С.Оюун УИХ-ын дэд даргын суудлаа өгөх үү?

Мөн зүйлийн хоёрт энэхүү албан тушаалд томилогдсон хүнийг тодорхой нөхцөл байдлыг үндэслэн хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болохоор тусгажээ. Дээрх байдлаас харахад бүлэг нь татан буугдсан болохоор С.Оюунд УИХ-ын дэд даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хууль эрхзүйн үндэс байхгүй байна.
Эвсэл задарч, УИХ дахь Эх орон-ардчилал эвслийн бүлэг татан буугдсанаас үндэслэн УИХ-аар шийдвэрлүүлэх асуудлын нэгэнд эвслийн бүлгийн нэрийн өмнөөс УИХ-ын дэд дарга болсон С.Оюуныг албан тушаалаас нь чөлөөлөх явдал зүй ёсоор тавигдах учиртай. Хуулиар энэ асуудал С.Оюуны ажлаас чөлөөлж өгөх тухай өргөдлийг УИХ хэлэлцэх байдлаар шийдвэрлэгдэнэ.
Гэтэл бүлэг тарснаас хойш бараг долоо хоночихоод байхад С.Оюуны зүгээс ажлаа хүлээлгэн өгөх талаар тодорхой хүсэлт, санаачилга гаргасангүй. Түүгээр ч барахгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр нэгэнт үйл ажиллагаа нь дуусгавар болсон бүлгээ ажиллаж буй мэтээр, тиймээс УИХ-ын дэд даргын албан тушаалаа мөддөө өгөх бодолгүй байгаа тухайгаа өчжээ. Харин энэ нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байна вэ?
Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн нэгд, …УИХ-ын тухайн сонгуулийн дүнд болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно гэжээ. Мөн дээрх зүйлийн хоёрт энэхүү албан тушаалд томилогдсон хүнийг тодорхой нөхцөл байдлыг үндэслэн хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болохоор тусгажээ. Дээрх байдлаас харахад бүлэг нь татан буугдсан болохоор С.Оюунд УИХ-ын дэд даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хууль эрхзүйн үндэс байхгүй байна. Ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө өгөхгүй байгаа нь харин ч Үндсэн хуулийг зөрчиж буй ажээ. С.Оюуны хувьд Эх орон-ардчилал эвслийг татан буулгасан удирдах дээд байгууллагых нь шийдвэрт эргэлзэж түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гишүүдийн нэг. Гэтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эргэлзэж буй гишүүдийг холбогдох хууль, хяналтын байгууллагад өргөдлөө гарган асуудлаа шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй орхисон. Бүр хэрвээ хуулийн байгууллагаас эвслийг тараасан нь хууль бус гэж шийдвэр гаргавал УИХ дахь Эх орон-ардчилал эвслийн бүлгийг сэргээн байгуулах үйл ажиллагаа нээлттэй гэсэн. Харин одоогоор эвслийг тараасан шийдвэрийг эсэргүүцэгчид шүүхэд хандаагүй байна. Хандахыг ч нэг их хүсэхгүй байгаа бололтой. Тэгсэн мөртөө хуулийн дагуу татан буугдсан бүлгээ байгаа мэтээр ярьж яваа нь төрийн түшээд төрийн хуулиа үл хүндэлж буй явдал гэж үзэхээс өөр арга алга. УИХ-ын дэд даргын суудалд хууль бусаар заларсаар буй С.Оюунд ч энэ хамаатай болов уу? Нөхцөл байдал гэнэтхэн санаадгүйгээр эргэсэн учраас түүний хувьд тодорхой хугацаанд эргэлзэж, тээнэгэлзсэн байж болох юм. Гэхдээ өөрт ашигтай байхад нь хууль дээдэлдэг хүн болчихоод ашиггүй болохоор нь хуулийн заалтыг өөрт ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж уландаа гишгэдэг байж болмооргүй.
Ямар ч байсан УИХ-ыг хоёр дэд даргын нэг нь Үндсэн хууль зөрчиж байна. Бүлэггүй дэд дарга юугаа төлөөлөх гэж Үндсэн хууль зөрчөөд албан тушаалаа өгөх бодолгүй байгаа нь тодорхойгүй байна.
/Yнэн 2005-01-05/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button