Нэмэлт оруулж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээв

өнгөрсөн хаврын УИХ-ын сонгуулийн маргаантай хоёр тойргийн нэг болох УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн асуудлыг шүүн хэлэлцсэн юм. Өглөөний 10 цагаас эхлэх товтой хяналтын шатны шүүх хуралд хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа уригдан байж, аливаа арга хэмжээнд хожуухан залардаг телевизийнхэн хагас цагийн өмнө ирчихсэн байсан нь энэ хуралд ямаршуухан ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэлтэй.
Шүүх хурлыг Дээд шүүхийн байрны хоёр давхарт байрлах хамгийн сүүлийн үеийн дэгжин тохижилттой Захиргааны хэргийн шүүх хурал явуулах зориулалтын танхимд хийсэн.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим энэ удаагийн хяналтын шатны шүүх хуралдаанаараа С.Отгонбаярын нэхэмжлэлтэй, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Шүүх хурлыг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч Д.Пунцаг, Ч.Тунгалаг, П.Цэцгээ, Д.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй явуулсан. Шинээр байгуулагдсан тус танхимд зургаан шүүгчийн нэр дэвшүүлсэн боловч, Ерөнхийлөгч дээрх нэр бүхий гурван шүүгчийг нь баталсан билээ. Тиймээс Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Тунгалаг түр томилолтоор бүл нэмж, шүүгчдийн багийг бүрдүүлжээ.
Хурлын эхэнд сэтгүүлчдийг зураг авч, бичлэг хийхийг зөвшөөрсөн ба хэсэг хуга-цааны дараа тэднийг танхимаас гаргасан юм. Ингээд шүүх хурлын үйл ажиллагаа жигдрэв. УИХ-ын сонгуульд өөр хоорондоо өрсөлдсөн сансрын нисэгч Ж. Гүррагнаа, нэхэмжлэгч С.Отгонбаяр нар хуралд оролцеон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ганзориг Мэндсайхан нар оролцсон бол, Батлан хамгаалахын экс сайдын өмгөөлөгчөөр На-ранцацралт гэх эмэгтэй, Ганбаатар нар ажилласан. Мөн УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн асан хатагтай Б. Долгор нар ажиглагчаар сууж, МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар оролцоно лээ. Хариуцагчаар СЕХ-г төлөөлж Сүхбаатар, зарга үүссэн УИХ-ын сонгуулийн 59 дүгээр хорооны тойргийн сонгуулийн хороон даргаар ажилласан Х.Батбаатар нар оролцсон.
Шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч Д.Пунцаг хэргийн талаар илтгэж, сонгуулийн тойргийн маргааны талаарх гомдол саналыг тэнд байсан хүмүүст товч танилцуулсан. Түүний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар товч тайлбар хийсэн. Ер нь тэнд байсан өмгөөлөгч нар бүгд л Захиргааны хэргийн чиглэлээр мэргэшсэн их, дээд сургуулийн багш нар болохоор өөр хоорондоо онолын үүднээс ном хаялцахдаа гаргууд болох нь ажиглагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Тайлбар хийсэн өмгөөлөгч бүгд л сонгуулийн үеийн булхайг их бага ямар нэг хэмжээгээр дурьдаж байв. Ер нь УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18, 22 дугаар хэсгийн хороонд гол маапаан үүссэн бөгөөд сонгуулийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаж баталгаажаагүй 453 хуудсаар хүмүүсээс санал авчихсан байсныг хүчингүй болгосон, сонгогчдын нэрийг давхардуулсан, нас барсан, гадаадад амьдрагч буй хүмүүс болон суралцагчдад саналын хуудас тараасан, санал ху-раалтын жагсаалтад бичигд-сэн хүмүүсийн нэрсийг ду-гаарлалгүй өнгөрөөсөн, оройн 22 цагаас хойш 40 минутын турш хаалгаа барилгүйгээр санал авсан гээд зөндөө зөрчил дутагдал яригдсан юм. Нэр дэвшигч Ж.Гүррагчаагийн өмгөөлөгчөөр оролцсон Ганбаатар Илэрсэн долоон зөрчил нь Сонгуулийн хуулийн зургаан заалтыг зөрчсөн тухай хэлнэ лээ. Харин өмгөөлөгч эмэгтэй Наранцацралт УИХ-д нэр дэвшигч С.Отгонбаярын өмгөөлөгч Ганзориг, Мэндсайхан нарын тайлбарт шүүмжлэлтэй хандаж, давтан тайлбар хийхдээ Сонгуулийн үеэр гарсан, илэрсэн энэ олон зөрчлийг үл ойшоож болохгүй. Эдгээр хүмүүсийн хэлж байгаа үгийг сонсоод үнэхээр харамеч байна. Хуульч хүн тэр тусмаа өмгөөлөгч хүний амнаас ийм үг унаж байгаад харамсаж байна гээд 22 цагаас хойш хүмүүс санал өгсөн буруу ш дээ. Тэд бол мэдээж, зохион байгуулалттайгаар ёстой нөгөө машинаар ачиж ирсэн улс шүү дээ. Мэдээж эвслийнхэн байж таарна хэмээн улс төржиж цухалдаад авна лээ. Тэр бүсгүйг ингэж хэлмэгц хуралд сууж байсан нэг эрхэм араас
Болиоч ээ гэж чанга дуугаар хэлж, „хурлын дэгииг зөрчөөд орхисон. Тийн эгдүүцэхэд нь бухимдсан Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил түүнтэй шөргөөцөлдөж, тар тур хийх нь харагдсан.
Энэ мэтчилэн өмгөөлөгч нар өөр хоорондоо мэтгэлцэж, тайлбар хийж байх зуур СЕХ-г төлөөлсөн Сүхбаатар хоёр гурван удаа босч бас л өөрс-дийгөө зөвтгөсөн тайлбарыг удаа дараа хийсэн ба тэр тоолондоо Дэлхийн жишигт ч ийм юм байдаггүй гэх үгийг амны уншлага мэт давтаж байсан юм. Хурал даргалаг-чийн зүгээс нэхэмжлэгчид хэлэх үг байна уу хэмээхэд С.Отгонбаяр босч үг хэлсэн. Харин Ж.Гүррагчаа Надад хэлэх үг байхгүй ээ. Би өмгөөлөгчөөрөө дамжуулаад хэлчихнэ хэмээгээд суусан. Үдээс өмнөх хуралдаан ингээд завсарласан юм.
Үдээс хойшхи хуралдаан 14 цагт эхэлсэн бөгөөд асуулт хариултаар өрнөсөн. Шүүгч-дийн зүгээс тавьсан асуултад хамгийн их өртсөн хүн бол тойргийн сонгуулийн хороон дарга Х.Батбаатар. Шүүгч Д.Тунгалаг түүнээс Танай сонгуулийн хороон дээр ялангуяа нэр дурьдагдсан хэсгийн хороодод ноцтой зөрчлүүд гарчээ. Гэтэл сонгуулийг ямарваа будлиангүй явуулахын тулд эртнээс зохион байгуулдаг биз дээ. Энэ бүх алдаа дутагдлын төлөө танай тойргийн хороо хариуцлага хүлээх үү? гэхэд асуултаа ойлгоогүй юм уу хаашаа юм, , баахан учир битүүлэг юм тайлбарлах гэж оролдов. Шүүгчийн дахин асуултаа тодотгоход Тойргийн хороо үүнийхээ төлөө хариуцлага хүлээнээ! гэж хэлсэн нь түүний зүгээс өөрийнхөө ажилд үнэлэмж өгсөн ганц хариулт болов. Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн О.Зандраа Өчнөөн чирэгдэл учирсан энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх ёстой та бодож байна? 453 саналын хуудас хүчингүй болгосон тухай яригдаж байна.Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, саналаа өгч сонголтоо хийсэн хүмүүс хэн нэг хариуцлагагүй хүнээс болж хохирох ёстой юу? Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? гэхэд Х.Батбаатар хэсэг чимээгүй байснаа Хариуцлага алдсан албан тушаалтан гэж хариулснаас буе сонгуулийн тойргийн хороон даргынхаа хувьд Би гээд хэлчих зориг нь дутсан. Харин СЕХ-г төлөөлсөн Сүхбаатар болохоор СЕХ-ны 36 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дахин дахин давтаж байсан.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр тойргийн сонгуулийн хороон дарга Х.Бат баатар байсхийгээд л Ажиллах боломж олдоогүй. С.Отгонбаяр өөрсдийнхөө хүмүүстэй тойрч суучихаад ажил хийх бололцоо олгоогүй.
Хэрвээ тэгээгүй бол бид алдаа гаргалгүй ажиллах байсан гэж өөрийгөө өмгөөлсөн нь инээдтэй. Тухайн үедээ бүх эрх мэдэл нь тэдний өөрсдийнх нь гарт байхад сонгуулиа аятайхан явуулчихаж чадалгүй Эвслээс нэр дэв шигч С.Отгонбаярт Ж.Гүрраг чаа сайдаа өвдөг шороодуулчихсаныхаа төлөө МАХН- аасаа зэм хүртсэн тэрбээр ийн тайлбар тавих нь Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг л өрөвдөлтэй сонсогдож байсан шүү. Түүнээс шүүгч Нотлох баримтад авагдсанаар бол гэрч Ганбат гэдэг хүн Гарын үсэг зурагдаагүй 453 саналын хуудас гарлаа гэхэд Батбаатар дарга протколоо бариад хүрээд ир. Тэгээд асуудлыг шийдье гэсэн үүрэг өгсөн. Түүнийх нь дагуу очсон. Тэдгээр хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэсэн байна. Та тиим үүрэг өгсөн үү? гэхэд Би тиим үүрэг өгөөгүй! хэмээсэн ч Тэгэхдээ тан дээр тэдгээр хуудсыг авч очсон биз дээ гэхэд Тиим гэж хариулсан. Тэр хүмүүс танд сонгуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэх үүрэгтэй болохоос бус протколоо бариад, саналын хуудсаа аваад очих ёстой юу? Хуулиар олгогдсон тиим эрх байна уу? Танд гэхэд толгойгоо сэгсэрнэ лээ.
Чухамдаа ажлын хариуцлага алдсан, хүлээсэн ажилдаа хайнга ханддаг ийм хүмүүсээс болж, олонхийн санал авч ялалт байгуулсан нэг нь түүнийгээ баталгаа-жуулж амжилгүй луйвардуулж, нөгөө нь завшиж байгаа нь илт.
15 цагийн орчимд шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орж хурал завсарласан. Таван шүүгч гурван цаг орчим зөвлөлдсөний эцэст хяналтын шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсголоо.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаас Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2004 оны долдугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын УИХ-ын сонгуулийн хуулийн гэсний дараа 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Г… гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, гуравдагч этгээд танхимын хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Тиймээс энэ хугацаанд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин санал хураалт явагдахгүй гэсэн шийдвэрийг гаргав. Өөрөөр хэлбэл, 59 дүгээр тойргийн маргаантай хоёр хэсгийн нэг болох 22 дугаар хэсэгт явагдсан санал хураалтыг хэвээр үлдээж, 18 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах тухай Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
(өдрийн сонин 2005-01-04 002)