Ц.Элбэгдорж Бидэнд нэг бодлогоор хамтарч ажиллах боломж байна

Засгийн газрын үйл ажил-лагааны хөтөлбөрийг хэрэг-жүүлэхэд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газар зорилт, чиг үүргээ хамтран тодорхойлохоор тэд цугларчээ. Мөн төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулах зорилготой юм. ирнэ оны ажлын эхний өдөр нээгдсэн энэ хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нээж, Ерөн-хий сайд Ц.Элбэгдорж санал бодлоо хуваалцаж, орон нутгийн дарга нарын сонирхсон асуултад нь хариуллаа. Дараа нь Ерөнхий сайд сонирхож мэдмээр зүйл байгаа бол асуухыг тэднээс хүсэхэд төлөөлөгчид хэсэгтээ дуугүй байв. Энэ үед Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Та бүгдийн санааг УИХ-д гараад байгаа нөхцөл байдал зовоож байж магадгүй. Би нэг зүйлийг тодорхой ойлгоосой гэж бодож байна. УИХ-ын сонгуулийн дараа байдал ойлгомжтой болсон. Нэг талд нь гуч гаруй хүн, нөгөө талд нь мэн гуч гаруй хүн. Бид зөвшилцлөөр Засгийн газраа байгуулж, зөвшилцлөөр бодлогоо гаргасан. Цаашид ч зөвшилцөж явах болно. Үүнд эргэлзээд байх зүйл байхгүй. Ажлаа үргэлжлүүлэх хэрэпгэй. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь чухал. Бас дээрээс нь бүтээлч байх хэрэг-тэй. Одоо бие биедээ итгэж ажиллах цаг болсон. Орон нутагт хүмүүс хоёр тал руу хуваагдвал цөөхөн болрвсон хүчин бүр л цөөхөн болох болно. Бидэнд нэг баг, нэг бодлогоор хамтарч ажиллах боломж бүрэн бий гэв. Үүний дараа орон нутгийн дарга нар асуулт хэн тавихыг бие биеэ харзнан хүлээж байсан тэр байдлыг Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга эвдэж Ерөнхий сайдад эхний асуултыг тавилаа. Тэрээр Одоогийн хуулиар орон нутаг төсвөө бүрдүүлэх асуудал учир дутагдалтай байна. Гоожингийн татвараас төсвөө ахиухан бүрдүүлчихье гэхээр цаана нь байгаль орчин, мод маань сүйрчих гэхчлэн бэрхшээл бий. Манай Булганд гэхэд хэд хэдэн жуулчдын бааз бий. Гэвч компанийн төв нь Улаанбаатарт байдаг гээд татвар нь манай төсөвт ордоггүй байх жишээтэй. Үүнийг өөрчилж болох уу, Таниар ахлуулсан Засаг за-хиргааны нэгжийн өөрчлөлтийн талаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо ямар загвар чиг хандлагатай байгааг мэдэж болох уу. Сум маань алга болно гэнэ ээ, Хот бараадана гэхчлэн ард түмний дунд бараан ойлголт л их байгаа. Бидэнд энэ талаар тэгнэ ингэнэ гэсэн загвар чиг нь байвал хэлж өгмөөр байна гэлээ. Ерөнхий сайд түүнийг чухал асуудлуудыг хөндлөө гээд Орон нутгийн хувьд төсвийн бие даасан асуудал их яригдаж байгаа. Орон нутагт орж ирж буй баялаг, татвар тэндээ үлддэг байх, эсвэл төвлөрүүлээд буцааж тараадаг байх талаар үргэлж ярьдаг. Орон нутгийн бие даасан байдал гэдэг зөвхөн төр засгийн асуудал бус, орон нутаг өөрсдөө хариуцдаг байх хэрэгтэй. Мал мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс татвар авдаг болчихвол орон нутаг татаасгүй болох боломжтой. Хүмүүс энэ асуудал дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Хамгийн гол нь уялдаа хэрэгтэй байгаа юм. Улстөрийн бус эдийн засгийн ашигтай тэр хувилбараа олох хэрэгтэй. Засаг захиргааны нэгжийн хувьд бүлэг суурин-гийн тогтолцоогоор явна гэж олйгож болно. Тиим хар бараа-наар ойлгох хэрэггүй. Энэ бүлэг суурингийн тогтолцоо нь манай бүечлэн хөгжүүлэх дэд бүтцийн бодлоготой тохирч байгаа. Дээр үеийн хошууны тогтолцоотой дүйцэж байгаа гэж ойлгож болно. Ер нь улс терийн тайлбараас шинжлэх ухааны үндэстэй эрдэмтдийн тайлбар нь илүү үнэмшилтэй санагдаж байна. Одоо нэг сум гэхэд нэг өвөлжөөний хэрийн газар нутагт л байдаг. Энэ асуудлыг шийдэхэд эрдэмтдийн саналууд чухал. Орон нутагт байгаа та нар хүмүүст тиим бараан бүрхэг зүйл биш гэдгийг сайн талбарлаж байгаарай. Бид ч удахгүй загварыг нь та бүхэнд хүргүүлэх болно гэсэн. Энэ мэтээр Ерөнхий сайдаас хариулт авах хүсэлтэй төлөөлөгчид цөөнгүй байв. Төлөөлөгчид нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбар, боловерол соёл шинжлэх ухааны салбарт тавигдаж буй зорилт, хэрэгжүүлэх арга зам, гадаад бодлого, хууль хяналтын байгууллагыг бэхжүүлэх зорилтууд, баримтлах арга, хэрэгжүүлэх арга зам гэсэн асуудлаар санал бодлоо солилцеон юм. Өнөөдөр Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр нартай уулзаж, төлөвлөсөн салбарын талаар ярилцах ажээ.
(өдрийн сонин 2005-01-04 002)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button