантай үедээ жилд ганц хоёр удаа хийж өгч өөрийгөө бас ч хүү халамжтай, өгөөмөр эр хүн гэдгээ харуулахад ашиглачихдаг байсан нь хавьгүй дээр.
5. Хөөрхөн, сайхан гэж юу болохыг мэддэг байх ёстой. Мэдээж чи түүнд хайртай ч заримдаа та хоёр сайхан, муухайг хэлэлцэхдээ санал зөрдөг байж болно. Скарлетт киноны гол дүрийн хүүхнийг санацгаая. Тэр хүүхний зоримог чадвартай бас зальжин хамгийн гол нь царайлаг дүр төрхийг чи юу гэж боддог вэ? Хэн бүхнийг энэ хүүхэн гайхшруулж чаддаг ч эрчүүдээс илүү эмэгтэйчүүд түүнийг үзэн яддаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Учир нь тэр бусдын чадаагүй зүйлийг чадаж бас бусдад байхгүй гоо сайханг эзэмшсэн болоод л тэр. Сайхан хүүхэн гэдэг бол сарнай шиг сайхан сэтгэл татмаас гадна тархи нь ч гэсэн муугүй ажилладаг байх ёстойг мэдэхэд илүүдэхгүй биз.
6. Орд мэдэх албагүй. Эмэгтэйчүүд өөрт таалагддаг хүнээ таньж дотносохоосоо өмнө зурхай, ордыг нь уншиж өөрийн ордтой хэр нийцтэйг нь уншихыг үргэлж илүүд үзсээр ирсэн. Хөөрхийлөлтэй байгаа биз. Нааштай сайхан зүйл гарвал тэд хагартлаа баярлаж чамтай илүү итгэлтэйгээр харьцах бол тааламжгүй зүйл уншчихсан бол өврөө нээж өмнө чинь сөхрөхөөс өөр аргагүй мэт сэтгэх нь инээдтэй. Тиймээс хэн нэгэн бүсгүйтэй ордны талаар ямар ч яриа өрнүүлэх шаардлагагүй.
7. Түүний нүдний өнгийг мэддэг байх ёстой. Эмэгтэйчүүдийн хувьд хайртай хүн нь түүний нүд, үсний өнгө гээд бүгдийг мэддэг байх ёстой байдаг. Энэ бүхнийг чи мэдэхгүй байх явдал чи түүнд хайргүйг илэрхийлж байгаа хэрэг гэж үздэг. Энэ бүхэн чиний хайрын маш том баталгаа бас илэрхийлэл гэдгийг байнга санаж яв. Тэгээд ч чи Нараагийн бор үс, Сараагийн хүрэн үс, Солонгоогийн хар хүрэн үс гээд энэ бүгдийн ялгааг олж харж чадахгүй тул түүнийг зүгээр л чи минь гайхам сайхан бор үстэй шүү гэж магтахын оронд чи минь гайхам сайхан үстэй шүү, чиний минь хөөрхөн царайд тун сайхан зохидог шүү гээд тодорхойгүй ярьж сурах хэрэгтэй.
8. Түүний хямралтай өдрийг мэдэх хэрэггүй. Мэдээж үүнд ор анхаарал хандуулахгүй байна гэсэн үг биш. Барагцаагаараа мэддэг байх хэрэгтэй. Учир нь сарын тэмдэг оройтож байна гэдэг бол аюулын дохио. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ уцаартай жаахан хажиг, муухай ааштай байдаг. Иймээс тэднийг энэ үед нь бага оролдсон нь дээр байдаг юм. Гэхдээ энэ бол түүнээс хөндий байж хүйтэн харьц гэсэн үг биш шүү. Хэрэв чи ийм тааламжгүй байдал гаргавал тэд чамайг өөртэйгөө унтах гэж л сайхан аашилж ханддаг гээд ойлгочихно шүү. Бас л санууштай зүйл!
9. Эмэгтэйчүүдийн хувцаслалтын талаар мэдлэгтэй байх ёстой. Түүнийг юу ч өмсөж байсан тоохгүй бас осолдохгүй л нүцгэн явахгүй бол юм хэлдэггүй байж болохгүй. Мэдээж чи хажуудаа зузаан эмээгийн алчуур зангидсан паарайсан хөгийн юм дагуулж явахыг хүсэхгүй байгаа биз дээ. Иймээс түүний хувцаслалтанд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж бай. Мөн түүний сайхан бүхнийг хүнээс нууцалж хүзүүтэй ноосон зузаан цамц, өмд байнга өмсөж даруу хувцаслахыг шаардах хэрэггүй. Эр хүн чинь эрт цагаас л сайхан морь, сайхан хүүхэн хоёроор гангарч өөрийн бэл бэнчин, чадлыг тодорхойлж ирсэн гэдгийг бүү март.
10. Эрчүүдийн хувцаслалтын талаар ихийг мэдэх шаардлагагүй. Энэ мэдээж чи юу ч хамаагүй углаад явж болно гэсэн үг биш нь ойлгомжтой. Хаана хэдийд юу өмсөхийг зохивол мэддэг байхад л хангалттай.
11. Түүнийг хайр энхрийлэл хүсч байгаа эсэхийг нь мэддэг мэдэрдэг байх ёстой. Ихэнх эмэгтэйчүүд өөрөө хүсч байсан ч түрүүлж алхам хийхийг хүсдэггүй. Тиймээс өөрийг чинь хүсч байгаа эсэхийг мэдэрч чаддаг байх ёстой. Нойроо хичнээн харамлаж байсан ч чи түүний хүслийг гүйцэтгэж сур. Тэр чамаас чихэр горьдсон хүүхэд шиг л өөрийг нь хайрлаж энхрийлж анхаарлаа хандуулахыг хүсч байдаг. Иймээс түүнийг ч бас доод түшмэлээ ч баярлуулахаас бүү татгалз.
12. Хаана өөрийнхөө эд зүйлс байгааг мэдэх албагүй. Бодит амьдрал дээр тэр хаана юу байгаагаа мэдэхгүй би чиний эх юм уу гээд л үглэж, хашгирч бас бухимдан уцаарлах болно. Гэвч үнэн хэрэг дээрээ эмэгтэйчүүд инээдэмтэй жижигхэн зүйлд баярлаж, урамшдаг улс байдаг. Учир нь тэр чиний миний оймс, дотоож хаана байна аваад өгөөч гэх хүсэлтийг сонсох дуртай байдаг. Тэр чиний энэ мэт жижиг сажиг зүйлийг эзэмшиж бас чамд өөрийн гараар угаан өгч байгаадаа сэтгэл хангалуун байдаг тул огт энэ мэт асуудалд толгой дүрэх хэрэггүй. Зүгээр л зөнд нь орхи. Түүнийг бяцхан ч гэсэн сэтгэл ханамж эдлэх боломжоос нь бүү салга. Харин оймсыг нь угааж өмдийг нь индүүдэж өөртөө үргэлж санаа тавьдагт нь баярлаж явдагаа хэлэхээ мартав. Магтаал талархалын үг хэзээд эзэндээ хожил авчирдагийг бүү март.
13. Хэрхэн үнэртэх ёстойг мэддэг байх ёстой. Энэ чамд төдийгүй найз бүсгүйд чинь ч хамаатай асуудал. Бидний хэнд маань ч тааламжтай үнэр үнэртэх сайхан байдаг. Иймээс чи өөрийн хэрэглэдэг үнэртэн, түүний хэрэглэдэг үнэртэнд анхаарлаа хандуулж байгаарай. Хэдий сайн чанарын фирмийн уснууд үнэ өндөртэй байдаг ч нэг авчихвал нилээд хэдэн сар хэрэглэдэг тул гар таталгүй худалдан авч байгаарай.
14. Түүний гоо сайхны хэрэглэлд анхаарал хандуулах хэрэггүй. Бидэнд тэдний ямар юм нүүрэндээ түрхэж юу нааж, нялж байгааг мэдэх шаардлагагүй. Гол нь найз бүсгүй чинь аятайхан бас сайхан л харагдаж байх ёстой.
15. Өөрийн буруутайг мэддэг бас буулт хийж чаддаг байх ёстой. Мэдээж тэр чамд хайртай л бол чамайг уучилж бас өөрийн бурууг хүлээж чаддаг байх болно. Харин чи ч бас ийм байх ёстойг бүү март. Гэхдээ энэ бол түүний өмнө бөндөгнөн гүйж царай алдан гүйх гэсэн үг биш. Харин эгзэгийг нь олоод л нүглээ цайруулж, уучлалт гуйж чаддаг байх ёстой. Харин жижиг сажиг зүйлд анхаарал хандуулахгүй зөнгөөр нь орхичиход бурууддаггүйг санаарай. Юу ч болоогүй, мэдээгүй царайлах нь хааяа бурууддаггүй юм. Хэрүүлч кондуктор шиг хэрүүл хайж нэр төрөө унагаах утгагүй зүйл.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button