Ямар цол зэрэгтэй болгох талаар маргав

Гишүүд хуулийн төсөлд засвар, өөрчлөлт оруулах саналаа гаргаж байнгын хорооны даргад өгсөн бөгөөд санал бүрийг танилцуулсан. Байнгын хорооны гишүүдийн гол маргаж байсан асуудал бол гамшгаас хамгаалах байгууллагын ажилтнуудад олгох цол тэмдэг, зэрэг дэв байлаа. Ажлын хэсгийнхэн бусад оронд энэ байгууллагын ажилтнууд хагас цэрэгжсэн байдалтай байдаг бөгөөд өөрийн гэсэн цол, зэрэг дэвтэй байдаг гэж байсан. Ихэнх улс оронд комиссар болон ахмад цол байдаг аж. Гишүүд уг байгууллага нь хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага тул цэргийн цол, таних тэмдэгтэй байх буе өөрийн гэсэн ялгах хувцас, өөрийн тусгай цол, зэрэг дэвтэй байх нь зөв гэдэгтэй санал нэг байв. Харин ямар цол өгөх дээр нэлээд маргасан. Гишүүн Л.Одончимэд Энэ байгууллага нь цэрэгжсэн байгууллага тул зайлшгүи өөрийн гэсэн ялгах хувцас, цол тэмдэг байх ёстой гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн Цолтой байх нь ойлгомжтой ч гэсэн энэ олон зэрэглэлтэй комиссар гэдэг нь нөгөө кинонд гардаг Комиссар Катана шиг сонсогдоод байх юм. Ер нь комиссар гэх нь юу л бол. Хүмүүс хүлээн авахуйц хувилбар байсан нь дээр байна гэж байлаа. Эрхэлсэн сайдын зөвлөх Д.Базарсад Манайх цэргийн цолноос өөр цэрэгжсэн байгууллага гэдэг утгаар нь цолтой байх нь зөв юм. Ерөнхийлөгчөөс цэрэгжсэн байгууллагуудыг өөрийн гэсэн ялгах хувцас, тэмдэг, цол, зэрэг дэвтэй байхыг заасан байгаа. Тиймээс бид бусад улс оронд ямар байдаг талйар судалсан юм. Занги энэ тэр гэхээр хуучин манжийн үеийнх гээд дургүйцэх юм билээ. Арай орчин үеийнх, бусад оронд хэрэглэж байгааг нь бодолцож комиссар, ахмад гэсэн зэрэглэлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж тайлбарлаж байлаа.
(өдрийн сонин 2005-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button