Богино хугацаанд эрүүлжэх жор

Энэ бүхэн нь бидний идэвхид шууд нөлөөлдөг гээд бод доо. Ядаж одоо ид ачаалалтай улирал байдаг. Тэгвэл сарын дотор хэрхэн яаж бие организмаа эрүүлжүүлж ходоод гэдсэндээ амралт өгөх вэ? Энэ маш хялбархан. Гол нь чи эрүүл бас калори багатай тэжээллэг хооллолтыг бий болгох хэрэгтэй. Ердөө дөрөвхөн долоо хоногийн дотор биеэ эрүүлжүүлэхээс гадна тодорхой илүүдэл жингээсээ салж чадах болно.
Нэгдэх долоо хоног
Өглөөний цай 585ккал
Тал стакан үзэмний шүүс (285ккал) + нэг стакан буцалсан сүү (160ккал), нэг стакан нимбэгний шүүс ( 110ккал), нэг аяга халуун кофе (10ккал), нэг хоолны халбага тослогтой цөцгий (Ккал)
Өдрийн зууш 160ккал Нэг ширхэг тослоггүй йогурт ( 160ккал), нэг стакан хийжүүлсэн ус.
Өдрийн хоол 900ккал Ногооны салат ба хатсан талханд өнгөрүүлж хайрсан загас (350ккал), таваг борщ (160ккал), 3 ширхэг овьёосон печень (240ккал), нэг стакан компот (150ккал)
Yд дунд 220ккал 60гр давсалсан мушгиа боов буюу шагшуур (220ккал)
Оройн хоол 503ккал 100гр хайрсан яргай загас (180ккал), тал стакан жимсний архи (105ккал), хоолны халбага цөцгийн тос (100ккал) бүхий дундаж хэмжээтэй нэг ширхэг чанасан төмс (118ккал)
Оройн зууш 290ккал нэг стакан тослоггүй мөхөөлдөс (240ккал), хоолны халбагаар хоёр шоколадны сироп (50ккал)
Ингээд нийт калори нь 2658ккал болж байна.
Хоёрдох долоо хоног
Өглөөний цай 445ккал Нэг стакан үзэмний шүүс (190ккал) + нэг стакан буцалсан сүү (160ккал), нэг ширхэг нимбэгний шүүс ( 65ккал), 2%-ын тослогтой сүү бүхий аяга халуун кофе (40ккал)
Өдрийн зууш 160ккал Нэг ширхэг тослоггүй йогурт ( 160ккал), нэг стакан хийжүүлсэн ус.
Өдрийн хоол 670ккал Ногооны салат ба хатсан талханд өнгөрүүлж хайрсан загас (350ккал), таваг борщ (160ккал), 2ширхэг овьёосон печень (160ккал), нэг аяга сахаргүй буюу чихэр орлуулагчтай ногоон цай.
Yд дунд 300ккал 60гр давсалсан мушгиа боов буюу шагшуур (220ккал), д унд зэргийн хэмжээтэй ногоон алим (80ккал)
Оройн хоол 560ккал 100гр хайрсан яргай загас (180ккал), тал стакан жимсний архи (105ккал), хоолны халбага цөцгийн тос (100ккал) бүхий дундаж хэмжээтэй нэг ширхэг чанасан төмс (118ккал), том биш хэмжээтэй лийр (57ккал)
Оройн зууш 230ккал 3/4 стакан тослоггүй мөхөөлдөс (180ккал), хоолны халбагаар хоёр шоколадны сироп (50ккал)
Ингээд нийт 2375ккал болж байна.
Гуравдах долоо хоног
Өглөөний цай 286ккал Сыр болон улаан лоолийн өндгөн жаврай (109ккал), хэрчим хар талх (80ккал), том биш лийр (57ккал), 2%-ын тослогтой сүү бүхий аяга халуун кофе (40ккал)
Өдрийн зууш 160ккал Нэг ширхэг тослоггүй йогурт ( 160ккал), нэг стакан хийжүүлсэн ус.
Өдрийн хоол 670ккал Ногооны салат ба хатсан талханд өнгөрүүлж хайрсан загас (350ккал), таваг борщ (160ккал), 2ширхэг овьёосон печень (160ккал), нэг аяга сахаргүй буюу чихэр орлуулагчтай ногоон цай.
Yд дунд 300ккал 60гр давсалсан мушгиа боов буюу шагшуур (220ккал), д унд зэргийн хэмжээтэй ногоон алим (80ккал)
Оройн хоол 421ккал 100гр хайрсан яргай загас (180ккал), тал стакан жимсний архи (105ккал), 3 хоолны халбага улаан лоолийн соус (18ккал) бүхий дундаж хэмжээтэй нэг ширхэг чанасан төмс (118ккал)
Оройн зууш 230ккал 3/4 стакан тослоггүй мөхөөлдөс (180ккал), хоолны халбагаар хоёр шоколадны сироп (50ккал)
Ингээд нийт 2067ккал болж байна.
Дөрөвдөх долоо хоног
Өглөөний цай 304ккал Сыр болон улаан лоолийн өндгөн жаврай (109ккал), 2 хэрчим хар талх (160ккал), 1%-ын тослогтой сүү бүхий аяга халуун кофе (35ккал)
Өдрийн зууш 114ккал 2 ширхэг том биш лийр (114ккал)
Өдрийн хоол 589ккал Нэг хоолны халбага цөцгийн тос ба мөн хэмжээний дарсны цуу бүхий ногоон салат (120ккал), ногоон вандуй болон будаатай шарсан тахиан мөч (399ккал), нэг стакан жимсний архи (70ккал)
Yд дунд 243 ккал 30гр бүйлсийн самар (163ккал), дундаж хэмжээтэй алим (80ккал)
Оройн хоол 589ккал Эрдэнэ шишийн салат (281ккал), аяга сахаргүй буюу чихэр орлуулагчтай ногоон цай.
Оройн зууш 230ккал 3/4 стакан тослоггүй мөхөөлдөс (180ккал), хоолны халбагаар хоёр шоколадны сироп (50ккал)
Ингээд нийт 1761ккал болж байна.

Анхаар!
Хиам болон лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаж өглөөд орой боссон, ер нь л цаг давчуу үед өндөг чанаж буюу шарж ид. Өглөө босоод хувцаслаж нүүрээ янзлах зуураа өндөгөө чаначихаж болно шүү дээ. Мөн өдөр хичээлээсээ ирээд залхууралгүй өөртөө багахан хэмжээтэй ногооны салат бэлдэж бай. Халаасан хоолноос татгалз. Орой унтахын өмнө өлсөөд байвал йогурт идэж занш. Хүнд хоол орой унтахын өмнө идэхээс татгалз. Оройн хоолоо19 цагаас хойш бүү идээрэй. Ингээд шингэн юм их хэмжээгээр ууж байхын дахин зөвлөе.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button