Нуудгайн доторхи жи-спотын нууц увдис

Энэ цэг хурьцал үйлдэхээр зохих ёсны бэлтгэл хангасан үед үл ялиг томорч дунд хурууны өндөг болон шодойны толгойн ирмэг хүрээнд үрэгдэх тавилантайгаар байрлагдсан аж.
Уншигч та өөрийнхөө хурьцал үйлдэж байсан зарим мөчийг дурсан санах юм уу, эсвэл удахгүй үйлдэх хурьцлын эхний агшинг сайтар ажиж үзээрэй. Эмэгтэй чинь шодойн толгой ороод хэд холхилдуулахад жаахан алцайс хигээд доош суух мэт эсвэл мултарчих вий гэсэн шиг бөгсөөр чинь хоёр хөлөөрөө зад тэвэрдэг шүү дээ. За тэхлээрээ тэр нөгөөх сэрлийн уйланхайдаа хүргүүлж, шүргүүлэх үйлдлийн амтыг мэдэрч байгаагийн шинж тэмдэг тэр гэж Эрнест Графенберг гэгч эх баригч эмч мөн Америкийн Роберт Дикинсон нар 1944 онд өөрсдийн судалгаагаар тэрхүү сэрлийн бичил цэгийг илрүүлэн нээж (Джи-Спот) гэсэн товчилсон нэр томъёог өгчээ.
Германы эрдэмтэн Зигмунд Фрейд өөрийн бүтээлдээ бие гүйцэж бэлгийн цээнд хүрсэн эмэгтэй бол гол төлөв үтрээний дотоод хана шодойн толгойны ирмэгэнд хүчтэй бөгөөд удаахан зугуухан шиг хөөлсний хариуд өндгөн шингэнээ ялгаруулан байж сая дур нь ханадаг. Харин хэлүүндээ дунд хурууны өндөг, эсвэл хэлний үзүүр мэтээр өдөөж оролдуулж байж дур тавьдаг эмэгтэй бол бэлэг эрхтэний бойжилтын хугацаа жаахан оройтсон буюу бэлгийн хэт хүслэнд хөтлөгдсөн байж болох юм гэж бичжээ. Ер нь эмэгтэйчүүд дураа хэрхэн тавьдаг талаар эрэгтэйчүүд олон ч удаа олон ч янзын онол гаргаж маргалдсаар иржээ. Тэгэвч тэрхүү (Джи-Спот) гэдэг цэг үнэхээр байдаг бөгөөд түүнийг мөн ч олон эр, эм олж цэнгэлийн манлайд хүрч ёстой л тэнгэрийн умдаг гэгчийг атгасан шиг болж хоромхон зуурт хоёр биеийн алжаалаа алдардаг ажээ. Иймд Джи-Спот-ын тухай зарим нэг мэдээллийг толилуулъя.
Үүнд
1. Умдагны амсраас 5 см-ийн зайнд үтрээний дотоод хананд дээхэн талд оршино. Джи Спот нэртэй энэ цэгийг зөв, яг олж урмыг өдөөж чадвал эмэгтэй хүн хэдэн ч удаа дур тавьж чадах юм.
2. Энэхүү цэг сэрэл аваагүй байхдаа маш жижиг үл мэдрэгдэм учир олонхи хүмүүс эс ажиглан, үл мэдэгдэм учир үүний тухай урьд бичигдэж байсангүй.
3. Джи-Спот нь хэмжээгээр вандуйн хэртэй байх боловч сэрлийн эрч авсны дараа томордог.
4. Хэлүүг өдөж оролдон байж бэлгийн дур үүсгэснээс Джи спотын цэгийг олж сэрэл үүсгэх нь хэн, хэндээ хялбар байх болно.
5. Джи-Спотын цэгт хамгийн хурдан хүрэх арга бол араас нь шургуулах, эсвэл эм нь эрийнхээ дээр гарсан байрлал юм. Эртний уламжлалт байрлал буюу эр нь дээрээ гарсан нөхцөлд бол эм нь бөгсөн дороо жинтүү буюу жижиг дэр дэвсэхийг мартуузай.
/Монголын нэг өдөр (2003-44)/