Заан далайн давалгаанаас хүмүүсийг аварчээ

Эрэг орчимд 3800 хүн байсны хагас нь гадаадын жуулчид байжээ. Заануудыг эрэг орчимд жуулчдад зориулан унаа болгодог гэнэ. Гамшиг болсон тэр өдөр заанууд гэнэт хашгиралдсан байна. Ийм их дуу чимээг заан гаргаж байсныг эзэн нь мэдээгүй тул ихэд гайхсан гэнэ. Зааны эздийн ярьж байгаагаар Индонезийн Суматра аралд газар хөдлөлт болохыг тэд мэдэреэн бололтой. Ингээд хэсэг чимээгүй байснаа цагийн дараа заанууд ахин орилолдож, ааш зан нь хувирч эхэлеэн байна. Ингээд нэг хэсэг нь амралтын газрын ойролцоох уул руу гарчээ. Гайхсан эзэд, жуулчид далай руу эргэн харвал алсад далайн асар том давалгаа дөхөж байгааг мэджээ. Зааны эзэд жуулчдаа суулган ууланд гараад, ширэнгэн ойн захад хүрээд зогсчээ. Далайн хүчтэй давалгаа эргийг дайрч, нэг км гүнд орсон бөгөөд заанууд зогсож байсан газарт ойрхон очсон байна. Давалгаа намденаас хойш заан жуулчид зөөдөг ажилдаа эргээд орсон гэнэ. Харин аврагдсан Германы жуулчдыг компаниас эх нутагтаа буцах санал тавихад тэд аялалаа дуустал үргэлжүүлэхээр шийджээ.
(өдрийн сонин 2005-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button