Хүн төрөлхтөн бол дэлхий ертөнцийн дотоод сэтгэл юм.

Товчдоо бол амьдралын үнэнийг таньж мэдэхэд нь туслахыг эрмэлзсэн ч гэж хэлж болно.
-Яг ямар бошиг, гэрээслэл гэж. Таны лекцийг сонссон хүн юуг ойлгож, зан үйлээ өөрчлөх алхам хийх вэ гэдэг асуулт хүмүүсийн сонирхлыг татаж болох юм?
-Бидний хэн маань ч зовлонгүй аз, жаргалтай амьдрахыг хүсдэг. Хэрэв амьдралд нь ямар нэгэн зовлон бэрхшээл учирвал түүнийг зүгээр л түр зуурын бэрхшээл, зам зуурын тохиолдол гэж үздэг. Гэтэл энэ тийм биш. Дэлхийн хүн төрөлхтнийг ирээдүйд мянган хүний нэг нь, тэр ч бүү хэл зуун хүний нэг нь амьд үлдэх тийм гай зовлон хүлээж байна. Үүнийг зөвхөн шашны үүднээс тайлбарлаж, үнэмшүүлэхийг оролдож байгаа хэрэг биш шинжлэх ухааны ололт ч үүнийг гэрчилдэг. Бодит байдал ч гэсэн үүний баталгаа болж байгаа. Сүүлийн үед учраад байгаа газар хөдлөлт, үер, шуурга гэх байгалийн гамшгийг хутагт хувилгаад аль хэдийнээ тэмдэглэж үлдээсэн байдаг юм.
-Бид зөгнөгч гэхээр Ванга эмгэн, Ностардамс гэх хоёр нэрийг л мэддэг. Яг хэн юу гэж хэлээд, тэр нь яаж биелэв гэх асуултад илүү бодитой хариулт хэрэгтэй байна л даа?
-Наймдугаар богд Жавзандамба хутагтын үлдээсэн гэрээс бошгийн 70 орчим хувь нь биелсэн. Тэр халх монголд төмөр хулгана буюу 1900 оноос 1992 оны усан бичин жил хүртэл хойд зүгээс хүний дүрстэй, араатны сэтгэлтэй, шар царайтай хүмүүс ирж, халх монголын оюуны өвийг булааж, үнэт зүйлсийг нь устгана. Энэ үед лам хүн цэрэгт мордож, эм хүн төр барьж, ноён хүнийг нохой мэт адалж, ядуу хүмүүс түшмэлийн суудалд заларч, шашин шашин төдийнхөн, төр төр төдийхөн болно гэсэн байдаг. Бас япон, Монголын дайны тухай ч тэмдэглэж үлдээсэн.
-Тэгвэл ирээдүйд учрах гай зовлонгийн тухайд?
-2014-2022 оны хооронд хүн төрөлхтөн тавин нас хүрнэ. Энэ үеэр бурхны шашин устаж, эхнэрүүд хүүхдээ алж, харц хүн хааны орыг барина гэж тэмдэглэсэн байдаг. Харин 2042-2043 онд хүн ихээр үхэж, үр тариа ургахаа больж, үхээрийн яс замаар дүүрч, муу юм хэмжээндээ тулан, зуд турхан найман зовхист дэлгэрч, уулыг ус бүрхэнэ гэх бошиг байдаг. Ингээд хэлээд байвал олон зөгнөлт гэрээс бий. Тэр ч бүү хэл энэхүү сүйрэл эмэгтэй хуварга нүүрээ будаж, хүмүүс элдэв хэв загварын этгээд сонин хувцас өмссөнөөр эхлэнэ гэж ч бий.
-Сүүлийн жишээг сонссон ч тэр. Бас 2014 он гэхээр их ойрхон, бүр хэтрүүлж хэлбэл маргааш нар мандахгүй юм шиг аймшигтай санагдаж байна л даа. Энэ бүхнийг сонссон хүмүүс өөрийн мэдэлгүй хямраад эхэлбэл яах вэ. Тэртээ тэргүй бүх хүн одоо дааж ядсан, хагацаж салахгүй их стресстэй байгаа шүү дээ?
-Энэ талаар бодолцолгүй яахав. Хөл, толгойны байрлал нь солигдоод, хүн бүр стрессээ дааж ядаж байгаа ийм үед дээр дурдсан бүхнийг лекцийнхээ явц дунд хэлнэ. Гэхдээ манай шашин алтан ухааны хэмжээс учраас лекц сонссон хүмүүс тэгтлээ эмзэглэнэ гэж бодохгүй байна. Тэгээд ч үхэх нь үнэн шиг мэдлэг болоод гэрэл байхад харанхуй байдаг учраас үнэний өмнө худлаа бүхэн замхардаг. Тэр утгаараа хүмүүс ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
-Харамсалтай нь манайхны ихэнх нь шашныг харанхуй муйхраар шүтдэг. Тэр үүднээсээ таны лекцийг ч бас сохроор хүлээж авбал яах вэ?
-Миний лекц хичээл биш. Хүмүүсийн сэтгэлд өөр гэрэл гэгээ тусгахыг хүсч байна. Ингэж чадсанаар тэдний өмнө зам зааж өгч чадна. Тэгээд ч бурхны шашинд 84 мянган муу сэтгэлийг 84 мянган номын сэтгэлээр урвуулж болно гэсэн байдаг. Энэ удаагийн лекц зөвхөн гурван цагийн турш үргэлжлээд дуусахгүй. Хүмүүст лекцийн үеэр санал асуулга явуулж, цаашид харилцах тусгай суваг нээхээр төлөвлөж байгаа. Мөн дээрх бошгийг орчуулсан ном хэвлүүлнэ. Энэ бүтээлд маань физикийн эрдэмтэд хамтарч ажилласан.
-Тэгвэл гэрэл гэгээг өөрийнхөө өмнө нээхийн тулд хүн төрөлхтөн юунаас татгалзах хэрэгтэй юм бэ?
-Зовлонгийн учир шалтгаан нь мунхаг сэтгэл. Үхэхдээ хаяад явах өчүүхэн зүйлийн төлөө хүний ёсноос гажууд олон муу, муухай үйлдлийг хийж, хэт ихээр шунан тэмүүлдэг. Хийсэн хэргийнхээ үр шимийг өөрөө эдлэнэ гэж мэдсээр байж зөрчнө гэдэг бол эмгэнэл.
-Та ярилцлагын эхэнд шинжлэх ухаан бошиг, гэрээслэлийг нотолж байгаа гэж байсан?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд АНУ-ын сансар судлалын агентлаг Дэлхий ертөнцөд харанхуйлах аюул тулгарлаа. Сүүлийн хорин жилийн дотор нарны гэрлийн дэлхий дээр ирэх хэмжээ 20-хувиар багассан байна. Үүнд хорт утааны бүрхүүл хэт зузаарч, нарны гэрлийн туяа хугарч байгаа нь нөлөөлсөн гэж мэдэгдсэн. Энэ бол хамгийн энгийн жишээ.
-Ирж байгаа тахиа жилийн өнгө ямар байх бол?
-Хүмүүс сайхан жил болно гээд байгаа. Гэхдээ тухайн жил сайн, муу жил болох нь хэнд ч хамаагүй. Сайн гэхээр бүх хүнд сайн байгаад, муу гэхээр бүх хүнд муу болоод байдаг юм биш. Хувь хүний сэтгэл санаа, сайн муу үйлээс хамаарч л үр дүн нь гардаг. Ер нь бол бурхан биднийг аврах уу, хүн өөрийгөө аврах уу гэсэн асуултад зөв хариулж сурах хэрэгтэй.
Түүнтэй дээрх сэдвээр санал бодлоо солилцож, илүү ихийг дуулж мэдэхийг хүсвэл энэ сарын гурванд 1800 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимыг зориорой. Гурван мянган төгрөгийн тасалбар худалдан авснаар лекц сонсоод зогсохгүй, хийморийн сан тавиулж, арц утлага, энэ жилийн цаг тооны хуанлитай буцах гэсэн шүү.
/Ардын эрх 2005-02-01/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button