Бизнесийн шилдгүүд тодорлоо

Оны шилдэг аж ахуйн нэгжээр Номин холдинг, АПУ, Бишрэлтхолдинг, ТовьХК, МС5 групп, МЦХК, Монголын алт, Өгөөж, Скайтел Хас банк шалгарлаа.
Мөн оны шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулсан. Үүнд, оны шилдэг үндэсний үйлдвэрлэгчээр Улаанбаатар гурил компанийн захирал Ц.Отгонбаатар, оны шилдэг экспортлогчоор Монголросцветмет нэгдлийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн, оны шилдэг гадаадын хөрөнгө оруулагч Тэмүүжин менч ХХК-ийн захирал Доминик Ян Чин Мин, оны шилдэг дотоодын хөренгө оруулагч Сэргэн мандалт группийн ерөнхийлөгч Б.Төмөрчулуун, банкны салбар дахь оны шилдэг менежерээр Улаанбаатар банкны гүйцэтгэх захирал Д.Бадраа, оны шилдэг эко бизнөсмэнээр Эх газар компанийн захирал Д.Даваасүрэн, оны шилдэг
жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр Монфрэш компанийн Т.Насанхүү, үйлчилгээний салбарын оны шилдэг менежерээр Улаан баатар палас-ийн захирал О.Баяр, Барилгын салбарын оны шилдэг менежерээр Авзага трейд компанийн захирал Т.Мэндбаяр, мэдээлэл, технологийн салбарын оны шилдэг менежерээр
Инкомнэт компанийн ерөнхий захирал С.Ганбаатар, оны шилдэг технологи нэвт-рүүлэгчээр Талх чихэр-ийн гүйцзтгэх захирал Х.Баттуул, оны шилдэг дебют экпортлогч-оор Хатансүйх компанийн захирал Н.Өлзийбаяр нарыг нэрлэв.
Түүнчлэн бизнесийг дэм-жигч оны шилдэг номинацид Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Н.Даш-Өлзий нар шалгарлаа.
Шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр Номин холдинг, Ази, Номхон далайн орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны нэрэмжит Алтан цом шагналын эзнээр Өгөөж компани тодорлоо. Бизнесийн шилдгүүдийн заримынх нь үгийгтовчхон сонслоо.
Ш.Баярсайхан (Номин холдинг-ийн захирал)
-Манай компани олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Номин холдинг компанийн 2004 онд хийсэн ажлыг дүгнэх аваас, бид 500-гаад ажлын байр шинээр бий болгож, улсын төсөвт таван тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн. Энэ нь онцгой албан татварт хамаарагддаггүй бизнес эрхэлдэг компанийн хувьд багагүй хөрөнгө оруулалт юм. Үйлдвэрлэлийн салбарт хийсэн зүйл ч багагүй бий. Эрдэнэт хивс компанид шинэ шугам, тоног төхөөрөмж нэвтрүүлсэн. Тухайлбал, ноос угаах шинэ шугам саяхан ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ноос угаах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлж буй юм. Үүнийг Монголын экспортод ч нөлөө бүхий тоо гэж хэлж болно. Худалдааны чиглэлээр бид саяхан Улаанбаатар импэкс компанийг худалдаж авсан. Үүний үр дүнд манай худалдааны эргэлт бараг хоёр дахин нэмэгдэх болов уу гэсэн бодолтой байгаа.
Н.Өлзийбаяр (Хатан сүйх компанийн захирал)
-Монгол малын махыг гулууз хэлбэрээр ОХУ-д экспор-толдог байсан бол манайх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад оруулж дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүун нийлүүлж байна.
Өөрөөр хэлбэл, монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргах шинэ гарц нээсэн гэж хэлж болно. Өнгөрч буй оны ажлын гол үр дүн энэ. Энэ өдрүүдэд манай худалдан авагч компанийн захирал, гадаад худалдааны менежерүүдтэйгээ ирж шинэ оны гэрээгээ хийж байна. Ингэснээр бид БНСУ-д лаазалсан үхрийн мах гаргахаас гадна Японд адууны махаар хийсэн нохойн хоол нийлүүлж байна. 2004 онд 80 гаруй тонн бүтээгдэхүүн Солонгост экспортолсон. Шинэ үйлдвэр өдөрт 2-3 тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Г.Цогт (Монголын алт компанийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал)
-Манай компани уул уурхай, геологи хайгуул, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн онд 200 орчим кг алт олборлолоо.
Амжилт авчирсан ажил бол нүүрс олборлолт. Манайх нүүрсний хоёр уурхайтай. Өмнөговь аймгийн Гурван Тэсийн нүүрсний орд, нөгөө нь Дорноговь аймгийн Далан жаргалан суманд бий. Нарийн Сухайтаас 1.6 сая тонн, Даланжаргалангаас 80-аад мянган тонн нүүрс олборлож, БНХАУ-д экспортолсон.
(өнөөдөр 2005-01-04 001)