Хөрөнгийн бирж Толгойгүй байна

Урьдын уйтгартай амьдрал өнгөрсөн онд өчүүхэн төдий ч өөрчлөгдсөнгүй. Бага үдийн алдад цаг хүрэхгүй хугацаанд үргэлжлэх хувь-цааны арилжааг эс тооцвол шүү дээ.
Өнгөрсөн жил бирж өрх тусгаарласан нь онцлох үйл явдлын нэг байв. Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаас, төлбөр тооцоо, хадгаламжийн төв тусдаа, бие даасан байгууллага болон салах нь тэр. Ширээ, сандлаа зөөгөөд, компьютер, бичиг баримтаа тэв-рээд баяртай. Гэхдээ тэд хол нүүгээгүй ээ. Том танхимын-хаа дундуур шилэн хаалт тавьснаар Хөрөнгийн бирж хоёр болон хуваагдсан нь энэ. Ингэж салгалаа гээд өөрчлөгдсөн юм алга. Харин ч илүү зардал, ажил болсон байх. Биржийн тав, зургаан ажилтан шилэн хананы цаана тусдаа гарлаа хэмээн тэд ярьж байлаа.
Лав хоёр жилийн өмнө Монголын хөрөнгийн биржид 410 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байв. Өдгөө энэ тоо 399 болж доошилжээ. Тэгвэл өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд өөрчлөлт гарсан уу? Тэд юу хийсэн бэ? Бүтэн жилийн турш нийг 9. I сая ширхэг хувьцаа арилжсан байна. Засгийн газрын болон компанийн нийт 14.7.тэрбум төгрөгийн бонд арилжсан гэсэн мэдээ гарчээ.
Одоо үүнийг унш даа. Үл хөдлөх хөрөнгийг барьцаал-сан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээл. Үнэт цаасны зах зээлийн ийм нэг шинэ хэлбэр Монголд удахгүй нэвтрэх гэж байгаа талаар өнгөрсөн онд баахан ярьцгаав. Ойлгоход төвөгтэй санагдаж байна уу. Чухам ямар зах зээлийг хэлээд .байна вэ? Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг Монголд шинээр байгуулах тухай Засгийн газрын 116 тоот тогтоол бүр 2003 онд гарсан гэдгийг мэдэх үү. Энэ нь хүн амыг орон сууцаар хангах, барилгын үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгох зорилготой юм. Өөрөөр хэлбэл, иргэд зээлийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болоход нь энэхүү зах зээл тусална гэсэн үг.
Ийнхүү хөрөнгийн шинэ зах зээл Монголд бий болсноор олон байгууллагын орлого өсч, ажил нь нэмэгдэх талаар үнэт цаасны мэргэжилтнүүд мөрөөдөж байв. Хөрөнгийн бирж гэхэд л эндээс хэд гурван төгрөг олох аз тохиох байсан юм. Гэвч энэ нь бүтсэнгүй.
Брокерууд бас үнэт цаасны зах зээлээс нүүр буруулсаар. Монголд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй брокерийн пүүс хэдэн жилийн өмнө 42 байсан бол одоо 25 болчихож. Ганц цагийн арилжаанд арав, хориодхон компанийн үнэт цаас худалдахад үүнээс олон брокер, дилерийн хэрэг гардаггүй биз.
Дэлхийн улс орнууд тэр аяараа хөрөнгийн зах зээл дээр тоглож байна. Энэ зах зээлийн жинхэнэ амьдрал хөгжилтэй орнуудын бир-жээс үнэртэх вий. Бум бужигнасан тэр л газар яг одоо үнэт цаасны арилжаа-ны мэдээ цаг, минут, секунд тутамд өөрчлөгдөж байгаа.
Гэтэл Монголын хөрөнгийн бирж 2005 оноо бүр толгойгүй угтлаа. Угтаа бол биржийн захирал өөдөл-дөггүй, өндийдөггүй энэ байгууллагаас залхсан биз. Одоо хүртэл шинэ захирал хэн бэ гэдэг тодорхойгүй байна. Угаасаа Монголын үнэт цаасны зах зээлийг атгах эрх мэдэлтний суудалд санаа тавьж буй хүн тун цөөхөн байгаа бололтой.
(өнөөдөр 2005-01-04 001)