Зөвшилцлийн багийнханд улстөржихгүй байх боломж бүрдсэн

Нийслэлд цуглаад байгаа аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг нарт зориулсан семинарыхаа зорилгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ингэж тодорхойлж байна. Гурав хоног болох энэ семинар Төрийн ордонд өчигдөр эхлэв. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаагаа аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нартай нэг дор нүүр тулан уулзаж буй нь энэ юм. Ерөнхий сайд тэнд хэлсэн үгэндээ зөвшилцлийн Засгийн газрын багийн-ханд улстөржилгүй ажиллах боломж бүрдсэн гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Бид боловсон хүчний нэг л бодлоготой байгаа шүү, ер нь цаашдаа намын харьяаллын асуудлыг нэг мөр болгох нь зөв юм байна гэсэн үгийг тэр хэлсэн. Бидний санахаар сүүлийн хэдэн сонгуулиин үр дүнгээр гарч ирсэн төрийн захиргааны байгууллагын дунд шатны дарга нар ийм сонин үг, санааг Ерөнхий сайдаасаа сонсож байгаагүй байх. Монголын хөгжлийг үргэлж хойш нь татаж байдаг засаг, захиргааны ямар ч үр ашиггүй бүтцийг энэ үедээ л боловсронгуй болгоод авъя гэдгээ ч гүйцэтгэх засаглалын тэргүүн ил тод хэлсэн. Төв рүү тэмүүлсэн их нүүдэл хүмүүсийн амьдарч болох газрыг нь тодорхойлж байна. Дээрээс бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ нэг далайлтаар бүгдийг шийднэ гэвэл аюултай. Бодит амьдралаас үүдсэн энэ харилцааг зохицуулахад хууль, дүрэм, улс төрийн хүрээнд нэгдмэл ойлголттой байгаа болов уу гэдэгт найдаж байна гэсэн түүний үгийг багийнхан нь дэмжиж байх шиг байна л ээ.
Семинарын үеэр зарим аймгийн Засаг даргатай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Зөвшилцлийн Засгийн газартаи хамтран ажиллахад ямар эсрэг болон сөрөг тал ажиглагдав?
-Ерөнхий сайдын хэлээд байгаа засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг томруулах асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Та багаа хэрхэн бүрдүүлсэн бэ. Бүтцийн өөрчлөлт, халаа сэлгээ хийв уу?
Ж.БАТСУУРЬ /Дорноговь аймгийн Засаг дарга/
-Эвслийн болон аль нэг намын Засгийн газар байхаас үл шалтгаалан төрийн байгууллага ард иргэдийнхээ нийтийн үйлчилгээг сайжруулах асуудалдаа анхаарч ажиллаж байна. Ажилгүйдэл, ядуурлын эерэг тууштай тэмцэхэд өөр арга барилаар ажиллах зарчмаар ажлаа эхэлеэн.
-Удирдлагын зардал, ард түмний татвараар бий болсон мөнгөн хөрөнгийн үрэлгэн байдлыг багасгах зайлшгүй шаардлагын үүднээс засаг, захиргааны бүтцэд дорвитой, томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай.
-Сонгуулиин үр дүнгээр зарим сум, багийн Засаг дарга нар өөрчлөгдсөн. Төрийн албан хаагчдын хувьд улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй.
Г.ШАРХҮҮ /Орхон аймгийн Засаг дарга/
-Монголчууд эвслийн Засгийн газарт өөдрөг сэтгэлээр хандаж байгаа. Мөрийн хөтөлбөр ч сайн боловсорч гарсан. Улс төр тогтвортой байвал бид ч ойлголцоод сайн ажиллах бололцоотой юм. Манай аймгийн хоёр сумын удирдлага МАХН, Эх орон-Ардчилал эвслээс тус тус сонгогдсон. Бид хамтран ажиллаж чадаж байгаа.
-Бүсчилсэн хөгжил Монголд эдийн засгийн өсөлтийг авчирна гэж би үздэг. Бүсчилсэн хөгжлийг дэмжсэнээр засаг, захиргааны олон шат дамжлага алга болж, эдийн засагт таатай уур амьегал бүрдэх юм.
-Би боловеон хүчний халаа сэлгээ хийгээгүй. Орлогчоо ч томилоогүй байгаа. Засгийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлаагүй учраас хүлээж байна. Үүний дараа л томилгоо хийгдэнэ. Ерөнхий сайдын хэлеэн Чадварлаг боловсон хүчнийг сонгох зарчмаар ажиллана.
Т.ЭРДЭНЭБИЛЭГТ/Өвөрхангай аймгийн Засаг дарга/
-Ямар ч Засгийн газар байсан орон нутагт үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж байх учиртай.
-Яаралтай шийдэх ёстой асуудлын нэг. Сум болгон өөрийнхөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр юм гуйж байна. Тэр болгоныг өгөөд байх боломж ч алга. Аль сум нь бүсийн төв болохыг бид мэдэхгүй. Тиим болохоор хөрөнгө оруулалт хийхэд учир дутагдалтай байгаа юм. Засаг, захиргааны бүтцийг эргэж харъя гэсэн Засгийн газрын зорилт зөв зүйтэй зүйл. Гэхдээ олон түмнийхээ санаа бодлыг тусгасан, ул үндэстэй, хүлээн зөвшөөрөгдсөн зохион байгуулалт хийх хэрэгтэй.
-Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталж өгөөгүй учраас хуучин бүтцээрээ ажиллаж байна. Батлагдсаны дараа өөрчлөлтүүдийг хийж таарна. Сайн, саар янз бүрийн ажилтай хүмүүс байгаа юм билээ. Өвөрхангаи аймагт МАХН орон нутгийн
сонгуульд дийлэнх олонх болсон учраас энэ намын хүмүүс түлхүү ажиллах байх.
(өнөөдөр 2005-01-04 001)