Монголын нууц товчоо Испани хэл дээр төрлөө

Тэрээр Куба улсад Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр гурван жил ажиллах хугацаандаа орчуулсан байна. Шинэ номын эхээ мөн тэндээ өөрийн найз, Куба дахь Ази, Номхон далайн орнуудын холбооны захйрал, шинжлэх ухаан, хэл судлалын доктор Сотолонгогоор хянуулж шүүлгэжээ.
Өдгөө ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Төмөрчулуунаас испани хэлэнд Монголын нууц товчоо-г орчуулахад хүнд-рэл юу байв гэж асуухад, испани хэлэнд шагай гэдэг үг байхгүй намайг хөөрхөн зовоосон шүү гэж байлаа. Тэрээр уг номыг орчуулахдаа өмнө нь орос, англи, франц зэрэг хэлүүд дээр гарсан МНТ-ны эхүүдийг ашигласан нь их тус болсон гэнэ. ,
Энэ ном нь хилийн чанадад төрснөөс гадна Монгол Улсдаа, Эдмон компанид хэвлэгдснээрээ бас онцлогтой. Шинэ номын эхний хувиуд ГХЯ, МУИС зэрэг газруудын номын санд очжээ. Үүний дараа дэлхийн испани хэлтнүүдиин эх орнуудад тараагдах юм. Үүнд Куба, Испани, АНУ, Латин Америкийн испани хэлтэн 36 улс орон ордог аж. Сонирхуулахад дэлхий дээр 600 сая хүн испани хэлээр ярьдаг юм байна.
(өдрийн сонин 2005-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button