Яруу найрагч П. Нямлхагва

-Тиймээ сүүлийн үед логиктой хүн сонсоод баймаар, хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн сайхан дуу гарч өгөхгүй байна. Нийтийн дууны үгийг бичиж байгаа хүмүүс мэдрэмж муутайнх юм уу эсвэл хэн дуртай нь бичээд л хатуухан хэлбэл дууны үг гэдэг энэ том сэдвийг зэрэмдэглэж байна. Дээр үед сайн дуунууд төрдөг, тэр нь ардын дуу болтлоо яагаад сэтгэлд үлддэг байв гэхээр дууны үг аялгууг баталдаг зөвлөл гэж байсан. Тэр зөвлөл өнөөдөр байхгүй болсноор дурын нэг компанийн захирал ч юм уу бизнесмен шүлэг бичээд мөнгөөр зодож дуу болгодог. Тэр дуунууд нь дандаа жалга довны дуу. Тийм хайрхан, тэр уул тэр голд аав минь өссөн, явсан амьдарсан гэсэн л үгтэй хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг хүн болгон дууны шүлэг бичих албагүй.
-Яруу найрагч Ш. Гүрбазарын Монголын үнэртэй салхи дууг логикийн алдаатай гэж шүүмжилж байсан?
-Тэр дуунд ижий гүү гээд л байж байх жишээтэй. Монголчууд ижий гүү, байдас гүү, даага гүү, унага гүү гэж ярьдаггүйгээс хойш тийм нэр томьёо орох ёсгүй. Бас Саяхан төрсөн унага Монголоо эрэн янцгаахад гэж байдаг. Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй. Монголд л төрсөн юм бол Монголыг хаанаас эрэх гээд байгаа юм. Нэг бол Японд төрсөн, Хятадад төрсөн унага Монголоо эрээд янцгаагаад байгаа юм уу. Дуучин Т. Батсайханы дуулсан Хүүгээ хүлээнэ дуунд Бурхан үр минь дээ гэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан гэдэг чинь зураг, нэг бол нас барсан хүнийг хүндэтгэж хэрэглэдэг үг. Тэгэхээр энэ дуу нас барсан хүүгээ эргэж төрөхийг хүлээгээд байгаа юм шиг утгатай болчихсон. Мөн Ч. Бат-Эрдэнэнийн Учралын уянга дуунд Хэрлэн мөрний урсгалыг өгсөж явья хоёулаа. Хэцүү амьдралын хүндийг сөрж давья хоёулаа гэж байдаг. Хэцүү амьдралыг давахын тулд усны урсгал сөрөөд байх юм уу? Хэцүү хүнд амьдралыг ёстой юм. Амьдралыг ухаарч тэмцэж давдаг. Гэтэл зүгээр л нэг гол өгсөж уруудаад байгаа хүн амьдралын хэцүүг сөрөөд байдаг нь сонин л байна. Чи бидэн хоёр дуунд Сэвэлзүүр нойрондоо би чамайгаа солонго болгон хээтүүлвээ хө. Соньхон өнгөнд чинь би өөрөө тэнгэр болон цэлийвээ хө гэж байгаа. Солонго олон өнгөтэй. Тэр олон соньхон өнгө чинь тэнгэр шиг нэг өнгөөр цэлийж болох уу даа.
-Хит болоод FM, телевизээр яваад байгаа дуунууд утга төгөлдөр үнэхээр хит болох дуунууд мөн үү?
-Хит гээд байгаа Ямархан сэтгэл мартах юм бэ дуунд Яргуй хэнзэлсэн янзаган хайраа гээд л байж байна. Гэтэл яргуй хавар ногооны түрүүчээр ургаад л хагдардаг ургамал. Хэнзэлдэг ургамал биш амархан хагдардаг богино настай учир хайртай зүйрлэх юм биш. Хайр гэдэг мөнхийн сэдэв. Янзаган хайр гэж ямар ч хайр байдаг юм бүү мэд. Тэгвэл гөрөөсөн хайр, буган хайр гээд баймаар аа. Насны хайр дуунд өглөөний хайр, өдрийн хайр, үдшийн хайр гээд л хайрууд байна. Энэ чинь хоол юм уу хаашаа юм. Хүн өглөө өдөр оройд хооллодог. Энэ дуунд өглөө нэг хайраар, өдөр нэг хайраар, орой болохоор бас нэг өөр хайраар хайрлаад байгаа юм шиг, Холын тэнгэр аав дуунд Үрээ орхиод явчихсан галын бурхан аав минь дээ гэж энэ бол зуухныхаа амнаас салдаггүй галаа түлээд суудаг л аав байсан юм шиг. Эмэгтэй хүнийг л галын бурхан гэж нэрлэдэг шүү дээ. Бямбадоржийн зохиосон Үр минь дуунд Өлгийтэй үр минь ижийдээ ирлээ гэж байдаг. Өлгийд нь хүлж баглаад тавьчихсан хүүхэд яахаараа ээж рүүгээ яваад байдаг юм. Өлгийтэй хүүхэд гүйж, өндөг жиргэдгийг санахгүй л юм байна гэдэг үг байдаг. Яг л түүн шиг юм болж байгаа биз.
-Хип хоп дууны үгний тухайд?
-Эстрад хип хопынхны дууны үгтэй бол ярих юм бүр байхгүй. Баруунд нийгмийн шахалтаар, нийгмээс бараг тасарч гудамжинд гарсан хүмүүс л сэтгэлээ тайтгаруулах гэж гаргаж ирсэн. Баруундаа бол хөгжүүлээд урлаг болгочихсон. Харин Монголд бол урлаг гэж хэлэхэд хэцүүхэн шатанд байна. Хайрын бурхан дууг нэг хүн сонсоод Энэ хүүхэд чинь хайрын бурхан чи минь хаана байна гээд дуулаад байх юм. Хаана юу байх юу байхав дээ. Хас гуя хоёрын завсар л бий шүү дээ гэсэн гэдэг. Мөн Мөнхбат нэг удаа хэлж байсан 8 дахь гариг хамтлагийн Зуны өглөөний наранд улаан тууз нь дэрвэсэн гээд эхэлдэг дуу байдаг. Наранд дэрвэдэг тууз гэж би сонсоогүй. Салхинд л дэрвэдэг биз дээ.
-Утга төгөлдөр дууг буруу ойлгосноос шүүмжлэх тохиолдол байдаг уу?
-Ц. Бавуудоржийн Тэнгэрийн бүсгүй дуунд Зандан бүсгүй гэж байдаг. Зандан гэдэг үгийг хүмүүс эм хүнтэй унтаж үзээгүй эрийг зандан гэдэг, энэ чинь юу гэсэн үг вэ гэж байсан. Тэгэхээр энэ дуунд зандан гэдэг үгийг ариун гэдэг утгаар оруулсан. Тэгээд ч дараагийн мөрөнд гишгэсэн газраас нь цэцэг ургасан гээд явдаг. Энэ тухай домог ч байдаг. Бурхан Будда Лүмбиний цэцэрлэгт л төрсөн даруйдаа хөлд ороод алхахад нь гишгэсэн газраас нь лянхуа цэцэг ургадаг. Сэтгэлийн хиргүй ариуныг өгүүлсэн сайхан дуу. Энэ дууг би шүүмжлэх, шүүмжлүүлэх дургүй.
-Алдаатай дууг дан яруу найрагчид биш ая зохиогчид аяыг нь хийж дуучид дуулж өөгшүүлэн чанаргүй бүтээл гарахад тусладаг гэж ойлгож болох уу?
-Өнөөдөр яруу найрагчид дуучид өөрсдөө шүлгээ ямар хөгжмийн зохиолчид өгөх вэ? Хөгжмийн зохиолч нь ямар шүлгэнд ая хийх вэ гэдгээ бодох ёстой. Дуучин нь ч гэсэн утгатай ямар аялгуутай дуу дуулахав гэдгээ бүгд мэдрэх ёстой. Логикгүй утгын алдаатай дууг дуулж байгаа дуучид өөрсдийн мэдлэг боловсролоо ямар түвшинд байна вэ гэдгээ харуулж байна. Тэдний мэдлэгийн цар хүрээ олонд танигдаж байгаагийн илрэл юм болов уу даа. Сайн дуучид муухан үгтэй дууг дуулдаггүй. Орчин үе од гэгдээд байгаа залуучууд дуу л бол дуу гэсэн үүднээс авч дуулаад байгаа болохоос биш дуулсан дуугаа чухам юу өгүүлээд байгааг мэдэхгүй л явж байна шүү дээ. Энэ бүхнийг дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид ойлгоосой гэж хүсч байна.

2005.01.31 Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button