Эрэл-ийн намыг их улстөрөөс арчъя

Том шалтгаантай юм шиг, том зодоон юм шиг, том үр дагавартай юм шиг үзэгддэг. Гэвч жинхэнэдээ тэдний дайтах шалтгаан нэн өрөвдмөөр өчүүхэн зүйлээс үүдэлтэй байх нь элбэг тохиолддог. Энэ удаагийнх ч мэн дээрх жи-шээг нотолж байна.
Эх орон- МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хурапдаан дээр эвслийг татан буулгах тухай нэгэн шийдвэрийг уншиж олны чихийг дэлдийлгэн, оны сүүлчийн сенсаацийг тарив. Үүнээс болоод парламент дахь Эх орон-Ардчилал эвслийн үйл ажиллагаа зогсчихож ч байгаа юм шиг хачин тодорхойгүй харагдана.
Хэдийгээр дээрх ойлгомжгүй явдлаас болоод парламент доторхи хүчний харьцаа дахин хуваарилалтад ороход бэлэн харагдаж байгаа ч утасны үзүүр тиим амархан хөвөрчихгүй нь бас тодорхой үзэгдэнэ.
Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллагын хурал болж эвслийг татан буулгах шийдвэр гаргасан гэх боловч дээрх шийдвэрийг гаргасан нь ердөө эвслийн нэг л субъект байв. Тодруулбал, Эх орон МАШСН-ын Бага чуулганы гишүүд байв. Эвслийн удирдах дээд байгууллагын хуралдаан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 200, Эх орон МАШСН-ын Бага чуулганы 200 гишүүнээс бүрдэх ёстой. Гэтэл эвслийг тараах тухай санал хураалтад оролцсон 119 гишүүний дөнгөж 20-иодхон нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн байсан байна. Тэд эвслийг тараах шиидвэриин эсрэг хичнээн зогсоод дуу нь хүрэлгүй хүчин мөхөсдсөн гэнэ. Энэ хурлынхаа зарыг тараахдаа ч Эрдэнэбат дарга жаахан хуудуутай ажилласан бололтой юм. Эхлээд хуралтай дараа нь ёлктой гэсэн тэр зарын дагуу Эрэл-ийн баахан охид гүйлдэн иржээ. Тэд үүнийгээ тайлбарлахдаа дараа нь ёлкотой гэсэн болохоор л ирсэн юм, бушуухан дуусаасай гэлцэж байв. Ийнхүү Эрдэнэбатаар удирдуулсан хурал болж, Эрэл-ийн баахан охид гар өргөж, Эвслийн хувь заяаг шийдэх шахсан юм байх.
Үүнээс болоод ард түмний хийсэн гайхалтай адармаатай сонголтон дээр тал талаасаа хичээн байж гэрээн барьсан зөвшилцлийн Засгийн газрын цаашдын хувь заяанд хүмүүсийн санаа зовж эхэллээ. Санаа сэтгэлийн ийм үймрэл тарих харин хэнд ашигтай байв аа.
Монголчууд бид хангалттай эвдрэлцэж үймсэн. Түүнийхээ хэрээр иймэрхүү хэрүүл тэмцлээс залхан дайжиж, түвэгшээх болсон билээ. Тэдний амнаас Одоо эд болимоор юм. Ерөөсөө энэ Эрэл-ийн нам гэгч даварч гүйцлээ шүү дээ. Тэр Энхсайханыг ёстой баллачихлаа шүү. За даа, алдахдаа унахаа тооцож л байсан байлгүй гэлцэж байна.
1996 онд бол сохор олонлогийн багцаагүй сэтгэл зүй дээр хөнгөхөн тоглоод эвийлүүлж, өрөвдүүлээд амиа аваад гарчих боломж байсан. М.Энхсайхан ч энэ мэт боломжуудыг хажуугаараа өнгөрүүлж сураагүй улстөрч билээ. Тэр олон түмнээр хүссэн үедээ хайрлуулж явав. Хүссэн үедээ хайр найрыг олох чадвар бас улстөрч болгонд заяадаггүй билээ, Зарим нь олон түмний араас хий дэмий сарвалзсаар амаа ангалзуулан үлддэг. Тэдэн рүү ганц ашигтай тайлбар ч шидчихэж чадалгүй гонсойн хоцрох нь цөөнгүй. Ийм золгүй улстөрчид гадуур зөндөө бий. Эдний дэргэд бол М.Энхсайхан зүйрлэшгүй азтай улстөрч.
Үндсэн санаанаасаа ялимгүй хазайчихлаа. Уншигч авхай та болгооно биз ээ. Одоо би та бүхэнд Эрэл-ийн намын анхны мөчүүдийн ту хай бяцхан дурсамж сануулъя.
Эрэл-ийн намыг энэ дайны шүдний өвчин болтлоо их зам туулчихсан гэж эндүүрвэл ёстой алдае болно. Эхлээд хэвлэл мэдээллийнхнийг дуудан баахан хашаа байшингаа үзүүлснээр рекламаа цацаж эхэлсэн энэ ком
панийг Монголд хэн ч таньдаггүй байсан. Энэ бол нэг утга. Харин улс төрийн утгаар нь авч үзэх юм бол МАХН-ын баахан гишүүдийг урвуулан татах аргаар тулгын чулуугаа тавьсан нь нууц биш. Энэ талаар тухайн үед хамгийн МАХН-ынхан их тодорхой тайлбарууд өгч байсан. Тэд энэ үйл явцын талаар тун бухимдалтайгаар Эрэл гэх энэ алтны компани манай намыг дотроос нь цөмөх бодлого барьж хана туургаа босголоо шүү гэж хэлж байсан. Эрэл рүү МАХН-ын томчууд энэ мэтээр том том чулуу нүүлгэж байсан цаг саяхан билээ. Дараа нь МАХН ийшээ гүйсэн гишүүдээ дотроо баахан шүүж, хөөж тууж юм юм болж байсныг хүмүүс мартаагүй байх. Тэр мөчөөс хойш улс төрд өөрийн гэх орон зайг хаин тэнүүчилж явсан энэ жижиг нам даргаасаа еөр лидер төрүүлээгүй байсаар өнгөрсөн сонгуультай золгосон юм. Явж явж 2004 оны сонгууль тэднийг манай улс терийн ертөнцийн хоёр том намын нэг болох Ардчилсан намтай эвсэх боломж олгосон. Энэ боломж тэднийг түүхэндээ үзээгүйгээр нь даврааж орхисон гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын тал нутгийг хэгзлэн талхалж байж олсон хэдэн халтар төгрөгөөр өвөр түрийгээ дүүргэсэн эдгээр зэрлэгүуд Заамарын хөндийгөөсөө бууж ирээд л шууд нэр дэвшиж амьтны нүдийг орой дээр нь гаргаж байсан цаг ердөө хэдхэн сарын өмнөх явдал. Гахай явган, нохой нүцгэн Ардчилсан нам их мөнгөний үнэрт түр муужирч, Монголын улс төрд бүх насаараа зүтгэсэн өдий төдий лидерээ тойргийн гадна уйлуулан хаяж байлаа. Намын дарга М.Энхсайхан энэ өдрүүдэд Эрэл гэх аймшигтай том мөнгөний авдрыг налж хэвтэн мансуурч, намынхаа цаашдын хувь заяа, эв түнжинг хөсөр хаян зуурдын жаргалаар нүдээ сохлуулсан татвар эм шиг аашилж хэвтсэн. Түүний жаргал даанч богино настай байв. Уйлах эрхээ тэр яг энэ мөчид л алдсан шүү дээ. Одоо тэдний зүгээс нийгэм рүү өгч байгаа өрөвдөлтэй мессеж хий дэмий хилэн бадраахаас хэтрэхгүй зүйл юм. Эд зөвшилцөл нэрээр хуйвалдаж байна.
Бид ийм бузар зүйлийг тэвчихгүй. Одоо бид жинхэнэ сөрөг хүчин байж, ард түмнийхээ төлөө зүтгэх болно гэсэн сүржин үгс нь ердөө л нийгмийн сэтгэл зүйгээр наадах гэсэн башир тайлбар юм. Өнгөрсөн зуны сонгуульд хувхай хоосон Ардчилсан намтай эвсэж орж байж 485 мянган доллараараа шатсан шархныхаа халуунаас болоод байж суух газраа олж ядан шаналж байгаа Б.Эрдэнэбатын зүрх энэнээс өер юунд ч өвдөөгүй. Түүний шархыг хоёрхон сайдын суудал эмчлэхгүй нь ч тодорхой. 700 шахам сая төгрөгөө галд үйсэнтэй адил алдчихаад цаашаа харан уйлж суугаа түүнийг энэ дайны тэлчиллээ гэж зэмлэх ч утгагүй биз. М.Энхсайханыг намын даргаас нь унагах, энэ намтай хамтарч ажиллахад үнэхээр хэцуү юм гэх гоё тайлбар өгөх зэрэг түүний хувьд юу ч биш. Монгол хүний зарчмын гэх саналын ард дандаа хувийн өчүүхэн эрх ашиг зогсч байдаг гэж манай нэгэн сэтгэгч хэлж билээ. Энэ юутай үнэн үг вэ. Эрэл-ийн Эрдэнэбат енгөрсөн зуны шархнаасаа болоод хэд хэдэн охин компанийхаа хаалгыг барихдаа тулан тэлчилж байна. Түүний толгойд шархаа нөхөхөөс өөр бодол байхгүй. Толгойгоо гашилгаж гашилгаж ганц ганцхан идей олсон чинь гайтай Элбэгдорж баллачихсан гэнэ. Уг нь түүний идей жинхэнэ чулуу идей байж. Ганцхан лиценз гартаа оруулахад л өнгөрсөн зуны гарлагаа шууд нөхчих жишээтэй. Юун Батлан хамгаалахын сайд, юун Мэргэжлийн хяналт энэ тэр гэсэн балай газар цаг нөгцөөж, сэтгэл цадаж суух.
Саарал ордон хавиар хоёр гурван долоо хоногийн турш нууц хүрээнд яригдсан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар хоёрыг нэгтгэж нэг агентлаг болгох тухай яриа түүний гижгийг ёстой нэг
хөдөлгөж байжээ. Тэр Ардчиллынхантай нөхцөөд алд сан мөнгөө ганцхан үүгээр л нөхье гэж бодож. Энэ бол түү ний эцсийн гуйлт. Энийг нь ч өгчихсөн бол өнөөдрийн асуудал босч ирэхгүй байв. Мөн өчүүхэн байгаа биз. Өнөө эх оронч Эрэл-ийн эц сийн хүсэл шунал юун дээр очиж илрэв ээ. Ц.Элбэгдорж шинэ агентлагийн захирлаар Монголын улс төрийн нэгэн нөлөө бүхий цоглог лидер, гялалзсан сэхээтэн Лу.Болдыг томилчихсон нь мань Эрдэнэбатын бухимд-лыг тэсэлж орхих нь тэр. Харин Лу.Болдын толгойг төр ашиглах л сонин болохоос биш туүн шиг хүнд энэ агентлаг руу сонирхох шаардлага байхгүй байсан нь хэтэрхий тодорхой зүйл.
Монгол хүний зарчмын саналын ард дандаа ядарсан хувийн эрх ашиг байж байдаг гэдгийг мань Эрдэнэбат бидэнд даанч тодорхой нотлон үзүүллээ. Том тулааны жижиг шалтгаан ердөө энд л байж. Даан ч гунигтай байгаа биз. Тиим эх оронч, тиим элгэн халуун сэтгэлтэн байсан юм бол энэ хүн голоод байгаа хоёр сайдын суудлаасаа ч татгалзах л байсан санагдана. Гэвч энэ нь түүний хэрэг билээ.
Улс төрд болдог олон том дайны ард олон жижиг шалтгаан байдаг. Тэдний ганцыг л гаргаж ирэхэд энэ. Сонин байгаа биз. Алт сандайлсан олон шуналтан энэ төрд шургалжээ. Тэдний сарвууг тас цохих эрэмгий төр харин хаана байна. Монголын төр ийм юмнуудаар тоглуулж байхаа болих цаг ирсэн байна. Эрэмгий, хүчирхэг, тулхтай төр зангаргатай зогсож, Эрэл-ийн нам мэтийн жижиг намуудыг их улс төрөөс арчих цаг иржээ. Монголын төр албан бус тоглолт зарлаж энэ бизнесийн зорилготой бяцхан намыг түлхэн унагах түүхэн шаардлага гарч иржээ.
(өдрийн сонин 2005-01-05 003)