Эрчүүдийн косметик

Энэ хэдийн хуучин найз бүсгүй шиг чинь домог болон үлдсэн зүйл биш билүү? Хааяа ч болов найз бүсгүйнхээ өргөст хэмхний хэрчимээс хуваалцаж нүүрэндээ маск тавихаас татгалзахгүй байх ч чамд хэрэгтэй.
Сахлын хутга
Эмэгтэйчүүд хацар нүүрээ эсгэхийг хэзээ ч таалдаггүй. Учир нь тэд сахал ургахын зовлонг мэдэхгүй тиймдээ ч сахлын хутга цахилгаан машин хоёрыг ялгаагүй гэж боддог биз. Харин бидэнд бол энэ нь дадал болсон зуршил учир сонирхохоос өөр аргагүй. Цахилгаан хутга хэрэглэхэд хэзээд эвтэй бас хурдан байдаг. Гэхдээ бид хэзээд сахлын хутганд үнэнч хэвээр үлддэг. Учир нь сахлын хөөстэй хамт хэрэглэхэд сахлын хутга шар үсийг ч үлдээлгүй авдаг ба арьсны хөлсний сувгийг гүнд нь хүртэл цэвэрлэдэг. Ийм сахлын хутга ялангуяа тослог юм уу батга гардаг арьстай хүнд илүү тохиромжтой байдаг. Өдөр бүр сахлын хутга хэрэглэх нь арьс сулбайж, үрчлээ үүсэх шалтгаан болдоггүй. Зузаан бөгөөд үрэвсэлтэй тослог арьстай эрчүүд сахлаа авсны дараа спиртэн лосьон хэрэглэх хэрэгтэй. Харин бусад төрлийн арьстай эрчүүдэд зөөлөн чанарын сүүн шингэн эсвэл тос илүү тохиромжтой байдаг. Эдгээр нь сахал авах үед арьсанд үүссэн жижиг шархуудыг анихад тусалдаг. Хэрэв чи сахлаа ургуулдаг бол түүнийг зөнд нь орхичихож болохгүй. Тогтмол тайрч засаж байх хэрэгтэй. Нэг удаагийн тайралтаараа сахлаа 1мм-ээс арай урттайгаар багасгавал зохино. Ингэхдээ маникюрын биш үсчний хэрэглэдэг хайчийг хэрэглээрэй. Ургуулсан сахлаа өдөр бүр самнаж, зөөлөн чанарын тос түрхэн арчилж байх хэрэгтэй. Нэгэнт бид сахал арчлах тухай ярьж байгаа юм чинь их хэмжээгээр ургасан хамар доторхи үсээ авч байвал зохимжтойг дурьдахгүй өнгөрч болохгүй.
Арьсны арчилгаа
Эрчүүд бидний арьс арчилгаа өглөө оройд савандаж угааснаар дуусахгүйг анхаар! Дийлэнх эрчүүд эхнэрийнхээ юм уу найз бүсгүйнхээ ваннд байгаа тосыг хэрэглэчихдэг нь цөөнгүй тохиолддог. Харин одоо үед олон хүмүүс эрэгтэй хүний нүүр царайнд зориулагдсан тусгай тос хэрэглэх нь тийм ч ичээд байх зүйлгүй гэж үздэг болжээ. Ийм тос юугаараа онцлог вэ? Тэдгээр нь нилээд нялуундуу үнэртэй байдаг бөгөөд арьсанд түрхсэн даруй хурдан хугацаанд ор мөргүй шингэж чаддаг байна. Хэрэв хэт их хуурай арьстай бол эрчүүд бидэнд зориулагдсан тоснууд хангалттай үр дүн үзүүлж чадахгүй. Энэ тохиолдолд эмзэг мэдрэмтгий арьсанд зориулагдсан тос хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө бол ийм арьсанд зориулагдсан тоснууд эмэгтэй хүнийх байдаг тул үнэрийг нь анхаарч хамгийн саармаг үнэртэйг нь сонгоорой. Тосоо үр дүнтэй байлгахын тулд орой нь нүүрээ их тослогтой эсвэл шүлтлэггүй зөөлөн савангаар угаагаарай. Ердийн саван нүүрийг хуурайшуулдаг. Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс илүү зузаан байдаг. Тиймдээ ч бидэнд илүү үйлчилгээтэй маск хэрэглэх хэрэгтэй болдог.
Хамгийн багадаа долоо хоногт нэг удаа(хэрэв арьс чинь бохирдсон давхаргатай, үхмэл харагддаг бол) гүний цэвэрлэгчтэй маск тавьж байх ёстой. Маск хэрэглэхээ шийдвэрлээгүй эрчүүдэд зөвлөх нь Хангалттай халуун усаар нүүрээ угааж дараа нь хоёр минут орчим хэсэг мөсөөр арчина. Ингээд ердийн үед түрхдэг байснаасаа илүү зузаан давхаргаар тос түрхэж, минут орчимын дараа арьсанд шингээгүй үлдэгдлийг цаасан салфеткаар юм уу эсвэл алганыхаа гадна талаар арчиж аваарай. Гартаа тос түрхэхээ ингээд орлуулчихаж болно.
Yнэртэн
Сахлын ус, дезодрант хэрэглэдэггүй ядаж нэг эрэгтэй хүнийг чи мэдэх үү? Гэхдээ ихэнх тохиолдолд бидний хэрэглэдэг үнэртнүүдийг эмэгтэйчүүд авч өгсөн байдаг гэж тооцож болно. Эрэгтэй хүн бүр өөрийн үнэрийг олох хэрэгтэй. Yүний тулд цаг зав гаргаж дэлгүүрээр явж бас жаахан тэвчээр гаргах хэрэгтэй болно. Анхны явалтаараа шууд худалдан авах гэж яаралгүй урьдчилан сонголт хийхийн тулд сайн үнэрт. Биедээ 2-3 хамрын алчуур эсвэл цаасан сапфетка авч яван худалдагчаас нь тэдгээрт янз бүрийн үнэртэнг шингээхийг гуйгаад үз. Тус тусд нь тавиад, гэртээ авчирч үнэрт. Харин тодорхой үнэр сонгосон хойноо арьсны арчилгаандаа зориулж бүх цувралыг нь худалдаж аваарай. Сахлын лосьоноос эхлээд дезодрант хүртэл. Сонгосон үнэр чинь чиний хувь хүний онцлогийг тодотгож эргэн тойрныхондоо болоод өөртөө сэтгэл хангалуун байдлыг авчрах болно. Yнэртэй усыг бүхэл өдөр байлгахын тулд өглөө биеийн дээд хэсэгтээ цацаж өгнө.
Биеийн арчилгаа
Эрэгтэй хүн заавал сайхан байх албагүй ч цэвэрхэн биедээ арчаатай харагдах ёстой. Тэгэхээр өглөөний шүршүүрээс эхлье. Халуунаас хүйтэнлүү шилжсэн шүршүүрийн дараа чи сэргэлэн цовоо бас ажиллах чадвар өндөр байх болно. Шүршүүрт орж байхдаа гараараа биеэ угаах нь цусан хангамжыг сайжруулдаг. Хэдийгээр эрэгтэй хүний арьс харьцангуй зузаан давхаргатай байдаг ч энэ нь түүний арьс хуурайшиж ширүүн болдоггүй гэсэн үг биш юм. Тиймээс усанд орсныхоо дараа гель болон тослогтой бусад зүйлсийг хэрэглэж бай. Мөн биедээ лосьон түрхэж болно. Гэхдээ лосьон нь тослогийн хэмжээ маш багатай ч чийг маш их хэмжээгээр өгдөг байх ёстой. Хэрэв хөл чинь үргэлж их хөлөрдөг бол ургамлын хандтай тос түрхэх нь зүгээр. Жишээ нь гавар байж болно. Харин тосоо шингээхэд 2-3 минут зарцуулна. Бие хөлрөхөд зориулалтын пудри, үнэр дарагч гэх мэт эрчүүдэд гэсэн тодотголтой бүхэл бүтэн иж бүрдэл байдгийг сана. Түүнээс гадна өөртөө арчаатай хүний гар мөн л өө сэвгүй байх ёстой. Yүнийг хийхийн тулд хуурай, маникюрын хайч, болон сойз хэрэгтэй. Эхлээд хумсаа сойзоор сайн цэвэрлэнэ. Дараа нь хумсаа цэвэрхэн авч хуурайдаж өгнө. Хөлийн хумс ч үүний адил. Гоо сайхны салон зөвхөн эмэгтэйчүүдэд нээлттэй байдаг гэж бүү бод. Бид ч бас үйлчилүүлэх эрхтэйг сана.

Эрчүүд бидний үс эмэгтэйчүүдийнхтэй адил тослог, хуурай, болон хагтай гэж ангилагддаг. Гэхдээ энд хамгийн гол асуудал бол үс унах явдал байдаг. Гэнэт ийнхүү үс унаж байгаагийн шалтгаан нь
– Өндөр халуунтай халдварт өвчин, цус шингэрүүлэх эм, эд эсийн бодисын солилцооны алдагдал, бамбай булчирхайн өвчин гэх мэт
Хаг нь үргэлж арьсны мөөгөнцөрын гэмтэлтэй холбоотой байдаг.
Хэрэв үс эдгээр шалтгаанаар унаж байгаа бол энэ шалтааныг эмчилснээр эрүүл саруул үс дахин шинээр ургах болно. Харин эрэгтэй хүн халзрах нь огт өөр шалтгаан удамшил дагах, эсвэл тодорхой дааврын нөлөөтэй холбоотой байдаг. Yүнийг Андрогений үс уналт гэж нэрлэх нь ч бий. Учир нь үүнд эрэгтэй хүний даавар андроген буруутай байдаг байна. Энэ дааврын нөлөөгөөр угаараа тодорхой хугацаанд тогтмол унан үс ургалтанд зайлшгүй хэрэгцээтэй зүйлс багасаж ирдэг. Харамсалтай нь өнөөдөр үүний эсрэг юу ч хийж чадахгүй байна. Гэхдээ эрүүл үс ургах бололцоог олгох косметикийн бүтээгдэхүүнүүд байнга хэрэглэж байгаарай.

/Афродито-2004/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button