Ерөнхийлөгчийн сонгуулийн тохиролцоо Ц.Элбэгдоржийн засгийн газрыг аварч магадгүй

Эвсэл задарсан нь олон хүний үнэн нүүр царайг илчилж, АН-ынхны хувьд бяцхан айдас дагуулсан гэж хэлж болно. Хуучин оныг үдэхээс тавхан хоногийн өмнө болсон Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллагын хуралд оролцож, эвслийг татан буулгах 04 тоот тогтоолд гарын үсгээ мутарласан эрхэм М.Энхсайхан нэг суурин дээр гурав хувирч амжсан нь олон хүний гайхлыг төрүүлж, үйл явдлыг бантагнуулж орхив. АН-ын ҮЗХ-ны 30 гишүүний эвсэл тараагүй хэмээн үзэглэсэн мэдэгдэлд мань Энхсайханы гарын үсэг бас л тодхон гарсан байх юм. Дараахан нь тэрбээр Зөвхөн МАШСН-ын шиидвэрээр эвсэл тарсан болчихгүй. АН бол тараахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ асуудал нээлттэй гэсэн үг хэмээн Өнөөдөр сонинд ярилцлага өгөхдөө бүлтийж байгаад мэлзэв. Харин маргааш нь буюу шинэ оны босгон дээр хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурал дээр Эвсэл татан буугдсанаараа зөвшилцөл хэмээх хуйвалдааныг зогсоолоо хэмээн мэдэгдэж байх юм.
Түүний гуйвж давсан энэ олон санаа өөрийнх нь нүүр царайг илчилж, нөхөддөө ч, ноходдоо ч үнэ цэнэгүй нэгэн болгон хувиргасан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Анх Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нар инээмсэглэн тэврэлдэж, Эх орон-Ардчилал эвслийг 2004 оны хоёрдугаар сарын 16-нд байгуулсан нь эдүгээ түүх болжээ. Тухайн үед эвслийг АН-ынхны зүгээс илэрхий үзэн ядаж, хүлээн зөвшөөрөх хүртлээ олон олон бартааг туулсныг бид мэднэ. Сон-гуульд өрсөлдөх синдромоор өвчлөн, тойргоо үхэлдэн булаацалдаж байсан АН-ын гишүүдийн хувьд эвсэл газар дороос гарч ирсэн гай байв. Гэвч эцсийн бүлэгт АН, МАШСН, ИЗБНН-ын УИХ-ын сонгуульд оролцохдоо өмнөө намируулсан эв нэгдлийн туг нь Эх орон-Ардчилал эвсэл болсныг бид мэднэ. Тэдний энэ эвлэрэл, нэгдмэл байд-лыг ард түмэн сонголтоороо үнэлэн дэмжиж, өнөөгийн байр сууринд хүргэсэн билээ. Ийнхүү Монголын улс төрийн түүхэц эвсэл хэмээх нэгдмэл хүчин хоёр дахь удаагаа ялалт байгуулав. Сонирхолтой нь Ардчилсан холбоо, Эх орон-Ардчилал эвслүүдийн хувь заяа адилхан гашуун аж. Ялгаатай нь гэвэл Ардчилсан холбоо эвсэл өөрийн үнэ цэнээ дөрвөн жилийн турш харамсалтайгаар баллуурдсан бол, Эх орон-Ардчилал эвсэл бий болгосон үнэт зүйлсээ үлдээгээд өөрөө явж одов.
Араас нь АН-ынхан хормойдон зуурч, ердөө хэдхэн сарын өмнө эвсэл байгуулсных нь төлөө М.Энхсайханыг буруутган үзэн ядаж байсантайгаа адил эвслийг тараасных нь төлөө энэ удаа дахиад л түүнийг зэмлэлээр булав. Эх орон-Ардчилал эвсэл МАХН болон ноён Н.Энхбаярт УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн наймдугаар заалтыг асуултын тэмдэгтэй хамт хаяглан үлдээсэн нь АН-ынхны айдсын чагтагыг суллаж орхисон хэрэг. Тэдний айдсын холын долгион Ц.Элбэгдоржид хүрч, эрхэм Ерөнхий сайд Нам, эвслийн хэмжээний асуудлыг төр, засагт нялзаах хэрэггүй хэмээн тун ч алсаас хаяагаа манаж эхлээд байгаа.
Харин МАХН-ын удирд-лагууд эвсэл тарсан явдлыг алга ташин, инээд, шоглолоо барьж ядан угтав. Үүнийгээ ч нуусангүй. Тоглолтын санаач-лагыг МАХН гартаа алгуур боловч авч байгааг УИХ-ын оны сүүлчийн чуулган мэдрүүлсэн.
АН-ынхан хоёр даргынхаа дунд холбирч, МАШСН-гүйгээр эвслийг дангаараа авч үлдэх гэж мэтгэлцэн бухимдаж байх зуур МАХН дараагийн алхмаа хэдийнэ эхэлж, Н.Энхбаяр Хуулийнхаа хүрээнд ажиллая хэмээн маргаанд тодхон цэг хатгав. Түүний энэ хандлага Монголын яргуйн хувьсгал цааш хэрхэн үргэлжлэхийг хэлээд байх шиг.
Одоо АН-ынханд шүүхдэхээс өөр мэх үлдсэнгүй. Авч үлдсэн тамгаа хүчингүйд тооцуулсан М.Энхсайхан, шинэхэн дарга Р.Гончигдорж нар АН-ын удирдлагын төлөө шүүхдэж таарах нь. Тэд хоёул Үнэн гэж байдаг бол би дарга байх ёстой гэж гүрийгээд байгаа. АН-ынхан эвсэл татан буугдсан явдлыг баталгаажуулсных нь төлөө УИХ-тай, эсвэл МАШСН-тай шүүхдэж магадгүй.
Шүүх цагдаад өргөдөл шидэж, муу хүүхэн дээр ишигтэй ямааны гарз гэгчээр намынхаа рейтингийг чөлөөт уналтын хурдаар золиосолж байснаас АН эхлээд дотоод зөрчлөө эв зүйгээрээ шийдэх нь дээр биз. Намын дарга нь хэн юм бэ? Энэ асуултанд хариулахтай болсныхоо дараа татан буугдсан эвслийн хойноос гашуудал зарлан нулимс унагавал илүү зохилтой мэт. Эвсэл татан буугдсан тухай тогтоол гарч, УИХ шийдвэрээ дуулгалаа. Одоо эвслээс хормойдон зуурч, хойно урд нь савчаад ч хэрэггүй болсон. Нэгэнт үгүй болсон эвслийг дахин амьдруулах гэж цаг алдан, хагаралдан тэмцэхиин оронд өөрсдийнх нь өмнө тулж ирээд байгаа хүнд байдлаас яаж гарах аргаа арай өөр өнцгөөс хайвал үр дүн авчрах магадл алтай.
Ц.Элбэгдоржийн Хамтран ажиллаж байгаа намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг байр сууринаас хандаж болно хэмээх АН-д төдийлөн ашиггүй угийн талаар ч бас бодолцох хэрэгтэй.
М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын маргааны цаад шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. Тэгвэл Засгийн газраа авч үлдэхийн тулд Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай Ерөнхийлөгчийн сонгуулиар барыдаалан шууд тохироо хийж болохыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Хэдийгээр эвсэл үгүй болсон ч Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх том барыдаа үлдэж байгааг санахад илүүдэхгүй.
Ийнхүү Монголын яргуйн хувьсгал үргэлжилж байна. Энэ хувьсгалын салхинд Б.Эрдэнэбат намаа бүтэн авч үлдэж, АН дотоод болон гадаад зөрчилдөө хүлээстэй хоцорч, МАХН-д түүхэн сонголт хийх боломж олдов. УИХ-д олонх болоод байгаа МАХН болон Н.Энхбаяр хүрдээ хэдийнэ эргүүлээд эхэлчихсэн. Ц.Элбэгдоржид оноогоо харах боломж үлдээх, үгүйг хэлэхэд эрт байна. Учир нь тэдэнд тохиролцож болох бас нэг сонголт үлдсэн. Энэ бол Үндсэн хуульд оруу-лах нэмэлт өөрчлөлт, Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх хоорондоо өнгэ нийлдэг хоёр том хөзөр билээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон тохиролцоо Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг аварч магадгүй. Хэрэв Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, нар харилцан ойлголцож чадвал дөрвөн сар дуншиж төрсөн Засгийн газар амьд үлдэнэ гэсэн үг. Ард түмнийг бүтэн улирал түгшээж, эрхэм түшээдийг түргэн авахуулан байж эзэнгүйд-сэн төрийг зангидан төвхнүүлэхээр ирсэн Засгийн газраа авч үлдэхийг түүний төлөө зүтгэсэн хэн бүхэн эрмэлзэж буй нь маргашгүй үнэн юм.
Учир нь удтал дуншин өвдөж, зовоож, сэтгэл түг-шээн байж мэндэлсэн хүүхэдцээ хүн илүү хайртай байдаг билээ.
(өнөөдөр 2005-01-04 001)