Өөрийгөө яаж хайрлуулах вэ?

Амьдралын явцад хүн шийдвэр гаргах тодорхой арга барилтай болж, аливаа үйлдлийг тогтсон дэс дарааллаар хийж зуршдаг. Ихэнх тохиолдолд энэ үйлдэл ухамсраас хамааралгүй явагддаг.
Та нөхрийнхөө хийх үйлдлийн нууцыг тайлж чадвал ямарваа тохиолдолд түүнд аль талаас нь дөхөж очвол дээр болохыг мэдэх болно. Юуны өмнө нөхрөө биеэ яаж авч яваа байдлаар дүгнэ.
Цамаан зант ба ховдог сэтгэл
Цамаан эр цаг үргэлж ямар нэг этгээд сонин юм хүсэж байдаг. Тэр баглаа цэцэг биш, харин ганцхан сарнай бэлэглэнэ, маш өндөр үнэтэй тоглолт, жүжгийн тасалбарыг дамын үнээр авч, гэхдээ жирийн концерт, жүжиг үздэггүй. Мөн тогтмол хямд хооллож байхаар нэг удаа үнэтэй зоогийн газар орохыг илүүд үздэг.
Харин ховдог эрд тоо хэмжээ чухал. Тэр элбэг арвин хоолыг илүүд үзэж, нэг шинэ машины оронд зургаан хуучин машинтай байхыг илүүд үздэг. Далайн эргийн тансаг зочид буудалд хэдхэн өдөр амарснаас тийм ч тавтай биш газар олон хоног амрах нь таалагддаг.
Бусдын нөлөөнд автамтгай ба өөрийн бодолт
Хэрэв таны нөхөр хамт олны санаа бодлыг дагаж, захирагддаг бол та хүссэндээ хүрэхийн тулд Манай найз нөхөд, эсвэл танил маань дандаа тэгдэг ингэдэг гэж яривал түүнд итгүүлж чадна. Харин тэр өөрийн бодолт нэгэн бол хэрэв тэр бусдаас өөр гэдгээрээ бахархдаг бол харин эсрэгээр хийх хэрэгтэй. Ямарваа нэгэн санаа бодол зөвхөн өөрийн нь толгойд орж ирсэн гэдэг нь түүнд их чухал.
Хөнгөн хөлт ба болхи
Зарим эр аливаа асуудлыг маш удаан тунгааж боддог байхад нөгөө зарим нь шийдвэрлээгүй асуудал сэтгэл санааг нь зовоож хэцүү байдалд оруулдаг. Хөнгөн хөлт эр шөнийн 10 цагт ч мөхөөлдөс худалдан авахаар явж магадгүй. Таныг Алив хүлээ, сайн бод гэж ятгахыг огт сонсохгүй, шууд хөдөлж эхэлдэг. Ийм эрд баярласан талархснаа шууд, маш ил тодоор илэрхийлээрэй.
Хэрэв тэр болхи эр бол шийдвэр гаргахын өмнө бүхнийг эерэг сөрөг талаас дүгнэж, бодож тунгаадаг. Ийм учраас та түүнд өөрийн санал бодлоо хэлээд түүнийг боловсорч дуустал хүлээ.
Өөдрөг ба гутрангуй
Зарим эр шийдвэр гаргах үедээ асуудлыг шийдсэний дараах баяр хөөрийг бодож байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь гарах үр дагаврыг бодож, болгоомжлон асуудал хэрэв санаснаар шийдэгдэхгүй бол яана гэж айж байдаг. Хэрэв та нөхрөө аль ангилалд харъяалагддагийг мэддэг болбол энэ бүх зөвлөгөөг тооцон, зоригтой хөдөл. Жишээлбэл та амьдарч байгаа дүүргээ солимоор байвал эсвэл байрнаасаа гарч хувийн байшинтай болохыг хүсвэл эхлээд ханийнхаа бодол санааг тагна. Хонгор минь, байгаа орчноо солихыг хүсэхгүй байгааг чинь би харж байна, эсвэл Дууны чинь өнгөөр энэ санаа чамд таалагдахгүй байгааг мэдэж байна гэж хэл. Харин нөхөр чинь гарах үр дагавраас айдаг бол ингэж хэл. Хэрэв бид нуухгүй бол хүүхдүүдэд маань эндхийн хүүхдүүд муу нөлөө үзүүлэх юм шиг байна.
Харин тэр өөдрөг нэгэн бол шинэ газар очоод ямар сайхан аз жаргалтай амьдрахаа төсөөлтөл нь дүрсэл.
Анхаар! Нөхөр чинь асуудал шийдвэрлэж байхад түүний толгойд юу бодогдож байгааг мэдэхийг хүсэж байна уу? Түүнээс ингэж асуу. Чи намайг анх харсан өдрөө санаж байна уу?. Хэрэв түүний харц дээшилж, зогсосхийвэл та түүнд нөгөө мөчөө дурсан сануул. Хоёрдугаар асуулт Чиний анхаарлыг татахаар ямар онцгой юм надад байсан бэ? Тэр дахиад дээш харж Чиний сайхан гил хар үс гэвэл гурав дахь асуултаа асуу . Чи тэр үед юу бодож байсан бэ? Хэрэв нөхөр чинь Би дотроо энэ хүүхэнтэй очиж танилцах юмсан гэж бодсон. Дараа нь миний арьсаар хүйт оргиж би чамд дөхөж очихгүй байж чадаагүй гэж хэлбэл та одоо эхлээд түүний анхаарлыг ямар нэг юм татдаг, тэгээд дараа нь тэр өөртэйгээ дотроо ярьж, түүний дараа мэдрэмж төрж, зөвхөн энэ бүхний дараа л тэр ямар нэг алхам хийдэг гэдгийг мэдлээ. Та хүссэнээ хийлгэх гэвэл түүнийг ийм байдалд оруулах хэрэгтэй. Та ногооны газар эсвэл зуслантай болъё гэж бодож байвал нөхрөө дагуулан нөгөө газраа оч. Эхлээд Хараач ямар гоё том газар вэ? Энд ёстой сайхан хүнсний ногоо тарьж болох юм байна. Чи энэ талаар юу гэж бодож байна. Түүний хөмсөг дээш болбол тэр тантай ярьж байхдаа шийдвэр гаргаж байна гэсэн үг. Тэгээд хань чинь Сайхан санаа байна, явж эзэдтэй нь яръя гэж тун магадгүй.
Хүн болгонд энэ процесс өөр өөрөөр явагддаг. Зөвхөн нууц кодыг нь олох хэрэгтэй.
Мөн өнгөрсөн үед таны нөхөрт юу сайхан санагдаж байсныг сануулах хэрэгтэй. Найз хүүхэн маань нөхрөөрөө машин авахуулахын тулд ингэжээ. Тэр эхлээд нөхрөөсөө Чи хамгийн анхны дурласан машинаа санаж байна уу? гэж асуужээ. Нөхөр нь харцаа буулгаснаа дорхноо дээш болгоход түүний харц гэрэлтэж байлаа. Би хэзээ ч тэр агуу арсланг мартахгүй. Түүний арьсан түшлэг ямар гоё үнэртэж байсан гээч. Түүнийг бариад явж байхад үүлэн дунд нисэж байгааг мэт надад санагдаж байсан. Аав маань тэр машиныг хараад Ёстой супер байна, чи ийм гоё машин унах эрхтэй гэж хэлсэн. Би ч өөрөөрөө бахархаж бараг дэлбэрэх шахсан шүү. Би түүнийг их удаан эдэлсэн шүү. Энэ бүхний дараа найз хүүхэн маань нөхөртөө өөрийн авах гэж хүссэн мөрөөдлийн машинаа үзүүлэхээр авч явжээ. Тэр мэдээж машины аятайхан эвтэй суудал, зөөлөн явалтыг магтсан. Тэгээд Энэ ч ёстой супер машин байна даа. Бид үүнийг унах эрхтэй гэж бодож байна гэжээ. Ингээд машинаа тэр дороо худалдан авчээ.
/Хань (2003-33)/