Ариун цэврийн баталгаагүй борлуулагсдад хариуцлага тооцож эхэллээ

Мах, махан бүтээгдэхүүний худалдаагаар дагнасан Хүчит шонхор хунсний зах гэхэд л өдөрт дунджаар 20-25 мянган хүнд 50-60 тонн мах худалдаалдаг гэсэн тоо байдаг аж. Үүн дээр олон улсын худалдааны Нарантуул болон Хархорин, дүүргүүдийн хунсний зах, дэлгүүрүүдийн мах, махан бүтээгдэхүүний лангуунуудын өдөрт борлуулдаг дүнг нэмбэл нэлээд өндэр тоо гарах нь. Хүн амын мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ ийм өндэр болохоор ашиг хонжоо хайгчид, малын хулгайч нар шаардлага хангаагүй орчинд мал, мах бэлтгэх, мал эмнэлгийн ариун цэврийн узлэг шинжилгээнд орж баталгаажуулалт хийгдээгүй мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх, худалдаалах, боловсруулах зэрэг хууль буе үйл ажиллагаагаа явуулсаар байдаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг Жаргалант тосгоноос хүн, малын халдварт боом өвчнөөр өвчилж ухсэн үхрийг өвчиж, махыг нь тухайн дүүргийнхээ нэгэн сургуулийн хоолны газарт танил талаа ашиглан худалдсан этгээд өөрөө боом өвчнөөр өвчилснөөр хонжоо хайсан хорон наймаа нь илэреэн төдийгүй улсад нэлээд хэмжээний зардал, чирэгдэл учруулж байсан билээ. Тэгвэл саяхан Төрийн тусгай хамгаалалттай газар Их тэнгэр цогцолборын хүнсний хэрэгцээнд Хэнтий аймгийн Батширээт сумаас 400 кг үхрийн мах, 100 кг хонины мах, 80 кг адууны мах иреэн боловч тухайн бэлтгэсэн орон нутагтаа мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг
шинжилгээнд орж баталгаажуулалт хийгдээгүй, гарал үүслийн гэрчилгээ ч аваагүй байсанд туе цогцолборын ажилтнууд хүсэлт гарган Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлжээ. Гэтэл шинжилгээгээр адууны маханд гэдэсний савханцар хэвийн хэмжээнээс их, хонины махнаас хоолны хордлого үүсгэгч бациллус сериус, стафилококкус зэрэг нян нэлээд хэмжээгээр илэрсэн байна. Эдгээр нянгийн өвчин үүсгэх нууц ус нь ердөө 4-18 цаг байдаг бөгөөд халуурах, дотор муухайрах, бөөлжих, аюулхай дээр өвдөх, гэдэс базлах, шингэнээр болон цустай суулгах, бие суларч толгой эргэх, өвдөх, ухаан алдах, татах зэрэг шинж тэмдгүүд илэрч, яаралтай арга хэмжээ авахгүй бол шууд ухэлд хүргэх аюултай байдаг аж. Төрийн тусгай хамгаалалттай газар Их тэнгэр цогцолборынхон өөрсдийн хусэлтээр хөдөөнөөс ирүүлеэн маханд ийн шалгалт
хийлгэснээр бодит аюулаас аврагдсан байх юм. Харин бусад зах, махны дэлгүүрээр уйлчлүүлдэг бид үнэхээр ариун цэврийн шаардлага хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүнээр уйлчлүүлж чадаж байгаа эсэх минь эргэлзээтэй. Юутай ч Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага хамтран Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиудын дагуу шат дараалсан хяналт, шалгалт хийж байгаа юм байна. Уг нь эдгээр хуулиар бол иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэв хөдөө орон нутгаас мал, мах бэлтгэж хот суурин газарт борлуулахаар тээвэрлэх бол мал нядлах төвлөрсэн цэгт эрх бүхий малын эмчийн хяналт дор нядалгаа явуулж, мах болон дайвар бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ, баталгаажуулалт хийлгэсний үндсэн дээр олгодог Мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ авах ёстой юм байна. Харин амьд мал бэлтгэн, тууварлаж байгаа бол тухайн орон нутгийн халдварт өвчний олон жилийн судалгаа, халдварт өвчний шинжилгээ, тарилгын дүнг олгосон Малын эрүүл мэндийн гэрчилгээ-г авч зүсмийн бүртгэлийг нэг бурчлэн хөтөлсөн байх аж. Тэгэхээр бид мал, мах худалдан авахдаа эдгээр бичиг, баталгааг хянаж, өөрөө өөрсдийнхөө хүнсний аюулгүй байдлыг сахихад илүүдэхгүй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сануулж, сэрэмжлүүлжээ. Түүнээс гадна хэрэв энэхүү шаардлагыг хангаагүй, биелүүлээгүй бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн мал, махыг хурааж улсын орлого болгон, зөрчил гаргасан иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 250 мянга хүртэлх төгрөгөөр торгон, захиргааны арга хэмжээ авч байгаа юм байна.
(өдрийн сонин 2005-01-05 003)