Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан гэж үзэв

Үүнд, УИХ-ын чуулганы 2004 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Баярцогт Манай нам дотор дандаа хутган үймүүлж байгаа Энхсайхан нар, тэгэж ярих юм бол цаана нь байгаа Багабанди Ерөнхийлөгчөөр бид нар тоглуулж болохгүй шүү дээ, 1998 оны Үндсэн хуулийн кризисийг Багабанди дарга л хийсэн шүү дээ, Үндсэн хуулийг сайжруулах асуудлыг Багабанди гуай хийсэн, заваан заваан юмнууд хийж гэхчилэн утга учиргүй, уялдаа холбоогүй, хариуцлагагүй үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн нэр төрд халдаж, ямар ч үндэслэлгүй гүжирдэж, гүтгэснийг эсэргүүцэн няцааж байна.
Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын Үндсэн хуульд заасан Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ чанд биелүүлж, хуулийг ямагт дээдлэн,бүрэн эрх, үйлажиллагаагаа зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ирснийг монгол түмэн сайн мэдэх билээ.
Аливаа шударга бус үйлдэл, хиймэл дүр, худал хуурмаг явдлыг үл тэвчин, үзэн яддаг манай иргэдээс төрийн үйл хэрэг, төрт ёсонд суралцаж амжаагүй хүний энэ болчимгүй үгийг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт илэрхийлж байна.
Засгийн газрын гишүүн хүн Төрийн тэргүүнийхээ эсрэг гүтгэлэг зохион тарааж байгааг яав ч эрүүл саруул үйлдэл гэж үзэх үндэсгүй. Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдын хэлсэн дээрх үгийг Засгийн газрын бодлого гэж иргэд ойлгож, гайхаж, харамсаж буйгаа хэлж, эрс шийдвэртэй няцаалт өгч, байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна гэжээ.
(өдрийн сонин 2005-01-04 002)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button