МАШСН-ын Эх орон фракцийн мэдэгдэл

УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар Монголын ард иргэд өерийн үнэн зөв сонголтоо хийснээр, биднээс улс төрийн намуудын сонгуулийн дүнгээс үл хамааран зөвхөн Монгол Улсынхаа хүн нэг бүрийн төлөө бодитойгоор ажиллаж хөдөлмөрлөхийг хүсч байна. Бид ч тиим байх ёстой.
Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогчдынхоо итгэлийг хүлээн срнгогдсон бид ард түмнийхээ сайн сайхны төлөө цаашид ч тууштай ажиллахаа илэрхийлье. Монголын ард түмний хууль ёсны сонголтоор бүрэлдэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахыг УИХ-ын нийт эрхэм гишүүд, ард олондоо уриалж байна. Монгол түмэндээ гарч буй шинэ ондоо хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн
Ц.БАТАА,
С.ОТГОНБАЯР,
Х.БАТТУЛГА,
Р.ЭРДЭНЭБҮРЭН
(өдрийн сонин 2005-01-04 002)