Хаврын чуулганаар Авилгалын эсрэг хуулийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Сонгуулийн хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангуудыг бүрдүүлэх, төлөвлөх, зарцуулах тухай хуулийн төсөл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Авилгалын эсрэг хуулийн төсөл, Төрөөс усны талаар баримтлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Биотехнологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ундэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орсон байна. Холбогдох тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад нийтдээ 100 гаруй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр санал болгосон байна.
2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдах тул цаг хугацааны хувьд энэ хаврын чуулганаар санаачлагчдаас санал болгосон төсөл бүрийг хэлэлцэх боломжгүй байна. Энэ байдлыг харгалзан УИХ-ын 2005 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тоггоолын төсөлд Хуулиар хугацаа зааж хэлэлцэхээр тогтсон асуудлууд болон бодлогын шинжтэй зарим төслийг нэр заан тусгасан гэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос илтгэсэн мэдээлэлд дурджээ.
З.БИЛГЭЭ
(өдрийн сонин 2005-01-31 029)