М.Энхсайхан С.Баярцогт туйлын хариуцлагагүй үг хэлсэн

-Эвслийн их хурлаас гарсан тогтоолд тэргүүлэг-чид гарын үсэг зурахгүй байх эрх байдаггүй. Яагаад гэж байгаа бол хэлье.
УИХ-ын дарга УИХ-аас гарч байгаа хуулийг буруу байна гээд гарын үсэг зурахгүй байна гэж байдаггүй юм. Олонхиороо л асуудлыг шийдсэн бол хэн нь ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг. Нөгөө талаар эвсэл задарсан, УИХ дахь бүлэг байх уу, үгүй юү гэдэг бол хоёр тусдаа асуудал юм. Бүлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой гэсэн мэдэгдэлд 30 гаруй гишүүн гарын үегээ зурсан, би ч бас. Энэ хоёр хоороидоо зөрчилтэй асуудал биш. Нэг нь эвсэл тарсан тухай, нөгөө нь УИХ дахь эвслийн бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа тухай тэс өөр хоёр зүйл.
-УИХ-д АН-ын, бас МАШСН-ын дөрвөн гишүүнтэй бүлэг биш бүлэг үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь гэсэн ойлголттой байгаа. Ямар ч эрх зүйн зохицуулалт-гуйгээр албан буе ийм зохион байгуулалтад орох нь хэр зохимжтой юм бол?
-АН-ын гишүүд УИХ-аас асуухгүйгээр өөрсдөө зохион байгуулалтад ороод явчихаж чадна. Ийм арга хэмжээ явуулсны төлөө УИХ-аас санхүүжилт л өгөхгүй юм байна. Ялгаа нь энд л байгаа юм.
-Нэг ёсондоо УИХ 37 сул гишүүнтэй болох нь ээ?
-37 бие даасан гишүүн төрийн бодлогын асуудлаар, улс төрийн бодлогын асуудлаар нэгдсэн байр суурьтай байж яагаад болохгүй гэж. Бидэнд хуулиар санхүүжилт л байхгүй болж байгаа. Түүнээс буе зохион байгуулалт хэвээрээ.
-Та нар маргаандаа Ерөнхийлөгчийг хүртэл татан оролцуулж байгааг
үгүйсгэхгүй биз. С.Баярцогтын биеэ барьж чадаагүйдээ ч юм уу хэлеэн үгийг хэний байр суурь гэж ойлгох вэ. Тэр хүн АН-ын, УИХ-ын, Засгийн газрын гишүүн?
-Би Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас гаргасан мэдэгдлийг дэмжиж байгаа. С.Баярцогт гишүүн туйлын хариуцлагагүй үгийг хэлсэн. Үнэхээр төрийн ажлын туршлагагүй, овлигогүй, болж буй үйл явдлаа мэдэхгүй, хөөрүү хүний үзэл бодлоор Засгийн газар үйл ажиллагаа явуулж болохгүй. Тиим үг хэлснийхээ төлөө Баярцогт Ерөнхийлөгчөөс уучлал гуйсан ч багадна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхийлөгчийн эсрэг ийм үг хэлснийхээ төлөө огцрох ёстой.
(өнөөдөр 2005-01-05 002)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button