МYХАYТ-ын ажилтнууд тангараг өргөв
Тус танхим ирэх оныг Биэнөсийн түншлэл болоод бизнесийн боловсролыг дэмжих жил болгож буйгаа зарлалаа. Энэ нь Засгийн газар 2005 оныг Жижиг, дунд бизнесийг дэмжих жил болгосонтой мөн холбогдож бэйгааг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлж байв.
МҮХАҮТ энэ онд өөрийн уламжлалт болон шинэ бүх үйлчилгээгээ онлайн хэлбэрт шилжүүлж хэрэглэгчиддээ ойртуулан хүргэх зорилгоор байгууллагаа Электрон танхим болгохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын шилдэг 99 бүтээгдэхүүнийг шалгаруулах, банкууд болон банк бус байгууллагуудыг зэрэгцүүлэх, компаниудад биотехнологийн ур гардуулах зэрэг сонирхолтой арга хэмжээ олныг зохиох аж.
Ажлэа танилцуулах үеэр МҮХАҮТ-ын бух гаэар хзлтсийн дарга нар танхимынхаа удирдлагатай амлалтын гэрээнд гарын үсэг эурж, бүх ажилтнууд тангараг өргөж танхимынхаа туганд мөргөсөи нь зөвхөн цагдаа, шүүгч, эмч нар ингэдэг хэмээн ойлгож иреэн монголчуудын хувьд бизнесийн үйлчилгээнийхэн ийнхүү анх удаа ажилдаа унэнч байхаа илэрхийлеэн нь сонин байв.
(өдрийн сонин 2005-01-06 004)