Эксел авъя

БНСУ уг машины үйлдвэрлэлээ зогсоогоод 10 гаруй жил болж, Эксел Монголд орж ирэхээ болиод хоёр, гурван жил болж буй. Түүнчлэн Нийслэлийн тээврийн газраас өнгөрсөн жил Эксел машинаар таксины үйлчилгээ явуулахыг хориглосон. Үйлчилгээ, худалдааг нь ийнхүү зохион байгуулалттай хумиад байгаа хэрнээ Эксел-ийн эрэлт, хэрэгцээ яагаад ихсээд байна вэ?
Сүүлийн үед хулгайд алдагдсан машины дийлэнхийг дээрх маркийн машин эзлэх болжээ. Зарим баримт өгүүлье. Шинэ жилийн өмнөхөн Эксел жолооддог ажил хэрэгч эмээг нэгэн байгууллагаас гараад иртэл машин нь алга болсон байжээ.
Мэн саяхан найзын маань аав машиныхаа бичиг баримтыг алдсан сураг дуулдсан. Эксел машин авна гэхтэй зэрэгцээд Хулгайд алдагдсан тул… гэсэн зар ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээс мэр, сэр сонсогдох аж. Замын цагдаагийн газраас экселтэнгүүдэд хандсан сэрэмжлүүлэг хүртэл гаргах болов. Цагдаа Эксел-ийн жолооч нарыг саатуулж, машин болон бичиг баримтыг нь нухацтай шалгаж байна. Замын цагдаа Б.Батбилэг Сүүлийн үед машины хулгайчдын арга их нарийсч байгаа. Эксел-ийн арлын дугаарыг хуурамчаар хийсэн тохиолдол ч илэрсэн. Өөрөөр хэлбэл, машин хулгаилсан этгээд дахиад бичиг баримтын анд гарч байна. Хоёр, гурван жилийн өмнө Эксел-ийг тоодог ч үгүй байлаа. Харин сүулийн үед ховордсон чинь хулгай ширүүсэх болсон гэв. Эксел сэлбэг хэлбэрээр орж ирэхээ больсон учраас хулгайч нар машиныг задалж зарахгүйгээр будуулж өнгэ, дугаарыг нь өөрчлөөд худалддаг. Манай энхэл донхолтой саарал замд нэлээд тохирох машин гэж үнэлдгээс ийнхүү хулгайч нарын хараанд өртөх болсон байж ч болох.
Япон, Солонгос, Англи, Америк, Германы машинуудаас Эксел хэд хэдэн давуу чанараараа хот, хөдөөгийнхөнд таалагддаг. Тухайлбал, эвдэрсэн ч сэлбэг нь харьцангуй хямд бөгөөд сэлбэг, арчилгаа тордлогоо авахдаа амархан, бензин бага хэрэглэдэг гэх мэт онцлогтой. Хэдийгээр ийм маркийн машин Солонгосоос орж ирэхээ больж, таксины үйлчилгээнд явахыг хориглосон ч Улаанбаатар хотын 60-аад мянган авто машины дийлэнхийг эзэлсэн хэвээр. Гурван машин зөрөхөд хоёр нь Эксел байх вий.
Техникийн Да хүрээ захын машины борлуулал-тыг ч тэргуүлсээр байна. Өнгөрсөн оны хавраас үнэ нь хаданд гарсан Эксел өнөөдрийн байдлаар өнгэ үзэмж, үйлдвэрлэсэн он зэргээсээ шалтгаалж 2-2.7 сая төгрөгийн ханштай байв. Да хүрээ захын машины ченж Төвөггүй зарагддаг нь Эксел л байна. Ховор байгаа. Элбэг олддог бол Эксел л зармаар байна шүү гэж сонирхуулсан. Дээрх машины эрэлт хэрэгцээ хөдөө орон нутагт цэцэглэж байгаа аж. Ерээд оны үед мотоцикль моод болж байсан бол эдүгээ тэрхүү орон зайг Эксел эзэгнэх болжээ. Зах зээлд суралцаж, тооцоо судалгаатай хөдлөх болсон шинэ цагийн малчид Мотоцикльтэй даарч хөрч явахаар бензин бага зооглодог тухтай Эксел зүгээр хэмэан олзуурхаж, өнгэ зүс сайтай машинд
байгаа нь уг машины эрэлтийг ихэсгэжээ. Эксел-гүй сум, аймаг гэж манайд бараг байхгүй болов уу. Увс, Завхан, Хөвсгөл, Ховдын дугаартай Эксел-үүд хотын замд цөөнгүй давхиж харагддаг болж.
Өнгө зүс муутай, Эксел хямд худалдан авч засч янзлаад өндэр үнээр борлуулдаг ченжүүд ч байдаг. Тэд Ямар ч сэв, замаскатай байсан ч Эксел зарагдахгүй байх вий гэсэн айдас байдаггүй гэж өгүүлдэг гэнэ. Мэн Эксел -ийг шинэ мэт болгодог шидтэй засвсарчид ч бий аж. Ер нь сүүлийн үед бензин үнэд орохын сацуу машин тухайн хүний бэл бэнчинг тодорхойлохоос илүүтэй хэрэглээ болсон өнөө үед бензин бага зарцуулдаг машиныг илүү сонирхох болжээ. Нэг үгээр хэлбэл, овор, жин ихтэй төмөр хүлэг хотын замд тохиромж муутайг монголчууд ухаарч эхлэв бололтой.
(өнөөдөр 2005-01-04 001)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button