Кофи Аннан Индонезид очиж нөхцөл байдалтай танилцана

Тэрээр энэ сарын зургаанд хамгийн их хохирол амссан гэгдэж буй Индонезэд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцах гэнэ. Түүнээс гадна гамшигт нэрвэгд-сэн улс орнуудад тусламж үзүүлэх асуудлаар улс ор-нуудын тэргүүнүүдтэй уулза-хаар төлөвлөсөн байна. Туе олон улсын байгууллагын нэгэн хариуцлагатай ажилт-ны мэдэгдсэнээр Зүүн өмнөд Азийн орнуудад болегн үерийн улмаас эндсэн хүмүүсийн тоо 150 мянган хүрлээ гэжээ. Гэхдээ яг хичнээн хүн амиа алдсаныг тогтоох боломжгүй байна. Ямар ч байсан дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагууд нийт хоёр тэрбум ам.доллартай тэнцэх тусламж үзүүлэхээр болжээ. Япон 500 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа орнуудын жагсаалтыг тэргүүлеэн үзүүлэлт юм. Хүнсний бүтээгдэхүүн, эм зэргийг үерт автсан газруудад хүргэх ажлыг аль хэдийнэ эхэлеэн боловч ачааны нисдэг тэрэг хүрэлцэхгүй байгаа гэнэ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш тус улсын төрийн байгууллагуудад даваагаас баасан гариг хүртэл төриинхөө далбааг хагас буулгаж байгалийн гамшигт нэрвэгдэж амь насаа алдсан хүмүүсийн дурегалыг хүндэтгэх заавар өгчээ. Түүнээс гадна Ж.Буш Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл болон өөрийн дүү, Флорида мужийн захирагч Жеб Буш нараар тэргүүлүүлеэн төлөөлөгчдийг үерт автсан орнуудад очиж байдалтай газар дээр нь танилцах заавар өгчээ.
Гэтэл өнгөрсөн бямба гаригт Суматра арал дээр Рихтерийн шаталбараар зур-гаан баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТАЛААР АМЬТАД МЭДЭЖ БАЙСАН ГЭЖ ҮҮ?
Шри-Ланка дахь байгаль хамгаалах хүрээлэнгийн нэгэн ажилтан Азид болсон гамшгийн үеэр олон мянган хүн амь үрэгдсэн боловч амьтад үхеэн мэдээ
дуулдсангүй хэмээн мэдэгдэв. Үерийн уе туе улсын нутагт 3,5 км гүнд нэвтэрч, туе хүрээлэн үерт автсан ч амьтад үрэгдээгүй байна. Харин хүрээлэнд байсан жуулчид болон хүрээлэнгийн ажилчид олноороо амь эрсэдсэн байна. Энэ нь амьтад аливаа гамшигийг урьдчилан мэдэх зургаа дахь мэдрэхүйтэй байна гэсэн үг юм. Шри-Ланка нь заан, гөрөөс, цөөвөр чоно, матар зэрэг ховор амьтдаараа алдартай билээ . Индонезийн бар хамгаалах нэгэн төслийн ажилтны ярьснаар хэдийгээр уг нутагт хүчтэй газар хөдлөлт болсон ч амьтад үхэж үрэгдээгүйд ихэд гайхсан гэнэ. Зэрлэг амьтад мэдрэмж сайтай бөгөөд алсаас ирж байгаа чичирхийллийг мэдэреэн байж болох юм. Энэ талаар шинжлэх ухааны судалгаа бага хийгдсэн юм. Хэрвээ үуний нууцыг тайлж мэдвэл амьтдын зан төлөв, цаашилбал байгалийн гамшгийн талаар урьдчилан мэдэх боломжтой болно.
(өдрийн сонин 2005-01-03 001)