Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Төрийн ажил ямар ч засгийн үед урсч л байдаг хойно. Нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухааны гээд л бүх л салбарын 100 хоногийн тайлан гэхээр овоо хэдэн боть ирж таарна.
Дархлаажуулалтад хавсарсан вакцин нэвтрүүлэх замаар эрүүл хүүхдэд хийх тарилгын тоог цөөрүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан ч 100 дахь хоногийнхоо босгон дээр биелчихсэн заалт ч байна. Тавт вакцин нэвтрүүлснээр монгол жаалууд есөн удаа хатгуулахаас аврагдсан билээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга мэдээж хүүхдийн мөнгө өгнө, төсвийн байгууллагад ажиллагсдын цалинг 7.5 хувиар нэмнэ, тэтгэврийн зөрүүг багасгана гэх мэт ажлуудаа онцолж байлаа.
Удаан хугацааны зөвшилцөл, гэрээ хэлцлийн дүнд Ерөнхий сайдаа, Засгийн газрын гишүүдээ томилсныг, хүчний тэнцүү харьцаатай парламентаар мөрийн хетөлбөр, төсвөө батлуулсан нь хамтарсан Засгийн газрын 100 хоногийн хамгийн том ажил байсныг олон нийт ойлгож байгаа. Энэ бүхэн Засгийн газрын эхлэх цэг, ажлын гараа. Харин хамтарсан Засгийн газар барианд орохдоо дан Засгийн газрын хийж чадахгүй юуг амжуулсан байх бол… Энэ асуултын хариуг одоохондоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс л хайхаас аргагүй.
ЗАСГИЙН ГАЗРЫНХ НЬ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ЕРӨНХИЙ САЙДЫН АРАНШИН ҮНЭРТДЭГ ҮҮ?
Улс төрийн боловсролын академийн судлаач Ё.Энхбаяр 1990 оноос хойших Засгийн газруудын мөрийн хөтөлбөрийг харьцуулан сонин ажиглалт хийжээ. П.Жасрайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүхэлдээ өөрчлөлт шинэчлэлт гэсэн үгийг түлхүү хэрэглэсэн бол Н.Энхбаярын хад бодлого гэсэн үгийг ихээхэн дурдсан аж. Харин Ц.Элбэгдоржийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэнии оролцоо гэсэн нэр томъёог анх удаа хэрэглэснээрээ онцлог гэж судлаач дүгнэв. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг үг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж ирсэнд судлаачид төдийгүй төрийн буе байгууллагынхан ч олзуурхсан биз ээ. Ард иргэдээсээ асууя гэж Ерөнхий сайд хэлдэг. Тэгвэл түүний Засгийн газрын ядууралтай зарлах дайны стратегийг тодорхойлоход ч иргэд оролцох биз ээ. Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, Бичил зээл ба бизнес чуулган зохион байгуулж, 2005 оныг Бичил санхүү, бизнесийн хөгжлийн жил болгон зарласан нь ч иргэдийн оролцоог нэмэх оролдлого болов уу.
Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг нэлээд эрх мэдэлтэй товарищ байж таарна. Тэгвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс Ерөнхий сайдынх нь араншин үнэртдэг болов уу гэсэн сониуч бодол төрсөн юм. Харвардаас дөнгөж ирснийхээ дараа Ц.Элбэгдорж Цахим засаглал-ын тухай ярьсан нь тухайн үедээ содон сонсогдож байсан сан. Харин одоо Электрон засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын бие даасан агентлагдааж аваад байна. Тэд айл өрх, иргэн бүрийг компьютержүүлэх зорилт дэвшүүлэн Цахим Монгол хөтөлбөр боловсруулж Дэлхийн монголчуудаар нээлттэй хэлэлцүүлж 100 хоногт цөөдөхгүй ажил амжуулжээ. Төрийн албанд цаасгүй технологи хэрэглэх, англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгох, сурагч, оюутны дүнгийн нууцлалыг хадгалах тогтолцоо турших, нэвтрүүлэх гээд л энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс бага зэрэг америк үнэр ханхална. Чанартай боловсролыг экспортлох гэдэг Ц.Элбэгдоржийн бас нэг мө рөөдөл ч энд шургалжээ. Оюутны хотхон байгуулж, гадаадын том их дээд сургуулиудын салбар байгуулж, харьцангуй хямд зардлаар сурах боломж хайсан гадаадын оюутнууд Монголыг зорих гэдэг боловсролын чанарт шүүмжлэлтэй хандаж буй өнөөгийн нөхцөлд холын мөрөөдөл ч байж мэднэ. Ма-найд хүүхдииг 16 нас хүрэхэд нь иргэний үнэмлэх олгодог. Тэгвэл 16 нас хүртлээ хүүхэд хүн биш юм уу гэж тэрбээр нэгэнтээ хошигнож байсан. УИХ дээр зарим гишүүн нэлээд шүүмжилж байсан ч Хүүхдэд төрсөн цагаас нь иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар олгох… гэсэн өгүүлбэр хөтөлбөрт багтсан харагдана. Таны байшингийн өмнө цонхыг чинь таглан хэн нэгэн хүн байшин бариад эхэлдэг. Хэн нэгэн дарга биш оршин суугчид тэр тазарт байшин барих эсэхийг шийддэг болмоор байна гэж цуврал лекцэн дээрээ ярьж явсан. Сайхан л ярьж байна гэж нэг биш хүнд бодогдсон байх. Юутай ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах явцыг нээлттэй болгож, аль болох ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тал болон иргэдийн санаа бодолд тулгуурлаж шийддэг жишиг тогтооно гэсэн өгүүлбэр байна лээ.
150 ЭРДЭМТЭН 360 СУМААР АЯЛАНА
Ц.Элбэгдорж жирийн иргэн байхдаа Хархорум босвол Монгол босно гэж Өвөрхангайн иргэдийн өмнө хэлж зогссон.
Ерөнхий сайдын анхны алхам нь Хархоринтой холбоотой байлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эргүүлээд үзвэл Эртний нийс-лэл Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх… гэсэн заалтыг ч мэн олж харах вий. Ц.Элбэгдорж хэлснээ хэрэгжүүлж эхэлсэнд Хархоринчууд баяртай байгаа нь лав. Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын даргын захирамж гарч, ажлын хэсгийн ахлагчаар нь Ерөнхий сайд, дэд даргаар нь Д.Лүндээжанцан гишүүн томилогдсон тухай хэвлэлүүд мэдээлсэн. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дулаан санагддаг эртний нийслэл босвол дэлхийн монголчуудын төдийгүй гадаадын жуулчдын зорин очдог аялал жуулчлалын том төв болох нь дамжиггүй.
Хамтарсан Засгийн газрын барьж авсан өөр нэг том асуудал нь Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах. Аль 1960-аад оноос ярьж эхэлсэн ч өнөөг хүртэл хэн ч зүрхэлж барьж аваагүй энэ асуудлыг хэрхэн шийдэхийг судлахаар 150 эрдэмтэн 360 сумаар аялах аж.
Ийнхүү Их Эвслийн Засгийн газар 100 хоногт цөөдөхгүй ажил хийж гараандаа бэлэн болжээ. Бариандаа орох боломжийг нь харин бүгдээрээ олгоё.
(өдрийн сонин 2005-01-05 003)