Секс барааг бүх насныхан хэрэглэдэг

Тиймээс энэ чиглэлийн үйлчилгээ, хэрэглээ ямар байгааг сонирхлоо. Үүгээр сурталчилгаа хийх эсвэл хэн нэгнийг өөлж муулах гээгүй юм гэдгээ уншигч танд хэлье.
Өнөөдөр манайд секс барааг утасны захиалгаар болон секс шопоор зарж байна. Секс шопоор үйлчлүүлэгчдийн олонх нь эрчүүд. Тэр дундаа 32-60 насныхан идэвхтэй үилчлүүлдэг байна. Залуучууд тогтмол үйлчлүүлээд байдаггүй, хааяа нэг сонирхдог. Ганц нэгээрээ, бөөнөөрөө орж ирээд асууж сонирхож байгаад үстэй бэлгэвч, эм мэтийн зүйлс худалдаж авдаг гэнэ. 30-аас дээш насныхан ийм газраар олуулаа ордоггүй аж. Банди нар эм, бохь зэрэг дур хүсэл төрүүлэгч бэлдмэл сонирхох нь ихсэж байна. Тэдэнд ийм бараа, тохирохгүй гэж би үздэг болохоор насанд хүрээгүй хүмүүст үйлчилдэггүй хэмээн нэгэн секс шопийн худалдагч ярилаа. Тэд бараагаа Франц, Хонг-Конг, Германаас сард нэгээс хоёр удаа зөөдөг. Хэд нугалж зардгаа нарийн хэлсэнгүй. Дунджаар 5-10 нугалдаг уу гэхэд дураараа л ойлго гэсэн юм.
Халуун хөнжил сонин хамгийн их гүйлгээтэй байсан ерээд онд ийм барааг авсан үнээсээ 20 нугалж зардаг байсан гэнэ. Харин одооныхоо орлогыг тэр үеийнхэд хүрэхгүй гэхээс еөр тодорхой тоо хэлсэнгүй. Мэдээж энэ нь бизнесийн нууц. Монголын зах зээл жижигхэн болохоор өрсөлдөөв гээд байх зүйл бараг үгүй гэж бодож болохгүй гэнэ. Учир нь худалдан авагч цөөн учраас бараа нийлүүлэгч хэдэн хүн хоорондоо хүчтэй өрсөлддөг юм байна. Өрсөлдөгч гээд мафийнхан шиг юм болохгүй л дээ. Бид бие биеэ таньж мэддэг. Шинэ өрсөлдөгч гарч ирэхэд мэдээж дургүй байлгүй яахав. Нийлээд шахах арга хэмжээ авдаг хэмээн ярьж байна. Ер нь ийм бизнес эрхэлдэг хүмүүс бүгд арваад жил үүгээр дагнасан тул гаршсан гэж хэлж болохоор туршлагатай болчихсон байдаг ажээ. Миний ойлгосноор бол тэдний гэр бүлийн хүмүүс, ялангуяа эхнэрүүд нь хамтарч ажилладаг бололтой.
Үнэ ханшны тухайд зориулсан чичиргээтэй эрхтэн 50 мянга, хийлдэг хүүхэн 300 мянган төгрөгийн үнэтэй. Хамгийн их эрэлттэй, сайн борлогддог бараа нь үстэй бэлгэвч ажээ. Энэ нь мянган төгрөг. Секс тоглоомонд зориулсан гав гинж, уяа, ташуур зэргийг үйлчлүүлэгчийн захиалгаар авчирч өгдөг. Энэ нь тиим ч гүйлгээтэй бараа биш учир захиалга өгөөгүй үед барагтай л бол авчирдаггүй аж.
Үдээс хойш болон оройн цагаар худалдан авагчид илүүтэй үилчлүүлдэг юм байна. Тиймээс секс шоп болон дуудлагын үйлчилгээг 24 цагаар явуулдаг. Тэд утсаа байнга асаалттай байлгадаг ажээ.
Манайхан нэг үеэ бодвол энэ талаарх буруу ойлголтоосоо салаад байгаа. Ер нь секс гэдэг чинь хүний амьдралын чухал хэсэг. Үүнийг яавал амттай сайхан байлгаж, таашаал авах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үүний төлөө бололцоотой бүхнийг хийх нь зөв. Сексийн хувьд тохирдоггүйгээс болоод өчнөөн гэр бүл салж байна. Тэд уйтгартай сексээ өөрчилж чадвал салах биш харин ч бие биеэ хайрладаг. Соёлтой зөв хэрэглээг эрхэмлэж түүнд суралцах л чухал гэж тэрбээр ярьж байлаа.
Эмэгтэйчүүд анхандаа ичдэг юм уу секс шопоор бараг ордоггүй байснаа харин одооноос үйлчлүүлдэг болсон гэнэ. Нийгмийн сэтгэхүй секс барааг гаж зүйл гэж үзэхээ больж, үүнийг дагаад хэрэглээ, үйлчилгээ нь бий болж байна гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Эмэгтэйчүүд нэг л орж ирээд нүүр хагарчихвал сүүлдээ тоодоггүй юм. Ер нь нас тогтсон болон ганц бие хүүхнүүд ийм зүйл түлхүү хэрэглэдэг нь ажиглагдсан хэмээн худалдагч залуу ярьж байна.
Секс бараа гэхээр л болохгүй бүтэхгүй хүмүүс л хэрэглэдэг гэсэн ойлголт аль хэдийнэ үгүй болж гэр бүлийн хосууд ч хэрэглэх болжээ. Порно кино үзэхээсээ хүмүүс ичдэггүй ш дээ. Энэ чинь түүнтэй л адил зүйл. Бусдад хор уршиг тарилгүйгээр өөрөө өөртөө болж л байвал боллоо гэж хэлэх хүн ч тааралдав.
Секс бараагаа дуудлагаар зардаг нэг залуутай уулзлаа. Энэ залуу өмнө нь дэлгүүр нээж үзсэн ч ямар ч ашиг орлогогүй байсан тул хаажээ. Хүмүүс дэлгүүрт орж ирээд үзчихээд л яваад өгдөг. Харин хүнгүй үед орж ирвэл ганц нэг юм авдаг байсан. Хоёр хүн зэрэг ороод ирвэл хэн нь ч юу ч асуухгүй харчихаад л гарах жишээтэй. Нэг нь түрүүлээд гарвал үлдсэн нь юм асууж эхэлдэг юм гэлээ.
Утсаар захиалга авчихаад хаягаар нь хүргэж өгөх нь илүү байдаг ажээ. Учир нь уг барааг авах гэсэн хүн л захиалга өгдөг. Зах зээл хэрэглэгчээ хайхгүй амар байдаг байна. Тэд анх удаа уйлчлуүлж байгаа хүмүүст хэрэглэх аргыг нь зааж, тайлбарлаж өгдөг. Заримдаа нүцгэн биен дээр нь үзүүлэхийг хүсэх бүр шаардах хүмүүс ч байдгийг тэрбээр нуусангүй. Дуудлагаар үйлчлэхэд нэмэлт хэле авдаггүй ажээ.
Секс бараа хэрэглэснээс болж гарсан хэрэг гэж сонсогдоогүй л байна. Түүнийг зарж байгаа хүмүүс ч үүнээс болж ямар нэг хэрэг гарвал хариуцлагыг нь хүлээхгүй гэдгээ урьдчилан анхааруулдаг ажээ. Садист, гаж донтой хүмүүсээс л элдвийн юм гардаг болохоос бараа бүтээгдэхүүн өөрөө хэрэг хийдэггүй хэмээн өмөөрөх хандлага гаргав.
Тахир дутуу болон өндөр настай хүмүүс хийлдэг хүүхэн, эр эм бэлгэ эрхтэн зэрэг барааг голдуу авдаг гэнэ. Ингээд үзэхэд секс барааг бүх насныхан хэрэглэдэг байна. Миний асуултад ний нуугүй хариулт өгөхийг зөвшөөрсөн нэгэн бүсгүй ийнхүү ярьсан юм. Сексийн өмнө оршил хийж, эмэгтэйчүүдийн сэрлийн цэгийг олж чаддаг эрчүүд тун ховор. Эмэгтэйчүүд үүнийг хэрэглэснээр сексийн үед жинхэнэ таашаал авч чаддаг гэлээ. Мөн нэгэн биеэ үнэлэгч хүүхэн Бидний ихэнх нь мөнгөө л бодохоос өөрийгөө огт бодохгүй юм. Өдөрт 2-5 хүнтэй хавьтаж байгаа хүмүүс чинь тэр бүхэнд таашаал авна гэж байхгүй.
Муусайн юмнууд биднийг хүн гэж огт бодохгүй, өөрсдийгөө л илүүлж, таалуулахыг шаарддаг. Бидний ихэнх нь найз залуу, нөхөргүй болохоор түүгээр чинь л өөрийгөө хангадаг гэлээ. Гэр бүлийн арваад хосоос энэ талаар асуухад энэ бол гайхах зүйл биш, харин ч зарим талаараа хэрэгтэй гэсэн хариултыг олонх нь өгөв. Тэднийхээр бол үүнийг хэрэглэснээр гэр бүлийн дунд гуравдагч хүнээс болсон маргаан үүсэхгүй, өвчин авна гэж айхгүй байх сайн талтай. Хамгийн гол нь секс бараа бүтээгдэхүүнийг дамжуулан хэрэглэж болохгүй. Учир нь түүгээр ямар нэгэң.өвчиндамжихыг үгүйсгэх аргагүй юм.
(өнөөдөр 2005-01-04 001)