Өвчнийг таних чадвар

Печели бага байхдаа далавч нь гэмтсэн ууль шувуу асарч байжээ. Энэ үедээ тэр шувууны далавч эдгэрч байхдаа нүдний солонгон бүрхэвчинд нь хар нарийн зураас гарахыг ажигласан байна.
Харин ууль шувуу бүрэн эдгэрсний дараа зөвхөн жижигхэн цэг л үлдсэн байжээ. Ингээд тэрээр өсөж том болоод эмч болсныхоо дараа өөрийн өвчтөнүүдийнхээ нүдний солонгон бүрхэвчийн өөрчлөлтөөр өвчнийг таних судалгаа хийж эхэлсэн байна. Судалгааны дүнгээ 1881 онд олон нийтэд зарласан нь тэр дороо Европ хожим нь Америкын анагаах ухаанд олны сонирхлыг татаж байжээ.
1950 онд Америкын доктор Бенард Йенсен яг ямар дотоод эрхтэнийг хаанаас харж болох нүдний солонгон бүрхэвчийн нарийвчилсан зургийг гаргасан байна. Түүний энэ зураг тийм ч хялбар биш. Түүнд цусан хангамжийн, мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, булчингийн, араг ясны гэх мэт янз бүрийн эрхтэн системтэй холбоотой цагираг болон бүсчлэл бий. Хэдийгээр эрхтэн системийн ямарваа нэг өвчлөл 2 нүдний солонгон бүрхэвчинд хоёуланд нь илэрдэг ч баруун нүд биеийн баруун хэсэг, зүүн нүд биеийн зүүн хэсгийн илэрхийлдэг. Йенсен болон бусад эрдэмтдийн тодорхойлсноор солонгон бүрхэвчийг ялгаатай хэсгүүдэд хуваажээ.
Хэсэг тус бүр янз бүрийн эрхтэн түүний үүрэгтэй холбоотой байдаг. Сүүлийн 30-аад жил солонгон бүрхэвчийн бүтцийн талаархи судалгааны ажил их эрчимтэй явагдаж байна. Хэдийгээр нүдний солонгон бүрхэвчийн ерөнхий байдлаар (шарлах, бүүдийх, өнгөгүй болох) бусад эрхтэний байдлыг мэдэж болохыг санал нэгтэйгээр зөвшөөрдөг ч иридологи бол эмчлэхээсээ илүү онош тогтоох арга гэж үздэг байна. Олон мэргэжилтнүүд байгалийн энэ арганд эргэлздэг ч нүд бол сэтгэлийн толь гэдэгтэй бүгд санал нийлэх байх аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button