Шатахууны үнэ буурчихлаа, таксины үнэ яах бол

ТАКСИГ ТАСАЛБАРТАЙ БОЛГОЁ. ТАСАЛБАР НЬ СУГАЛААТАЙ БАЙГ
Шинэ жилээр хамгийн гүйлгээтэй, орлого ихтэй үйлчилгээний нэг нь такси байныг гурван хүн тутмын нэг нь батлан хэлж байна. Шинэ жилийн баяртаа оролцох гээд гоёж гоодсон хүүхнүүд нүцгэн шилбээ гялалзуулж өвлийн хүйтэнд ханиад тусахгүйн тулд такси хөлсөлж байв. Цагийн 3-5 мянган төгрөгөөр гээд бод…
Өдгөө манай хойд хөрш Орост хувьсгал-ын такси ч байхгүй, хувийнх нь таксинууд 100 рубль гээд хөдлөхгүй тунирхан зогсч байгаатай харьцуулан үзвэл манайд таксины үйлчилгээ илт хөгжсөн. Тэр чинээгээрээ бидний алба, амины их ажлыг амжуулж байгаа. Сайны хажуугаар саар гэгчээр заримдаа зорьсон газар хүргэж өгөлгүй замын дунд хаяад давхичих-даг, зам голдог энэ тэрээ дутагдал байх нь байдаг. Гэхдээ л хамгийн их орлого олдог нь таксиныхан.
Тэд сүүлийн үеэс үйлчилгээний үнэ тарифаа нэмэх талаар үг дуугарах боллоо. Үүнийгээ шатахууны үнэ нэмэгдсэн гэдгээр гул барьж байгаа. Ингэхдээ бас хэрвээ бензин, дизелийн үнэ буувал үйлчилгээний үнэ тарифыг эргээд хэвэнд нь байлгана гэж амлахаа тэд мартаагүй. Тэднийг ийнхуү унээ нэмнэ угуй гэж байх хооронд шатахууны үнэ буучихлаа. Шатахуун импортлож түгээдэг дотоодын Магнай трейд ХХК-аас аваад манайд нефть нийлүүлдэг Оросын Юкос-ын Юм трейд компани хүртэл нэг тонн тутамд шатахууныхаа үнийг 30-50 ам.доллараар буулгаад долоо хонож байна. Гэтэл таксиныхан үнээ нэмнэ гэсэн яриагаа яагаад өндөрлөхгүй байна вэ? Шатахууны үнийн энэ холбилзсон, эрсдлийн, эргэлзээтэй байдлыг харзнаж байгаа гэнэ. Зарим нь, бид аль 1998 онд үнээ 300 төгрөг болгох гэж байснаа 250 дээр тогтсон. Түүнээс хойш алдагдалд ороод явж байна. Хэрвээ энэ алдагдлаа нөхнө гэвэл таксины км-ийн үнэ зах зээлийнхээ жам ёсоор 650-700 төгрөг байх ёстой ч бид зөвхөн 30 хувиар буюу 300 төгрөг л болгоё гэж байгаа юм хэмээн учирлах. Тэгвэл нөгөө хэсэг нь, нийслэлийн Нийтийн тээ-вэр зохицуулалтын газарт үнээ нэмэх талаар өгсөн санал болон түүний дагуу судалж байж үнэ нэмэх эсэх талаар хариу өгөх ёстой Хотын захиргааг хүлээж сууна. Энэ хооронд зарим тэв-чээргүй нэг нь үнээ нэмээд нууцхан давхиж явааг үгүйсгэхгүй. Ганц хоёр компанийнхны энэ үйлдэл такси үнээ нэмжээ гэсэн ерөнхий ойлголтыг олон нийтэд төрүүлж байж ч болох юм. Ямартай ч нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газрынхны мэдэгдсэнээр эднийдбүртгэлтэй, эднийхтэй гэрээгээр ажиллаж байгаа Сити такси, Экспресс, Nico, UВ зэрэг нийслэлд таксины үйлчилгээ эрхэлдэг гол гол компанийнхан үнээ нэмэх тухайд зохицуулах газрынхантай хэлэлцэж, зөвлөлдөж байж нэгдсэн шийдвэр гаргах ёстой аж. Хэрвээ ингэлгүйгээр үнэ нэмсэн бол такси нь нийтийн захиалгат үйлчилгээ гэдгээр төр, засгийн хяналт, зохицуулалтад байдаг учир хууль буе үйл ажиллагаа болох юм байна. Тэгэхээр оны эхний өдрөөс үнээ дураараа нэмээд давхиж яваа такси байвал тэр нь Нийтийн тээвэр зохицуулалтын газарт бүртгэлгүй буюу гэрээгүй, ганц хоёр такси байна гэсэн үг. Энэ нь таксины үнэ нийтээрээ нэмэгдээгүй байна гэж танд ойлгоно. Байдал өнөөдөр ийм л байна.
Таскины үнэ тойрсон яриа үүгээр дуусахгүй. Үнээ нэмнэ гэсэн энэ хүлээлтийн хажуу-гаар үнэ нэмэхгүй байх арга чаргын талаар бас ярих хэрэгтэй байх. Үнийг нэмэхгүйгээр дотоод нөөц бололцоогоо ашиглан алдагдлыг багасгаж, шатахууны нэмэгдсэн үнийн зөрүүг арилгах олон арга зам байна. Үүнд таксиг тасалбартай болгох, хол ойрын зайнаас шалтгаалсан ялгавартай такс үнэд шилжих, найдвартай үйлчилгээ бүхий таксийг шалгаруулж хэрэглэгчдийг татах зэрэг олон санаа орно. Таксины тасалбар зар сур-талчилгааны нэг индэр бо-лохыг үгүйсгэхгүй. Зорчигчиддоо сугалаатай тасалба-раар үйлчлэх нь тэднийг татах бас нэг арга. Наад зах нь сүүлийн хэдэн жил яриад хэрэгжиж өгөхгүй байгаа жолооч, зорчигчоо хамгаалалтын тусгаарласан салонтай болгох, наад зах нь зорчигч өвөл суухад өөдөөс нь халуун үлээж байх эйркондишн, зун суухад сэрүү татаж байх сэнстэй, иргэдийнхээ ая тухтай зорчих байдлыг хангасан нөхцөлд үнээ нэмэх талаар ярих нь өөр хэрэг байх.
(өдрийн сонин 2005-01-04 002)