Yлдсэн ганц онгоцных нь ашиглалтын хугацаа удахгүй дуусна

Энэ хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ компанийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний тухай Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү-гийн мэдээллийг сонслоо.
Сайд эхлээд МИАТ компанийн талаар мэдээлэв. Туе компанийн удирдлагыг гадаадын менежментийн багаар гүйцэтгүүлэх төслийг Европын сэргээн боеголт хөгжлийн банкнаас нэг сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж дуусчээ. Төслийг амжилттай хэрэгжиж дууссан гэж сайд дүгнэж байлаа. Ийм дүгнэлт хийх болсноо төсөл хэрэгжиж эхлэхэд богино хугацаат банкны 6.5 сая ам.долларын өр, ИНЕГ-т төлөх навигацын үйлчилгээний нэгтэрбум төгрөгийн өглөг, А-310 агаарын хөлгийн түрээсэд ^өлөх 600 мянган ам.долларын өглөг зэрэгтэй байсныг төсөл хэрэгжсэн жил гаруйн хугацаанд бараг-дуулж, улмаар татварын өмнөх ашиг нь хоёр тэрбум орчим төгрөг болж компанийн санхүү, төлбөрийн байдал эрс сайжирсантай холбон үзэж байгаа аж. Энэ дүгнэлтээс гадна хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээллүүдтэй холбоотой тайлбарыг ч хийсэн юм. Тухайлбал, шинэ удирдлага зардлаа хэмнэх үүднээс онгоцны тоог багасгаж ганц онгоцтой үлдсэн, орон тооны цомхтгол болон гадаад орнууд дахь төлөөлөгчдийн газрын зохион байгуулалтыг өөрчилсөн зэргийгдурдаж байлаа.
Одоогийн байдлаар МИАТ компани олон улсын нислэгийг хоёр агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд нэг нь санхүүгийн түрээсээр ашиглагдаж байгаа юм байна. Хэдийгээр манай улсын зорих зорчигчдын тоо нэмэгдэж байгаа ч МИАТ компани олон улсын тээ-вэрлэлтийн зах зээлд эзэлж байсан давамгайллаа КАL, Аir Сhinа компаниудад алдаж эхлээд байгаа аж. Энэ нь цаашид нислэгийнхээ тоог нэмэгдүүлэх, тарифын оновчтой уян хатан бодлого явуулах, аялал жуулчлалын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай болсныгилтгэж байгаа юм байна.
Орон нутгийн нислэгийн хувьд тус компанийн ганцхан онгоц явж байгаа. Дээр нь хувийн таван онгоц үйлчилдэг аж. Гадаад нислэгээс олсон ашгаар дотоод нислэгийн алдагдлаа хааж байгаа гэдгийг сайд хэд хэдэн удаа давтаж байлаа. Орон нутгийн нислэгт зорчигч дүүргэлт тааруу байдаг тул зарим аймагт тэр бүр явж чадахгүй байгаа, дээр нь ганц онгоцных нь ашиглалтын хугацаа дуусч байгаа тухай ч ярьж байсан. Тиймээс цаашид Засгийн газраас бодлогын чанартай арга хэмжээ авч асуудлуудыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна гэж байлаа. Үүнд нийгмийн захиалгат үйлчилгээ хэлбэрээр үйлдэгдэж буй орон нутгийн нислэгт нөхөн олговор өгдөг системтэй болгох, парк шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай байгаа энэүед гадаадаас оруулж ирж буй агаарын хөлөг, түүний сэлбэг, шатахуунаас авдаг гааль, НӨАТ-аас чөлөөлөх зэрэг байгаа аж. Орон нутагт хувийн компаниуд нислэг үйлдэх сонирхолтой буйгаа илэр-хийлдэг ч тэд үнийг чөлөөлөх хүсэлтийг тавьдаг юм байна. Яамнаас иргэдээ бодож уг зөвшөөрлийголгохгүй байгаа гэнэ.
Ер нь МИАТ-ийн хувьчлалын асуудлыг бодолцох хэрэгтэй гэж сайд ярьж
байсан. Компанийг үнэд орсны дараа буюу өөрийн гэсэн онгоц, парктай, олон улсын нислэгт тогтвортой болгож байж хувьчлал явуулах нь зүйтэй гэж байв. Мэн туе компанийн 49 хувийг Төрийн өмчийн хорор, 51 хувийг яам эзэмшдэг байх талаар асуудлыг Засгийн газарт оруулж буйгаа ч сайд дурдаж байлаа. Тус компанийн гадаадын төлөөлөгчийн газартай холбоотой нэлээд маапаан гарч байсныг уг хуралд оролцсон ТӨХ-ны зөвлөх Байлыхүү хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед танил талаа тавьсан, мөнгө хөрөнгөтэй холбогдсон асуудал гарч байсан аж. Харин одоо тэд гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэдэг болсон тул уг асуудал одоо байхгүй болсон гэж байлаа. Өнөөдрийн байдлаар гадаадын төлөөлөгчдийн газруудад нэг орчим ам.доллар байгаа аж. ИНЕГ-ын хувьд жил бүр улсын төсөвт төлөх ашиг орлогын албан татвараас гадна аэронавигацын үйлчил-гээний орлогоос төсөвт төвлерүүлэх мөнгө нэмэгдэж байгааг дурдаж байсан. Энэ үйлчилгээнээс 2003 онд 12.5 тэрбумыг төвлөрүүлж байсан бол 2004 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13.4, 2005 онд 14.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байгаа аж.
(өдрийн сонин 2005-01-03 001)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button