Нийгмийн эрх сэтгэл зүй хийгээд мэдлийн хувиарлалт

Сонгогддог нь нөгөө гайхал. . .хэн. Нөгөө гайхал гэдгийн учир бол санал гуйх үедээ нэгийг ярьдаг, санал авены дараа бүр шал өөрийг ярьдагт оршино.
Хүүхэд бүрт 10.000 төгрөг сар бүр өгнө. Малчин бүрийг татвараас чөлөөлнө. Иргэн бүрт газар хувьчилна. Оюутан болгоны эрүүл мэндийн даатгалыг төр хариуцна. Тэтгэвэр авдаг болгон ертөнцийн мөнх бусыг үзэхдээ санаа зовох хэрэггүй, үлдсэн хэдэд чинь тэт-гэврийг нь өгдөг болно гэхчлэн ярьж явсан хүмүүс сонгогдсоныхоо дараа тас гүрийж мөнгөгүй, боломж үгүй, хэт нь нэг бодно гэцгээж, зарим нь бүр цагаандаа гарч нялх хүүхэд аятай юун гэнэн юм бэ дээ яг тэгж харагдаач гэж тавлаж байх.
Одоо яая гэхэв та санал өгөх эрхтэйгээс, саналаа татаж авах эрх байх биш. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг биз дээ.

Хоёр. СОНГУУЛИЙН ДАРАА
Ард түмний сонголт, мэргэн сонголт, хаан сонголт гэж нийгмийн сэтгэл зүйгээр баахан тоглов. Үр дүн нь юу вэ гэхээр Их эвелийн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, Их эвслийн заегийн газар байгуулагдав. Гэтэл эх орон ард түмний эрх ашгийг урьтал болгоно гэж байсан нөгөө гайхлууд УИХ-ын гишүүн төрийн түшээ гэсэн албаа чам-лаж, сайдын сэнтий, даргын сандал булаацалдаж эхлэв. Сайдын сэнтий өгөхгүй бол их хурлаас гарна л гэнэ. Төрсөн дүүгээ дарга болгохгүй бол намаасаа татгалзана л гэнэ.
Үе, үеийн Заегийн газарт казах түмний төлөөлөл болж сайдын зэрэгтэй суудалд нэг хүн ажилладаг байв. Гэтэл Баян-Өлгийгөөс сонгогдсон гурван гишүүн зөвхөн өөрийнхөө төрсөн дүүг дэд сайд болгоно гэж бие биенийхээ өмнуүр гүйлдсээр байгаад хоосон хоцорсон тухай сэм нэг яриа ордноор тархжээ. Ийнхүү төрийн эрх мэдлийн хуваарилалт төрөл садан, найз нөхөд, явцуу эрх ашгийн бүлэглэлд хуваагдаж, цагаан сараар өгдөг хятад оймс аятай хувийн эрх мэдлийн бэлэг мэт болж сонгогчдын гайхлыг төрүүлэв.
Аргаа ядсан сонгогчид хуйвалдаан гэж орилж байх завсар өргэн хэрэглээний барааны үнэ хоног хоногоор нэмэгдэж дүүжлүүрийн бараан гогцоо амьсгалыг нь боож эхлэв.

Гурав.ЯГ ОДОО
21 Дарь эхийн нэрээр гул барьж, 21 хоосон амлалт өгсөн, 2+1 намын эвсэл задарч Хаан сонголт-ын үр дүнд бий болсон Их эвслийхээ Засгийн газар-ын хоёр тулгуур баганын нэгийг нурааж, төр тогтворгүй, түмэн олон түгшиж байхын эхлэлийг тавив.
Эвсэл-ээ задалж, хөгөө чирсэн нөгөө гайхлууд төр засаг халагдаж, солигдвол түмэн олон зовно гэсэн айдас хүйдсийг нийгэмд бий болгож, сандал ширээтэйгээ, эрх мэ-дэлтэйгээ зууралдаж эхлэв.
Дөрвөн жилийн турш Намбарын Энхбаяр, хувьсгалт нам хоёрыг гудамжны хамгийн бүдүүлэг үг хэллэгээр харааж зүхэж, гүтгэж гүжирдэж байсан нөгөө гайхлууд ичих ч үгүй ханцуйндаа хутгатай, сарвуундаа самбай (ноорог цаас)-тай ирцгээж, нэгдэе, нийлье чи, та л ганцхан бидний найдлага боллоо гээд гэмгүй царайлаад явж байна.
Далд санаа нь бид төрийг тогтвортой байлгая гэсэн чинь энэ хувьсгалт нам л болж өгөхгүй байна гэж манийгаа буруутгах, болж өгвөл халуун цөмд нь орж, МАХН-ыг зад татаад диваажин-д илгээж санасандаа хүрье л гэж бодож байгаа л даа.
Саяхандаа тун саяхан Н.Энхбаяр дарга маань гүтгүүлчихлээ, гүжирдүүлчихлээ, луйвардуулчихлаа гэж байсан. Гүтгэсэн, гүжирдсэн, луйвардсаных нь төлөө улс төрийн халуун хөнжил-өө нээж өвөртөө оруулах юм гэж үү. Уяхандаа тун уяхан, манай дарга, хар муу санаагүй аягүй бол зөвшөөрч мянга мянган гишуүдийнхээ саяар тоологдох дэмжигчдийнхээ сэтгэлд сэв суулгах вий дээ. . Тэгчихлээ дээ, зөвшөөрчихлөө.

Дөрөв.ЭРГЭЦҮҮЛЭЛ
Монголчууд бид их сониучхан нэгэн. Энэ зан маань бидэнд сайнаасаа саарыг авчрах нь илүү гэмтэй. Гэрийнхээ гадаа түлэх түлээгүй, орой харихад нь хоногийн хоолгүй шахуу байж Их хурал, Засгийн газар, Эвсэл холбоо гээд цоролзоод унах. Өглөө эртхэн босоод ажил төрлөө олигтойхон зохицуулахын оронд Кайод их аварга цол өгсөнгүй, Саддам Хусейныг буудаж алсангүй гэх мэт амьдралд өчүухэн ч нэмэргүй юмны төлөө санаа тавьж, цаг заваа барж, бүүр хоорондоо маргалдан уурлаж уцаарлаж явах жишээтэй.
УИХ-ын сонгуулийн үсэр тэтгэвэр, цалин нэмээ л биз. Цагтаа өгөө л биз. Тэтгэвэр ч үгүй, цалин ч үгүй бидэнд падгүй. Мянганы зам, шилэн кабель, багийн холбоо л гэнэ ма-шин ч үгүй, утас ч үгүй, алба ч үгүй надад ямар хамаатай юм бэ. Их өр чөлөөлж, валютын нөөц барлаа, эрчим хүчний нэгдсэн систем, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэсэн үлгэр ярихаа боль гэсэн арван мянган төгрөг ярьсан, архи ууж сагсалзсан залуус хаана л бол хаана тааралдаж байна. Ингэж халуурсны үр дүн нь өнөөгийн байдлын эхлэл байжээ.
Мичний жаран Монголд байгалийн зудаар эхэлж, улс төрийн зудаар дуусах болол-той. Байгалийн зуд мал (хуц, ухна)-даа, улс төрийн зуд хүн (лидер)-дээ илүү халгаатай байдаг нь нэгэнт батлагдсан зүйл. Нөгөө гайхлууд сандрал-даж бүр лидерүүд нь бичиг тоот барин гүйлдэж байгааг гайхах хэрэггүй, зуданд өртөхгүй л гэж тэр шүү дээ.
Эх орны эрх ашиг гэж чухам юуг хэлээд байна вэ? Нам эвсч, сэм хуйвалдсан хэдхэн цөөхөн хүний сайдын сэнтий, даргын суудлыг хэлдэг юм гэж үү. Савангийн хөөс лугаа санасан нийгмийн ухамсраар тоглож, архи тамхи, чихэр боов, хэдэн бор юмаар хахуульдаж, арга заль хэрэглэн төрийн түшээ болсон ядмагхан хүмүүсийн лай лан-чигийг сонгогч түмэн нуруун-даа үүрээд, зул барьж мөргөөд зүгээр сууж алмайраад өнгөрөөнө гэж бодож байгаа бол их л ойрхон сэтгэж байна даа, зайлуул.
1996 онд ард түмэн та нарт өгөөд үзье гээд төрөө бариулсан. Гэтэл яалаа? 2004 онд та нар хоосон амлаж, сонгогчдыг хуурч мэхэлж төрд гарцгаасан. Бас дахиад л 1996-2000 онд болсон үйл явдлаа давтлаа.
Тэгээд эх орны эрх ашгийг урьтал болгоно гээд юугаа үглээд байгаа юм бэ? Чоно төрөл арилжаагүй байсан цагт хонь барьдаг хэвээрээ л байна шүү дээ.

УИХ-ын гишүүн асан Минжүүрийн ДАЛАЙХҮҮ
(өдрийн сонин 2005-02-01 030)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button