Алт, зэсийн ханш өсч, нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом хэлбэлцэв

Өнгөрсөн жилийн туршид дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 14 ам.долларын хэлбэлзэлтэй шинэ онтойгоо золгов. Нэг баррель нь 42 ам.долларт л хүрч байсан нефть зургадугаар сарын дундуур 37 болж огцом буурснаас хойш 40 ам.доллараас доош буусангүй.
Нефтийн үнийн хамгийн оргил үе нь аравдугаар сар байлаа. Мен сарын оүүлээр нэг баррель нефть 55 ам.долларт хүрсэн юм. Харин арваннэгдүгээр сараас аажмаар хямдарч оны эцэст 41 ам.доллар болов. Энэ удаагийн нефтийн үнийн өсөлтийг 125 жилд анх удаа тохиож буй үзэгдэл гэж тайлбарлаж байна. Гэхдээ 60 ам.долларт хүрнэ гэж шинжээчидтаамагласан ч энэ ньталаар болов.
Бас нэг чухал мэдээ бол дэлхийн зах зээл дэх зэсийн баяжмалын үнийн өселт байв. Нэг тонн зэсийн үнэ 3000 ам.долларт хүрсэн нь сүүлийн арваад жилд гарч байгаагүй явдал гэж зарим мэргэжилтэн тайлбарлаж байна. Арваннэгдүгээр сарын сүүлээр 3165 ам.доллар байсан бол үүнээс хойш ганцхан сарын дотор 3213 ам.доллар болж өөрчлөгдөв. Нэг үе өсч, нэг үе буурсаар үнэд орсон зэсийн үнийн өнгөрсөн жилийн дээд цэг нь энэ байв. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа нь манай дотоод зах зээл болон төсөв бүрдүүлэлтэд чухал үүрэгтэй.
Үнэт металл болох алт өнгөрсөн оны эхээр нэг унци нь 420 ам.доллар байснаа жилийн дунд үед 401 орчим болж, харин оны сүүлчээр 438 ам.доллар болсон юм.
(өнөөдөр 2005-01-04 001)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button