Таксины жолоочийг танигдахгүй болтол нь зодож, буудан хөнөөжээ

Хэргийн газарт өглөөний 11 цагийн үед тэр хавийн байрны оршин суугчид цугларч, цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Нийслэлийн төв хэсгийн нутаг дэвсгэрт багтах XI хорооллын машины зогсоол дээр Номин һypermarket буюу хуучнаар Дөрвөн-Уул захын хашааны өмнөх хэсэгт уг хэрэг үйлдэгдсэн байсан.
Хэргийн газардээрочиход тэр машины цонхнууд цанатчихсан байх нь ажиглагдсан. Хойд дугуйных нь ар хэсгээр цас шуурч тогтон мөр нь арилсан байв. Цагдаагийнхныг шалгахад хохирогчийн бие нэлэнхүйдээ хөлдсөн байсан гэнэ. Тэндхийн оршин суугчдын мэдээлснээр өнгөрсөн тав дахь өдөр тус такси энэ газраа байсан аж. Машин хэд хоносон зогеоолын хажуугийн зургадугаар байрны хонгилд шил авдаг газар байдаг юм байна. Тэнд тэр хавийн хог түүдэг хүмүүс байнга хаягдал шил цуглуулж өгдөг аж. Хаягдал шилээ өгөхдеө баасан гаригийн орой 17-80 дугаарын такси байхыг анзаарсанаа гэрчүүд мэдүүлжээ. Хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийнхан тус хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт буюу 27-28-нд шилжих шөнө энэ аймшигт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Хохирогчийн царайг танигдахгүй болтол нь зодож, хүзүүн тус газар нь буудсныг одоогоор тоггоогоод байгаа юм.
Өчигдөр Сити такси компанийн дөрөвдүгээр баазын захирал Шаравжамц болон бусад удирдлагууд нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар ирсэн байсан. Бусдын гарт хөнөөгдсөн жолооч Сонгинохайрхан дүүрэгт төрөх дөхсөн эхнэртэйгээ оршин суудаг байсан юм байна. Гэр бүлийнхнийх нь мэдээлснээр баз хүргэн ахынхаа машиныг барьж сэлгээнд гарснаар ийнхүү бусдын гарт хэрцгийгээр егүүтгэгджээ.
СИТИ ТАКСИ-НЫХАН ДУУДЛАГА ӨГЧЭЭ
Жолооч залуу бусдын гарт хөнөөгдөөд гурван хоног эзэнгүй алга болсон байхад гэр бүлийнхэн, байгууллагынх нь хамт олон, удирдлагууд мэдээгүй байсан нь гайхал төрүүлж байгаа. Сити такси-ныхан нийслэлд зорчигч тээвэрлэж, ажлаа хийж байгаа нэг жолоочоо бүтэн гурван өдөр хэл чимээгүй байхад гэр бүлийнхэн, ойр дотныхонтой нь холбогдож асууж сураглаагүй байсан. Энэ талаар Сити такси компанийн дэд захирал А.Энхболдтой холбогдож цөөн асуулт тавив.
-Танай ажилтан бусдын гарт өртөж, нас бараад олон хоножээ?
-Үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Хэргийн газар байгаа тэрэг манай дөрөвдүгээр баазын жолоочийнх юм байна. Нас барсан залуу манай жинхэнэ гэрээт жолооч биш. Манай ажилтны дүү юм байна. Гэтэл энэ машин барьж гарсан жолооч гэртээ ирэлгүй, сураггүи алга болж удсан талаар гэр бүлийнхэн нь өнөө өглөө л мэдэгдлээ.
-Ахаасаа машиныг нь шилжүүлж авсны дараа хэдиинээс эхлээд сураггүи алга болсон гэж гэр бүлийнхэн нь та нарт хэлсэн бэ?
-Бусдын гарт хөнөөгдсөн жолоочийн гэр бүлийнхний мэдэгдсэнээр тэд дөрөв дэх өдрийн орой жолоогоо сольсон байсан.
-Энэ хэргийн талаар танай байгууллагад анх цагдаагийн газрынхан мэдэгдэв үү? Хэн мэдээлэл өгсөн бэ?
-Үгүй ээ. Жолоочийн гэр бүлийнхэн ирж мэдэгдсэнээр бид хотоор явж байгаа бүх жолоочдоо зарласан. Тэр дугаарын тэрэг алга болсон байна. Энд тэнд тааралдах вий гэж. Тэгээд хэрэг гарсан газар орчмоор явж байсан жолооч манайд мэдэгдэж, бид цагдаад дуудлага өгсөн юм.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-02-01 030)