Зайрмагтсан шанпанск, улстөрийн шоутай шинэ он

Бас яг он солигдох тэр л агшинд юу хийж, ямархуу байдалтай байнам, яг тиймэрхүү жил таныг угтаж, та тэр жилдээ нэг тиймэрхүү л байх болно ч гэлцдэг. Ийн ярьдгаар бол унтаж байгаад он өнгөрөөчихсөн бол бүтэн жил унтаа байдалтай, согтуу байсан бол ихэнхдээ согтуу, магадгүй бааранд ч юм уу, эсвэл 00-д байж байсан бол…
Энэ удаагийн шинэ оныг олон улаанбаатарчуудын нэгэн адил гэртээ угтсангүй. Сүхбаатарын талбай дээр зохиогдсон Улаанбаатарын менгэн шөнө шоуг сонирхохоор явлаа.
Гудамж, талбай эсвэл томоохон цэнгээний тазарт олноороо шинэ оноо угтдаг гадныхантай адил улаанбаатарчууд ч улирах оноо их жанжныхаа талбай дээр анх удаа зохион байгуулалттайгаар үдэж байгаа нь энэ юм.
Уг нь урьдны шинэ жилүүдэд энэ талбай дээр он гаргасан хүн бишгүй бий л дээ. Гэхдээ зохион байгуу-лалттайгаар шинэ оныг угтах арга хэмжээ болж байгаагүй гэхэд болно.
Менгэн шөнө их хүйтэн байлаа. Гэхдээ л маш олон хүн цугларсан харагдана. Жаахан хүүхдүүд бөөн баяр хөөр болчихсон салют буудуулж гүйлдээд л. Салют борлуулагчид болоод гэрэл зурагчдын бизнес тун сайн байгаа бололтой.
Улаанбаатарын мөнгөн шөнө нэртэй шоуны арга хэмжээг Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооноос зохион байгуулсан. Тэдэнтэй дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрыхан ч хамтарсан юм. Дүүргүүд жижиг, жижиг олон модон ТҮЦ-ээс гадна хоёр, гурван ширээтэй бяц-хан зоогийн газар хүртэл барьжээ. Тэндээ халуун коктейль, шарсан тахиа тэр-гүүтнээс өгсүүлээд халуун цай, кофе зэргийг борлуулан иргэдэд үйлчилж байв. Мен тэндээс шорлогны үнэр үнэр тэж зарим ТҮЦ хөгжим хангинуулах тул үүдэнд нь за-луус бүжиглээстэй.
Зохион байгуулагчид амлажбайснаараа талбай дээр гурван тайз засчээ. Баруун болоод СТӨ-ний өмнөх нь тайз дээр ая эгшиглэж өмнө нь хүмүүс бүжиглэнэ.
Харин урд талд нь зассан талбай дээр гол үйл явдал болж буй бололтой, хүмүүс ихээр бүчжээ. Тайзыг хэтэрхий намхан зассан болохоор хэн гарч ирээд юу гээд байгааг нь сонсоход тун хэцүү. Ямар ч байсан УИХ-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын
гишүүн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Б.Жаргал-сайхан гээд МАХН голдуу,
МАХН-тай ойрхон хүмүүс хүрэлцэн иржээ. Харин урлагийн одод гээд байхаар хүмүүс бараг үзэгдсэнгүй. Бодвол тэд маань гэртээ шинэ оноо угтсан байлгүй дээ.
Ардчилсан социалист залуучуудын холбоо зохион байгуулсан, урлагийнхан бараг угүй, негөө улс төрийн хүчнээс бараг хүн үгүй болохоор улстөрийн шоу ч юм уу гэмээр. Гэхдээ сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, үндэсний бөхийн аварга Г.Өсөхбаяр, гарьд Д.Сумьяабазар нарын хүмүүс ирчихсэн гол тайз дээр зогсож харагдлаа.
Ингээд он солигдох мөч ирж Шуудан холбооны дээр барьсан цагны хонх дуугарч эхэллээ.
УИХ-ын дарга тэргүүтэй тайзан дээр байсан хүмүүс 9,8,7,6,5,4,3… гээд тоолох-доо арай хурдан тоолчихлоо. Шуудан холбооны цаг маань секундын зүүгүй учраас хонх хэд дэх удаагаа цохиж буй нь олны шуугианд сонсогдохгүй байсан бололтой. Уг нь зохион байгуулагчид том кино дэлгэц тавиад түүндээ 9, 8, 7… гэж гаргаад секунд секундээр бүгд тоолж болохоор, харагдахаар зохион байгуулсан бол хүмүүсийн хоолой нийлэх байсан шиг санагдсан.
Ингээд 2005 оны гарахад тэнд байсан бараг бүх хүн оргилуун дарс, худалдаж авсан салютаа буудуулна билээ.
Өвлийн өвгөн, цасан охиныхоо хамт тэмээ хөлөглөн ирснээс өер онц сонирхом зүйл харагдсангуй. Харин зохион байгуулагчдын хийсэн салютны үзүүлбэр гайхалтай болсныг хүмүүст их таалагдсаныг ихээр хэлэх хэрэгтэй. Хэдий хүйтэн, үзэж харах юмаар маруухан байсан хэдий ч нийслэлийн гол талбай дээр шинэ оноо угтахдаа хүмүүс баяртай байдаг юм билээ. Шинэ онд зориулаад аягалсан дарс маань хөлдөед зайрмагтчихжээ. Дуулж бүжиглэсэн олонтойгоо тортны хайрцаг, оргилуун дзрсны лонхонд бүдэчсээр гэрээ зүглэлээ. Энэ жил ч бид гэрийн бараа харахгүй ээ.
(өдрийн сонин 2005-01-03 001)