Хүүхдийн мөнгийг энэ сараас өгнө

Гурав, түүнээс дээш хүүхэдтэй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхэд бүр сар тутам энэхүү мөнгөн тэтгэмжийг хүртэнэ. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Б.Дэлгэрмаа Ерөнхий сайдад ажлаа танилцууллаа. Ерөнхий сайд тус ажлын хэсгийн ажилтай танилцаад энэ чухал ажлын бэлтгэл сайтар хангагдсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн сайшаав. Ажлын хэсгийн боловсруулсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам -ын төсөлтэй Ерөнхий сайд танилцаад энэ сарын 5-нд хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

/Yнэн 2005-01-05/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button