Сексийн үед зэрлэг бүдүүлэг үг хэлж байж таашаал авах ньбий…

Тэгээд ч секс нь хүнээс байгалиас заяасан унаган авираараа харьцаж байж дээд зэргийн таашаал авахыг шаарддаг. Бүр эхээс төрсөн нүцгэн биенээс эхлээд өөрийн сэтгэл зүрхээ бүрнээ нээж харьцвал хүний амьдралын аз жаргал болсон ажлын амтыг төгс мэдэрдэг.
Тиймээс доорхи ааш авирууд нь таашаалын нэг хэлбэр гэдгийг ойлгож, таньтай ийм хүн таарвал огт гайхах хэрэггүй төдийгүй харин ч үйлдлээ идэвхжүүлэн харьцах нь зөв юмаа.
Уйлах
Би сексийн төгсгөлийн мөчид, яг тавихын өмнө уйлдаг. Би өөрийнхөө мэдрэлийг эрүүл эсэхэд эргэлзэж байна. Эхэндээ миний сексийн хамтрагч уйлахыг минь таашаадаг байсан. Одоо харин тэр намайг мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөх боллоо хэмээсэн нэг бүсгүйн захидал байна. Энэ бол эмчид хандах ямар ч шаардлагагүй зүйл. Үүнийг гаж зүйл биш гэж сексологичид үздэг. Хувь хүн бүр адил байх албагүй төдийгүй, энэ нь хэн нэгэнд байж л байдаг ааш араншин аж. Эмэгтэйчүүд секс хийх үедээ уйлах нь зарим эрчүүдэд таалагддаг. Уйлах нь тухайн хүний сэтгэлийн торгон мэдрэмжийн илрэл. Хүн өвдөх гунихдаа л дандаа уйлдаг биш, баярлаж хөөрөхдөө ч бас уйлдаг биз дээ. Тэгэхээр энэ үйлдлээсээ ичиж, эмээх хэрэггүй. Сексийн дур хүсэл нь оргилж, ийм дээд мэдрэмжийг амсаж байгаадаа харин ч та баярлах хэрэгтэй. Мөн эрчүүд маань бүсгүй хүн таны хөдөлмөр зүтгэлд ийнхүү чин сэтгэлээсээ хандаж байгаад талархал илэрхийлэх хэрэгтэй. Ийм эмэгтэйчүүд ховор байдаг. Гэхдээ сексийн хувьд бусдаас хэд дахин өндөр мэдрэмжтэй байдаг гэнэ.
Инээх
Хамтрагч эрийгээ өөрийн хөгжилтэй хэрнээ зогсолтгүй инээх байдлаараа гайхширалд оруулдаг эмэгтэй байдаг. Инээдмийн үзвэр үзэж байгаа юм шиг ингэж инээдэг бүсгүйчүүд ховор боловч бидний хэн нэгэнд маань таарч болно шүү дээ. Энэ эмэгтэйн инээд нь хамтрагчийнхаа дур хүслийг шууд зогсоодог төдийгүй магадгүй эр хүнийг өөртөө итгэх итгэлийг үхүүлж магадгүй байдаг аж. Эмэгтэй өөртөө ч сэтгэл мэдрэлийн өвчтөй гэсэн нэр зүүх хэрэгтэй болно. Гэтэл үнэндээ уг эмэгтэйд секс нь таалагджээ гэсэн үг. Бас л хүн хүнийг шоолж гутаахдаа биш басхүү баяр жаргалтай үедээ ч инээдэг шүү дээ гэж хэлмээр байна. Мөн л эрчүүд маань үүнд ойлгож хандаж, талархах хэрэгтэй.
Орилж хашгирах
Үүнийг эрчүүд болон бүсгүйчүүд маань сайн ойлгодог болсон байхаа. Хүчтэй амьсгаадах, хашгирах нь секс дээд цэгтээ хүрэх үеийн байх ёстой үзэгдэл буюу сексийн салшгүй хэсэг гэж хэлсэн ч болно. Тэгээд ч үүнгүйгээр сексийн таашаалыг бодитоор хүртэх боломж хомс. Эмч нар үүнийг эрүүл мэндийн талаас нь буруугаар тайлбарлах нь бий.
Зэрлэг авир гаргах, бүдүүлэг үг хэлэх
Зарим хүмүүс зэрлэг авир гаргаж, бүдүүлэг үг хэлж байж таашаал авдаг. Ялангуяа эрчүүд. Бас эмэгтэй нь ийм авир гаргахад таалдаг эрчүүд ч бий. Энэ нь өвчин биш. Хүчтэй үг хэллэг нь эрэгтэйн үйлдлийг идэвхжүүлж өгдөг. Эртний Нерон хаан дээрхи байдлаар өөртөө сексийн өндөр ханамж авдаг байжээ. Гэхдээ сексийн оргил үед бүдүүлэг үг хэлэхгүйгээр дур тавьж чадахаа больсон бол эртхэн мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.
Чив чимээгүй байх
Сексийн үед тэр надад дотно янаг үг хэлдэггүй, бүр чив чимээгүй, ядаж гүн амьсгал ч авдаггүй байсаар дуусгадаг. Би түүнд түүнд таалагдахгүй байгаа юм болов уу? гэсэн гомдол ихэнхи секслогчидийг дардаг. Эрчүүдийн энэ чимээгүй байдал нь эмэгтэйчүүдийг гомдоодог. Энэ нь үнэндээ таалагдахгүй байгаа хэрэг огт биш юмаа. Тэгээд ч эрчүүд сэтгэл хөдлөлөө чимээгүй болсноор нуудаг. Ийм эртэй таарвал илэн далангүй ярьж ойлголцох хэрэгтэй.
Ярих
Дээрхи секс хийгчдийн бүр эсрэг эрэгтэй эмэгтэй хэн нэг нь зай завсаргүй ярьдаг. Бүр ажилдаа ид уусаж, мансууран байх үед их мэдэх царай гарган ажил төрөл ярина гээд төсөөл дөө. Эр эм хоёр орондоо байхдаа ямар нэгэн бэрхшээлтэй болон, энгийн үеийн асуудлаа ярихыг цээрлэх хэрэгтэй. Энэ нь таныг шууд унтрааж орхино. Харин сексийн талын яриа дур хүслийг чинь буцалгах нь мэдээж. За тэгээд, бие биедээ хайртай гэж хэлэх нь энд бүр ч илүү асуудал. Зарим хүмүүс сексийн талаархи хамтарсан мөрөөдлөө харилцан ярьж дур хүслээ нэмэгдүүлдэг аргатай байдаг. Бүр секс хийгээд оволзож байх үедээ ч ярьж байдаг. Сексийн тухай хүсэл мөрөөдлөөрөө харин хэн нэгнийгээ гутаах, гүтгэх, жигших, зэвүүцэх, хардах асуудал байхгүй гэдгээ сайн ойлголцсоны үндсэн дээр хийгддэг зүйл гэдгийг сайн ухамсарласан, мэдсэн байх хэрэгтэй гэдгийг секслогичид анхааруулж байна.
/Хар сарнай 2004/19/