Холбооны аюулгүй байдлын албаны дарга андуурав уу

Энэ талаар бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ, Цагдаагийн байгууллагын зарим удирдлагаас тодруулсан билээ. Тэд энэ мэдээллийг сонссон, судалж байна гэсэн хариултыг өгч байсан. Энэ асуудал юу болж байгаа талаар болон Монголын ямар компани оролцсоныг тодруулахаар ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргад хандахад,
-Манай газрын холбогдох хэлтсийнхэн энэ тухай тодруулсан байна билээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга тиймэрхүү утгатай мэдэгдэл хийсэн нь үнэн. Гэхдээ тэрбум ам.доллар гэдэг нь ташаа. Мөн Орос, Монголын хамтарсан компани гэдэг нь ч худлаа болж байх шиг. Хэвлэлийнхэн ташаарав уу, эсвэл мэдэгдэл хийсэн хүн нь андуурав уу гэдгийг бид мэдэхгүй. Манай газрын ажилтнуудын олсон мэдээллээр бол энэ асуудалд Монголын ямар ч компани оролцоогүй гэв.
(өнөөдөр 2005-01-04 001)