Ээжийгээ муу усны нүхэнд булчихаад алга болчихлоо хэмээн өргөдөл бичжээ

Өргөдлийн мөрөөр цагдаагийнхан шуурхай ажиллаж, эрэн сурвалжилсны эцэст ээжийг нь хашаан дахь муу усны нүхнээс нь олсон байна. Анх өргөдөл гаргаж ирсэн Б.Отгонбаяр гэгч нь өөрийгөө зэмлэлээ гэж 60 настай өөрийн төрсөн эх Д-г мяндсан уяагаар хоолойг нь боож амийг нь егүүтгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй муу усныхаа нүхэнд булсан байсныг ийнхүү 12 хоногийн дараа буюу энэ сарын 28-ны өдөр оллоо. Б.Отгонбаяр нь найман хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажил сургуульгүй, 19 настай нэгэн аж.
С.МАРАЛ
2005.01.31 Өдрийн сонин