Эх газрын Монголд Цунами хамаагүй гэж үү?

Тэр дэгдэлт нь Ази тивд болов. Малайзиас Зүүн Африкийг хүртэл хамарсан энэ гамшгаар амь насаа алдсан хүмүүсийн тоо одоогоор 155 мянгад хүрээд байна. Гэхдээ энэ тоог хэдэн арван мянгаар нэмэгдэх нь ойлгомжтой гэдгийг уг мэдээллийг байнга дагалдуулан илгээсээр байгаа билээ. Индонез улсын 94 мянган иргэн энэ гамшгаар хорвоог орхисон талаар өчигдөр тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Мэдээж харамсал дагуулсан энэ тоо үүгээр цэглэгдэхгүй. Дэлхий нийтийн шинэ оны баярын уур амьсгалыг цунами хар салхи үлээж орхижээ. Харин эх газрын Монголын баярын уур амьсгалыг хэн ч хөндөж чадсангүй. Азийн энэ гамшигт эмгэнэл илэрхийлж шинэ жилийн баярыг тэмдэглэхээс татгалзсан бусад орны баярын ачаалал ч бидэнд ирчихэв үү гэмээр сүржин тэмдэглэлээ. Бүх нийтээрээ төв талбай дээрээ дарга удирдлагатайгаа шинэ оныг тоо дараалан дуудаж, шампанск буудуулан угтлаа.
Үнэндээ өнгөрсөн 26-ны өдрөес эхэлсэн газар хөдлөлт, хар салхины гамшиг Монгол зэрэг улс оршдог Ази тивийг дайрсан гамшиг байсангүй. Дэлхийн 246 орны иргэн осолдсон дэлхийн хэмжээний гамшиг байна. Цагаан толгойн дарааллаар Австралийн 11 иргэн нагс барсан, 950 хүн сураггүй, Австрийн таван хүн нас барж, мэн 100 хун хэрхсэн нь тодорхойгүй, Английн 40 иргэн үхеэн гэхчлэн энэ жаг-саалт үргэлжлэнэ. Азийн орнуудаар аялж явсан жуулчид цөөнгүй золиос нь болжээ. Норвегийн 21 иргэн нас барж, 462 хүн ор сураггүй байна.
Ийм хугацааны дараа үхлийг нь албан ёсоор л баталгаажуулсан хэл чимээнээс өөр мэдээ ирэхгүй нь ойлгомжтой болж байх шиг. Шведүүдийн хувьд нас барсан хүмүүсээс 52 нь энэ улсын иргэд гэдэг нь тодорхойлогдсон. 2915 хүн хэрхсэн тодорхойгүй.
Таиландын Засгийн газрын мэдэгдсэнээр Шведээс жуулчлалаар ирсэн 3000 хүн сураггүй байгаа ажээ. Дээрх жагсаалт бол гамшиг болсон бүсэд гадаадаас ирэгсдийн тоо. Харин амьдрал ахуй нь Азийн тэр бүсэд байдаг олон мянган хүн үхэж, олон мянган хүн ядуурч, өлсч өнчирчээ. Дэлхийд хүн амаараа дээгүүрт ордог Индонез улсад учирсан хүн, хөрөнгө мөнгөний хохирлын дараахь улсын тоонд арлын Шри Ланк орж байна. Дэлхийд байхуу буюу цейлон цайгаараа алдартай энэ нутагт цайны мод байтугай түүнийг тарьж ургуулах хүний асуудал яригдахаар гамшиг дайрчээ. 46 мянган хүн хорвоог орхиж; дахиад 24 мянга нь сураггүй, ,200 мянган хүң хоолгүй, хэдэн зуун мянгаараа орон гэргүй болсон гээд тоочвол дуусахгүй байх. Хамгийн ойрын харилцаатай хөрш энэтхэгчүүд шри ланкчуудад ихээр тусалж байгаа гэнэ. Энэтхэгээс зургаан тонн бараа илгээгээд байгаа бөгөөд дахиад 20 тонныг явуулахаар төлөвлөжээ. Зөвхөн хөрш Энэтхэг ч бус олон
газраас энэ арлыг чиглэсэн тусламж хөвөрч байгаа юм. Үнэндээ Энэтхэг улс ч энэ гамшигт 9500 хүнээ алдаад байгаа. Манайхантай хөлбөмбөг тоглож байсан малдивчууд ч уг гамшигт өртсөн. Нутгийнхаа хүйтнээр дулдуйдаж байгаад хожно гэсэн монголчуудын санаархлыг тас цохьсон мальдив хөлбөмбөгчдийн нутгийг НҮБ-аас онц анхаарах улсуудын тоонд оруулчихсан байгаа юм. Азийн орнуудаас гадна Кени, Танзани гэсэн Африкийн иргэдийгч алсан 2004 оны сүүлчийн гамшгийг монголчууд л амар тайван хүлээж авах шиг. УИХ-ын дарга эмгэнэл явуулж, дэд дарга С.Оюун эмгэнэж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ ИЗБНН-ын өмнөөс эмгэнэн буйгаа илэрхийлсэн байсан. Харин дэлхийн томчууд энэ зүгт анхаарлаа нэгэнт хан-дуулжээ. Дэлхийн дарга Кофи Аннан, Индонезийг зорихоор болж, улс төрөөс хагацахаа мэдэгдсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Ерөнхийлөгчийнхөө дүүг дагуулан тус бүс нутгийг зорилоо.
Монголчууд Азийн орон гэдгээрээ, дэлхий нийтийн гамшгийг нэг гишүүнийх нь хувьд хүлээн авдаггүй юм гэхэд дандаа л гуйлга гуйдаг нэрээ бодоод эмгэнэл илгээж болох. Өнөөдөр манайд МУЗНийгэмлэгийнхэн Ази тивиинхээ гамшигт өртөгсдөд туслах хөдөлгөөнийг өрнүүлж юм хум цуглуулж эхэллээ. Гэвч энэ тусламжийг бусадтай жишихэд баахан хожимдлын. Дэлхий дахинд өрнөөд буй эл хэрэг явдлын дэргэд Монголын зуд өчүүхэн зүйл билээ. Жилд амиа алдагсдын тоог энэ гамшгаар сураггүй бологчдынх нь тоотой харьцуулах гэж санахын ч аргагүй. Эсвэл монголчууд бид жинхэнэ гамшиг гэдгийг үзээгүй болохоор аливаад ингэж ханддаг юм болов уу. Япончууд үргэлж байгалийн тохуурхалтай тэмцэж иреэн үндэстэн учраас бусдад тохиолдсон гамшгийг сэтгэлээрээ мэдрэн тусалдаг бололтой. Монголчуудын хувьд нэг номерын донор энэ улс үндэстэн Азийн гамшигт зориулж 500 сая ам.доллар хандивлахаа мэдэгдээд байгаа юм. Дандаа хүнээс авч байх бус бас өгч байхын сэтгэлтэй байх хэрэгтэй. Улс гүрэн гэдэг чинь нэг л хүн. Хэрэг болохын цагт бусдаас авч, зээлж иреэн бид хүнд сэтгэлийн дэм хэрэгтэй үед хариулж байх хэрэгтэй. Сэтгэлээс илгээсэн тэвнэ ч тэвдэхийн цагт аминд орно.
(өдрийн сонин 2005-01-04 002)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button